ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: Аль салбарт Ази тивийн компаниуд хүчтэй байдаг вэ?

A.Жаргал
2023 оны 12 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Даяаршлын сүүлийн 30 жил Ази тивийн улсуудад гайхалтай өгөөжтэй байлаа. Худалдааны харилцаагаа гүнзгийрүүлж, бусад зах зээлд нэвтрэх боломжийг бий болгосны үр дүнд Ази компаниудын үйлдвэрлэл нэмэгдэж, нэр хүнд нь өссөөр. Тэгвэл тэд аль салбарт илүүтэй тэргүүлж байна вэ?

McKinsey Global Institute-ийн өгөгдлийг ашиглан дэлхийн шилдэг 3000 компаниуд дундах Ази тивийн компаниудын эзлэх хувийг салбар, орлого, патентын хувь хэмжээгээр нь дүрсэллээ. 

2020 онд 5 тэрбум доллароос дээш зах зээлийн үнэлгээтэй эхний 3000 компанийг сонгон авч судалгаандаа ашигласан байна. 

Мэдээж хэрэг үйлдвэрлэлийн салбарт Азийн компаниуд илүү давамгай байдалтай байна. Графикаас харахад энэ бүс нутгийн гол хүч нь

  • ахуйн цахилгаан хэрэгсэл,
  • үйлдвэрлэлийн электроник,
  • цахилгаан автомашин,
  • хагас дамжуулагч

зэрэг салбаруудад байгаа нь харагдлаа. 

Азийн олон орны хувьд эдийн засгийн гол тулгуур нь үйлдвэрлэлийн салбар юм. Хятад улсын хувьд үйлдвэрлэлийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний бараг гуравны нэгийг бүрдүүлдэг бол Вьетнамд дөрөвний нэгийг бүрдүүлдэг гэсэн тоо баримт байна.

Ази компаниуд дунд хурдацтай хөгжиж буй өөр нэг салбар бол интернэт үйлчилгээний салбар юм. Ази тивд дэлхийн интернэт хэрэглэгчдийн тал хувь нь оршин суудаг бөгөөд энэ нь бүс нутгийн онлайн үйлчилгээний салбарт инновацыг бий болгож байна гэж үздэг.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.24.70] 2023/12/1
Шинжлэх ухаан гэхээр огт гар нь хүрч чадахгүй, толгой нь хүрэхгүй гэж бодож хүн болцгоодогт бидний асуудал байна даа. Хүүхдүүдийн боловсролын агуулга, зүг чиг дээрээс л зөв зүглүүлэхгүй бол яаж ч оюутан болсон хойно нь гэнэт шинжлэх ухаан инноваци гэж яриад нэмэргүй юм даа. Тэгээд шинжлэх ухаан бол сониуч, бүтээлч зан төлөв дээр суурилдаг гэдгийг ойлгуулахгүй л бол юу ч гэж дараа нь сурталчлаад нэмэргүй. Хүүхэд цагаас эхлээд юмыг туршиж үзэх, ажиглалт хийх, харьцуулалт хийх, азаа үзэх зэрэг дээр ойлголттой, сонирхолтой л болгомоор байна даа. Тиймээс биш агуу уул уурхайн магнат, тус бүр нь 10 тэрбум долларын хөрөнгөтэй 100 тэрбумтантай болоод ч манай улс яг бодитоор өрсөлдөх чадвар нь ерөөсөө өсөхгүй. Зүгээр л идэж уугаад хүндрээд модон хайрцгандаа ордог л хүмүүс хэвээрээ үргэлжилнэ.
3 | 0 Хариулах
Зочин [60.250.123.226] 2023/12/1
Бүгд ШУ-мэдлэг шингэсэн салбарууд байна. ШУ+боловсрол хоёроо хаячихаад нүүрэс+зэс хоёртоо найдаад яваад л бай, яваад л бай. 10 жилийн дараа хамгийн адагт нь байж байх бно.
2 | 0 Хариулах
За да [103.41.93.81] 2023/12/1
ХЭДЭН халтартаа чирэгдээд явхымдааа
0 | 0 Хариулах
Ynmal oims iin Ynja egch [202.126.90.143] 2023/12/1
Setgeltei gazar
1 | 0 Хариулах