“Хатгамаллах урлагийн гайхамшиг-4” үзэсгэлэн энэ сарын 15-16-ны өдрүүдэд Монголын Үндэсний Музейд дэлгэгдлээ.
Тус үзэсгэлэн нь Төрийн ордонд маргааш болох Үндэсний уран хатгамалчдын анхдугаар чуулганыг угтан хийгдсэнээрээ онцлог.
Харин өнөөдөр "Үндэсний уран хатгамалчдын IV уралдаан" болж, Монголын 21 аймаг, 330 сум болон нийслэлийн есөн дүүргээс 150 орчим хүний 1,000 гаруй бүтээл ирсэн байна. Үзэсгэлэнгээс нийт долоон төрөлд дөрвөн шагналт байр шалгаруулах аж. Уралдаанд оролцсон хамгийн ахмад хатгамалч нь 80 настай бол залуу нь 15 настай байв.
Үндэсний уран хатгамалчдын уралдаанд байр эзэлсэн уран бүтээлчдийг цаашид дотоод, Олон улсын урлаг соёлын наадам, үзэсгэлэн, уралдаанд зуучлан оролцуулахаа Монголын үндэсний уран хатгамалчдын холбооноос мэдэгдсэн. Шалгарсан бүтээлүүдэд шагналыг маргааш чуулганы үеэр гардуулахаар болжээ.
Иймд үзэсгэлэнгээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!