Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 30 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн гэгдээд буй "Ногоон автобус"-нуудыг иргэдэд нээлттэй танилцуулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Daewoо үйлдвэрийн 80 автобусыг энэ долоо хоногт оруулж ирсэн. 

Гэвч нууцад хамааруулж, яаралтайгаар худалдан авсан гэх эдгээр автобусыг арлын дугаараар нь шалгахад 1993 онд үйлдвэрлэгдсэн байна хэмээн НИТХ-ын зарим төлөөлөгч мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл, эргэлзээ үүсээд байгаа билээ. 

Эл асуудлыг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлснээ өчигдөр мэдэгдсэн бол холбогдох нарийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг гаргаад байгаагаа Нийтийн Тээврийн Газар(НТГ)-аас мөн мэдээлсэн. Энэ мэтчилэнгээр "Ногоон автобус"-ны асуудал үргэлжилж байна. 

Өнөөдөр НТГ-аас иргэдэд саяхан оруулж ирээд буй автобуснуудаа нээлттэй танилцуулахаар төв талбайд 20-ийг нь байрлуулжээ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр явж буй Skywell үйлдвэрийн автобуснуудыг ч танилцуулав.

Нийслэлийн НТГ-ын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир "Арлын дугаартай холбоотой асуудлууд яригдсаар байгаа. Төмрийг 30 жилийн хугацаанд гадаа тавивал хэр хэмжээний эвдрэлтэй байх бол, дээрээс нь 30 жилийн насжилттай автобус ингэж харагдах болов уу гэдэг нь бодох зүйл. Энэ асуудал цаашид илүү нарийн мэргэжил, мэдлэгийн хүрээнд шалгагдаад явна. Бид үүнд бүх талын туслалцаа, дэмжлэгийг үзүүлэх болно. 

Ирэх долоо хоногт автобуснуудаа үйлчилгээнд оруулахаар төлөвлөөд байсан бол тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Уг нь аль болох хотын зах хэсэг рүү явуулахаар төлөвлөөд байлаа.

НТГ захиалагчийн хяналтаа тогтмол тавьж байгаа. Орж ирсэн автобус бүрийг Захиалгын дагуу нэмэлт тоноглол байна уу, зорчигчийн тав тухыг хэр хангасан бэ, аюулгүй байдал гэх мэтчилэн олон зүйлийг шалгадаг" хэмээв.

Харин олон нийтийн сүлжээнд тавигдаад буй автобусны зургийн талаар тэрбээр "2023 оны өвлийг давахад нийслэлийн нийтийн тээвэрт хүндрэл үүсэхээр байгаа тул яаралтайгаар захиалга өгсөн байх. Масс үйлдвэрлэл дунд гагнаасын холбоос дээр асуудал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Энэ автобус үнэхээр ашиглах аргагүй юу гэдгийг иргэд өөрсдөө ирээд үзэх боломжтой.

Эдгээр нь 2023 онд үйлдвэрлэгдсэн Daewoo BS106 маркийн автобуснууд. 1993 оны автобусыг одоо гаргаж ирнэ гэдэг байж боломгүй. Капитал завсар хийлээ гэхэд ийм хэмжээний болох уу гэдгийг бодоод үзэх хэрэгтэй" гэх тайлбарыг өглөө.

Төв талбайд байршуулсан автобуснуудыг сонирхох иргэн олон байлаа. Мөн мэргэжлийн жолооч нар ч энд байсан юм. Тэдний төлөөлөл мэргэшсэн жолооч Б.Мөнхбаатар "Би 2009 оны Daewoo маркийн автобус барьж байв. Өмнөх автобуснаас сайжирсан уу гэвэл хэд хэдэн зүйл байна.

Өмнөх автобусанд кондишн байдаггүй, суудлын зөөлөвч нь порлон тул амархан задарчихдаг, паарны гадар хамгаалалт нь хуванцар байсан тул хүний хөл хүрэхэд дорхноо эвдэрчихдэг байв. Харин энэ автобус нь жолоочийн суудлын араас халаадаг, кабины паар том болсноос хөл рүү үлээдэг болсон байна. Урд гэрлийн тусгал муутай байсан бол гэрэлтүүлэг нь сайжирсан байна.

Гар ажиллагаа багасаж, хянах самбар ухаалаг болжээ" гэлээ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг