ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: 2023 оны саятнуудын нүүдэл

A.Жаргал
2023 оны 12 сарын 6
IKON.MN

Бусад хүмүүсийн нэгэн адил баян чинээлэг хүмүүс (БЧХ- дор хаяж 1 сая ам.долларын хөрөнгөтэй) цар тахлын үеэр ердийнхөөс бага нүүдэллэж, улмаар тэдний шилжилт хөдөлгөөн буурах хандлагатай болсон. Гэвч саятан, тэрбумтнууд дахин хөдөлгөөнд орж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд 122,000 БЧХ шинэ улс руу нүүнэ гэж таамаглал гарчээ.

Henley & Partners’ Private Wealth Migration Report нь БЧХ-ийн сүүлийн 10 жилийн хөдөлгөөнийг судалсан байна. Энэхүү тайлангаас 2023 оны урьдчилсан таамгийг газрын зураг дээр харууллаа. 

Шинэ саятнаа угтаж буй улс орнууд

2023 онд хамгийн олон саятан, тэрбумтнуудыг хүлээн авах эхний 10 улсыг Австрали тэргүүлж, АНЭУ удааллаа.  

# Улс 2023 оны төсөөлөл
1 🇦🇺 Australia 5,200
2 🇦🇪 UAE 4,500
3 🇸🇬 Singapore 3,200
4 🇺🇸 U.S. 2,100
5 🇨🇭 Switzerland 1,800
6 🇨🇦 Canada 1,600
7 🇬🇷 Greece 1,200
8 🇫🇷 France 1,000
9 🇵🇹 Portugal 800
10 🇳🇿 New Zealand 700

Шилдэг 10-т Азийн хоёрхон улс багтсан бол бусад нь Европ, Хойд Америк, Далайн орнуудад тархсан байна. 

Эдийн засгийн түүхэн сорилтуудыг үл харгалзан Грек улс энэ жил 1,200 өндөр хөрөнгө орлоготой иргэнтэй болох төлөвтэй байна. Үүний нэг шалтгаан нь тус улсын алтан визний хөтөлбөртэй холбоотой байж болох юм. Одоогоор багадаа 250,000 еврогоос дээш дүнтэй үл хөдлөх худалдан аваад энэ хөтөлбөрт хамрагдаж болох бөгөөд ЕХ-ны паспорттой ч болно. 

Хамгийн олон саятнаа алдаж буй улс орнууд

Хятад улс энэ онд 13,500 БЧХ-ээ алдах төлөвтэй байгаа нь хоёрдугаарт бичигдэж буй Энэтхэгээс хоёр дахин их байна. 

# Улс 2023 оны төсөөлөл
1 🇨🇳 China -13,500
2 🇮🇳 India -6,500
3 🇬🇧 UK -3,200
4 🇷🇺 Russia -3,000
5 🇧🇷 Brazil -1,200
6 🇭🇰 Hong Kong SAR -1,000
7 🇰🇷 South Korea -800
8 🇲🇽 Mexico -700
9 🇿🇦 South Africa -500
10 🇯🇵 Japan -300
  • Украины дайны улмаас Орост олон чинээлэг хүмүүс төрөл бүрийн хязгаарлалттай тулгарч байна.
  • Хятадаас явуулж буй бодлого нь Хонг Конгийг бизнесийн хувьд сонирхол багатай газар болгосоор.
  • Их Британи ЕХ-ноос гарсан нь олон бизнес эрхлэгчид болон хувь хүмүүст ажиллах хүч, санхүү, хөрөнгө оруулалтын хялбар хөдөлгөөн хийх боломжгүй болгов. 

 

Ерөнхийдөө саятнууд улам бүр нүүдэллэж байна. Тайланд мэдээлснээр сүүлийн 10 жилийн хугацаанд цар тахлын үед уналт гарсан хэдий ч эх орноосоо явж буй БЧХ-ийн тоо жил бүр нэмэгджээ.

Эх сурвалж: visualcapitalist.com

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.200] 2023/12/11
Bayachuud munguu l bodno. Tednii ihenh ni uls ornoo bodno gevel gonj,
0 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.188.137] 2023/12/6
Манай Монгол алга уу? Таминь ээ
1 | 0 Хариулах
Az [202.126.90.77] 2023/12/6
Unshsan buhen hicheej Setgej hodolmorloj Saytan boltugai.
8 | 0 Хариулах