Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болов

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой маргааш тохионо.

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Хүндэтгэлийн хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Түүнчлэн Хүний эрхийг хамгаалах нь орчин үеийн парламентын нэн чухал чиг үүрэг болохыг Олон Улсын Парламентын Холбоо тунхагласан.

Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан. Тэдгээрээс хүний эрхийн суурь найман конвенц, тэдгээрийг дагалдах 40 гэрээнд нэгдээд байна. Эдгээр гэрээ, пакт болон НҮБ, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэхийн төлөө байнгын хүч чармайлт тавьж, тайлан илтгэлүүдээ хүргүүлж, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж буйг онцлов.

Мөн Тунхаглал нь зөвлөмжийн шинжтэй баримт бичиг боловч хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, улс орнуудын Үндсэн хууль, хууль тогтоомжийн үндэс болсоор ирсэн. Энэ утгаараа Тунхаглалын үзэл санаа 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд бүрэн тусгалаа олж, хүний салшгүй эрхийг анх удаа бүрэн цогцоор нь баталгаажуулсныг тэмдэглэж байлаа.

Үндсэн хуулийнхаа энэхүү үзэл баримтлалд суурилсан “Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө”-нд “ард түмний засаглах эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх” нь эрхэм зорилго мөн хэмээн тодорхойлсон. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох Шинэчлэлийн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийдэг аргачлалыг хэвшүүлж, “Хүний эрхийг дээдлэгч” парламент байхаа зарласан. Улсын Их Хурал, ОУПХ-той хамтран Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг өнгөрсөн сард хийлээ. Хүний эрхийн өөрийн үнэлгээг ОУПХ-ноос баталсан аргачлалын дагуу анх удаа хийсэн парламент нь Монгол Улсын Их Хурал болсныг мэдэгдсэн юм.

Түүнчлэн хүний эрхийг хамгаалах тогтолцооны асуудлыг авч үзэхдээ хэн зөрчих боломжтой вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Тэгвэл хүний эрхийг зөрчих, хязгаарлах гол субъект нь Төр өөрөө байдаг байна. Тиймээс төрийн эрх мэдлийг хуваарилах, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг тодотгоод Төр бол ердөө л хүний эрхийг хангах тогтолцоо юм. Төр гагцхүү хуулиар зөвшөөрсөн хүрээнд ажиллаж, шийдвэр гаргах үүрэгтэй, харин иргэн хуулиар хориглоогүйг хийх эрхтэй гэдгийг бид ямагт санаж байх учиртай гэв.

Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах тогтолцоог эрх зүйн шинэчлэлээр дэмжих чухал алхмууд хийснийг тэмдэглээд хүний эрхийг хуулиар хязгаарлаж болох боловч тэр нь зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зайлшгүй шаардлагаас л хийгддэг. Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Үүний нөгөө талд ял завших байдал хэрхэвч байж болохгүй гэдгийг УИХ-ын дарга анхааруулж байлаа.

Монгол Улс хүн засагладаг биш, хууль засагладаг, хууль нь хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалдаг, хангадаг тогтолцоо бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгож байна. Хууль дээдэлдэг, хууль нэг мөр үйлчилдэг нийгэмд л хүн эрх чөлөөтэй амьдардаг. Тиймээс эрх чөлөөнийхөө эзэн байх эрхийг иргэддээ эдлүүлэх үүрэг, хариуцлага Монгол төрийнх юм гэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсөлд, Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаанд үнэнч байж, тууштай сахисаар ирсэн, цаашид ч хэлбэрэлтгүй мөрдөж, хүний эрхийг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах эрмэлзэл төгс байгаагаа нотолж найман санаачилгыг дэвшүүлж байгаагаа мэдэгдээд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдэд уг санаачилгыг дэмжиж, ажил хэрэг болгохыг уриалсан юм" гэв.

Хүндэтгэлийн хуралдаанаас бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг