Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 1992-2020 он хүртэлх сонгууль болон УИХ-ын гишүүдийн тухай тоо баримтууд

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Бодлогод залуусын хяналт ТББ"-аас санаачилсан “Дата эрх чөлөө” үзэсгэлэн энэ жил “Сонгуулийн хяналт” сэдвээр зохион байгуулагдаж байна. 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар төрийн бүх байгууллага өөрт цугларсан мэдээллийг дата өгөгдөл болгож байршуулах үүрэг хүлээсэн. Иймд иргэдэд мэдээллийг цэгцтэй өгөх, судалгаа шинжилгээнд ашиглахад илүү хялбар болгох зорилготойгоор ажиллаж байгаа гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ онцолж байв. 

Үзэсгэлэн Norphei Art галерей, Blue Mon барилгын нэг давхарт Арванхоёрдугаар сарын 6-10-ны хооронд болж байна. 

Үзэсгэлэнд дэлгэгдсэн дата өгөгдлүүдээс товч дурдвал: 

  • 1992 оны сонгуулиар 1,569 санал авах байр ажиллаж байсан бол 2020 онд 2,070 санал авах байр буюу хэсгийн хороотойгоор ажиллажээ. 
  • 1992 онд сонгуулийн ирц 95% байдаг байсан бол 2012 он хүртэл тасралтгүй буурч эхэлжээ. Буцаад 2016, 2020 онуудад 70%-ийн ирцтэй болж нэмэгдсэн байна. 
  • Баруун аймгийнхны сонгуулийн ирц ихэнхдээ 70-аас дээш хувьтай байдаг бол зүүн аймгууд 60-аад хувь, төвийн аймгууд 50 хувьтай байдаг аж. 

/Сонгуулийн хорооноос өгсөн дата мэдээлэл /

“Э.Батшугар, Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Г.Амартүвшин, Б.Чойжилсүрэн нарын гишүүн хамгийн олон компанид хувь эзэмшдэг” 

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ

Ашиг сонирхлын зөрчилтэй салбарт нь хуулийн төсөл, тогтоолын төсөл орж ирвэл тухайн УИХ-ын гишүүн санал хураалтад оролцохгүй байх хуулийн заалттай байдаг байна. 

  • Аялал жуулчлалын салбарт- 22 гишүүн, Мал аж, ахуйн салбарт- 10 гишүүн, Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт- 13 гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй байна. 
  • Хамгийн их буюу Гадаад, дотоод худалдааны салбарт 44 гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй, уг салбарын компанид хувь эзэмшдэг байна. 
  • Харин 20 гишүүн өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр ямар ч компанид хувь эзэмшдэггүй гэж мэдүүлжээ.
  • Э.Батшугар, Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Г.Амартүвшин, Б.Чойжилсүрэн нарын гишүүд хамгийн олон салбар ашигт сонирхлын зөрчилтэй байна. 

ИРЦ

  • Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нар чуулганы хуралдаанд 95 хувийн ирцтэй оролцжээ. 

“2020 оны сонгуулиар Б.Саранчимэг, П.Анужин, У.Хүрэлсүх нар иргэдээс хамгийн их хандив цуглуулжээ”

ХАНДИВ

  • УИХ-ын гишүүд 2020 оны сонгуулиар нийт 11 тэрбум төгрөгийн хандив цуглуулснаас эрэгтэй гишүүд 6 тэрбум эмэгтэй гишүүд 5 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ. 
  • 31-45 насныхан хамгийн их буюу 5 тэрбум төгрөгийн хандив өгсөн байна. Харин 18-20 насны хүмүүс 5 сая хүртэл хандив өгчээ. 
  • Хамгийн их буюу 589 сая төгрөгийн хандивыг Б.Саранчимэг гишүүн иргэдээс цуглуулсан байна.
  • П.Анужин 427 сая төгрөг, У.Хүрэлсүх 414 сая төгрөгийн хандивыг тус тус цуглуулсан бол Ц.Анандбазар гишүүн 1 сая буюу хамгийн бага хандив авчээ. 
  • Монгол Ардын Нам иргэд буюу хувь хүнээс 4.7 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан бол Хүн Нам 503 сая төгрөг, Ардчилсан Нам 166 сая төгрөгийн хандивыг иргэдээс цуглуулсан байна. 

/Цогц хөгжлийн үндэсний төвөөс өгсөн дата мэдээлэл/

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг