Нүүрсний нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголын хамгийн сүүлийн хэсэг буюу "Тавантолгой ХК"-д төрийн аудит, татвар, гаалийн байгууллагаас ямар хяналт шалгалтууд хийгдэж, ямар дүгнэлтүүд гарч байсан талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь түүний хамаарал бүхий этгээд жижиг Тавантолгойтой нүүрсний гэрээ байгуулсан асуудлаар гэрчээр дуудагдсан.
Гэвч тэрбээр гадаадад байгаа гэх шалтгаанаар ирээгүй гэдгийг сонсголын ирцийн мэдээний үеэр танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!