Нийслэлийн сүлд модыг өнөөдөр төв талбайд засаж эхэллээ.
Уг мод нь 22 метр өндөр бөгөөд 2008 онд авч, 2016 онд засаж сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлсэн байдаг. Харин өнгөрсөн жил гаднах бүрмэлийг шинээр авчээ.
Сүлд модыг зассаны дараа төв талбайд мөсөн хотхон байгуулах юм байна. Одоогоор сүлд модны гэрлийг асаах өдрийг тогтоогүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!