Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нүүрсний хоёр дахь шатны сонсголд хүрэлцэн ирсэн онцлох ГЭРЧҮҮД

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нүүрсний сонсгол дахь сонсгол өнөөдөр болж дууслаа. 

Тус “Нүүрсний хулгай”-н сонсгол хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд I үе шат 2023 оны 12 дугаар сарын 04-07-нд орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн асуудлаар болж, нийтдээ давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 гэрч буюу 80.4 хувь хүрэлцэн ирж оролцсон байна.

Харин хоёр дахь шатны сонсгол арванхоёрдугаар сарын 18-22-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрстэй холбоотой гэрээ, гүйцэтгэсэн ажил, санхүүжүүлсэн төсвийн талаар нийт 60 сэдвээр нотлон баримтыг шинжлэн судалсан байна. Нүүрсний сонсголтой холбоотой орсон мэдээллүүдийг ЭНД дарж унших боломжтой. 

Давхардсан тоогоор нийт 577 гэрч дуудсанаас 419 нь ирж оролцжээ. Түүнчлэн 16 хянан шалгах шинжээч, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын албан тушаалтнууд оролцов.

УИХ-ын Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг хааж хэлсэн үгэндээ сонсголыг тасалдуулах оролдлого их гарч байсныг зориуд тэмдэглэсэн юм.

Ийнхүү "Бодь интернэшнл" ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Баясгалан, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, УИХ-ын гишүүн Б.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хүрэлцэн ирсэн нүүрсний хулгайн хоёр дахь шатны сонсголын онцлох гэрчүүдийн гэрэл зургуудыг хүргэж байна. 

ГЭРЭЛ ЗУРГУУДААС:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг