Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цагдаа, түргэн тусламжийн төвүүдэд дохионы хэлмэрч ажилладаггүй учраас сонсголгүй иргэд яаралтай дуудлага өгч чаддаггүй

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сонсголгүй иргэдийн үндэсний холбоо"-ноос сонсголгүй иргэдийн эрх ашгийг хамгаалахыг шаардаж, Төрийн ордны гадна өнөөдөр цуглаан зохион байгууллаа. 

Тэдний зүгээс “Бидэнд ажлын байр чухал”, “Монголд дохионы хэлний эрх зүйн орчныг сайжруул”, “Сонсголгүй иргэдийн машины дугаарын хязгаарлалтай холбоотой асуудлыг яаралтай шийд”, “Телевизүүд бүх нэвтрүүлгээ хүртээмжтэй, хадмал тайлбартай нэвтрүүл”, “Тэр тусмаа сонсголгүй иргэдийг ялгаварлан гадуурхахаа зогсоо” хэмээн бичсэн лоозон барьж, эрх баригчдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг нэхэж байв. 

"Сонсголгүй иргэдийн үндэсний холбоо"-ны төлөөлөл хэлэхдээ "Бид арваннэгдүгээр сарын 9-нд Засгийн газарт хандаж, хэд хэдэн шаардлага хүргүүлсэн. 

Гэвч энэхүү шаардлагын хариуг одоог хүртэл өгөөгүй байна. Сонсголгүй иргэдийн асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа учраас ийнхүү тайван жагсаал зохион байгуулж байна. 

Гадаадын бусад улсын төр, засаг сонсголгүй иргэдээ дэмжиж, тэдний үйл ажиллагаанд тусалдаг. Гэтэл Монгол Улсад “Сонсголгүй иргэд” ТББ-ын үйл ажиллагаанд төрөөс ямар нэгэн дэмжлэг байхгүй.

Сонсголгүй иргэд цагдаа, түргэн тусламж дуудахыг хүссэн ч үйлчилгээ авч чаддаггүй. Шуурхай удирдлагын төвүүд дохионы хэлмэрчгүй. 

Иймд цагдаа, түргэн тусламж, онцгой болон шүүхийн байгууллагад дохионы хэлний хэлмэрч ажиллуулж, шуурхай дүрст дуудлагаар үйлчилгээ авдаг болгох хэрэгтэй байна. 

Энэ талаар Монгол Улсын хууль, хүний эрхийн тухай конвенцод тусгасан ч бодит ажил хэрэг болж чадаагүй" хэмээв. 

Тэд үргэлжлүүлэн "Төрийн байгууллагуудын ажилчид дохионы хэлээр харилцаж мэддэггүй. Сонсголгүй иргэдийг гаднаас нь хараад оюуны бэрхшээлтэй гэж бодож, дүгнэдэг. 

Сонсголтой хүмүүс хоорондоо ярилцаж чаддаг шиг сонсголгүй иргэд дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд орох боломжтой. Иймд хэлмэрчийн үйлчилгээг төрөөс дэмжиж, хариуцаж ажиллах ёстой. 

Дараагийн асуудал нь үйлчилгээ авахыг хүссэн сонсголгүй иргэд дохионы хэлмэрчээ олж, ажлын хөлсийг нь өөрсдөөсөө гарга гэдэг. Ийм хандлага байж болохгүй.

Мөн машины дугаарын хязгаарлалтай холбоотой асуудал бий. Жишээ нь тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн тэмдэг тэмдэглэгээтэй машинуудад торгууль тавихгүй байгаа. Гэтэл сонсголын бэрхшээлтэй иргэд тэмдэг тэмдэглэгээгээ тавиад явахаар торгууль төлж байна. Энэ ялгаатай асуудлыг шийдэх хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийлэв.

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг