Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсон.
Гудамж, явган хүний зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул өнөөдөр нийтээрээ цас цэвэрлэж байна.
Аж ахуйн нэгж, байгууллага ойролцоох 50 метрийн зам талбайнхаа цэвэрлэгээг хариуцан ажиллацгааж буй. Мөн иргэдийн бүлэг тогтсон цасыг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангаж байна.
Та бүхэн халтиргаа гулгаанаас сэрэмжилж, резинэн ултай гутал өмсөх, зам хөндлөн гарахдаа гүйхгүй байхыг Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төвөөс зөвлөсөн юм. Түүнчлэн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр цас ойрын өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|