Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ ₮4 сая бол хуучных ₮3.6 саяд хүрчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.%, өмнөх сараас 1.5%-аар өсжээ.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.04 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй байна.

зураг
 

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.58 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

зураг