ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

СУРВАЛЖИЛГА: Монголын хосгүй үнэт үзмэр, археологийн олдворуудыг хадгалж буй "Хархорум музей"

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 13 жилийн өмнө Япон улсын буцалтгүй тусламжаар "Хархорум музей" ашиглалтад орсноор Орхоны хөндийн соёлын өв, түүхэн дурсгалт олдворуудыг хадгалж, хамгаалах боломж бүрджээ. 

Эртний Хархорум хотын түүх, соёлын дурсгалт өвийг үзэж сонирхох, үнэт олдворуудтай танилцах боломж өмнө нь хязгаарлагдмал байсан. Харин "Хархорум музей" нээгдсэнээр орон нутагт аялал жуулчлал хөгжиж, хосгүй үнэт олдворуудыг хадгалж, арчлах орчин бий болсон байна. 

Уг таатай орчныг бүрдүүлэхэд Япон улсын Засгийн газраас 521 сая иений буцалтгүй тусламж үзүүлж, мэргэжлийн боловсон хүчин илгээсний зэрэгцээ тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан аж. Энэ музей нь тухайн нутаг дэвсгэрийн соёлын өвийг хамгаалах, түүхэн соёлыг сэргээх гол хөшүүрэг болжээ. 

Монголын анхны археологийн "Хархорум музей"-тэй танилцахаар Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорилоо. 

Энэхүү музей нь аймгийн төвөөс ойролцоогоор 130 километрт, Эрдэнэ зуу хийдийн ойролцоо байрладаг. 



Орон нутагт музейн зориулалтаар анх удаа баригдсан түүхийн үнэ цэн, өв соёлыг хадгалж буй энэхүү байгууламжийг "Хархорум музей"-н эрдэм шинжилгээний ажилтан С.Энхмэнд бидэнд танилцуулсан юм. 

Тэрбээр "Орхоны хөндийн соёлын дурсгалт газар 2004 онд ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн. Улмаар Хархорум музей барих Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. 

Үүний дараа 2010 онд Японы ард түмний тусламж, дэмжлэгээр музейн бүтээн байгуулалтыг хийсэн. Ийнхүү олон улсын стандартад нийцсэн Монголын анхны музейн барилгыг хүлээн авсан байдаг. 

Музейн 1,408 үндсэн сан хөмрөгт нийт 4,369 ширхэг үзмэр бий. Үзмэр, олдворууд чулуун зэвсгийн үеэс 14 дүгээр зууны цаг хугацааг хамарч байна. Ялангуяа Хархорум хоттой холбогдолтой олдворуудыг эндээс үзэх боломжтой.

Монгол, Герман, Японы хамтарсан экспедиц 1999 оноос эхлэн Хархорум хотын туурьд малтлага хийж ирсэн. Энэхүү малтлага, судалгааны үр дүнд олж илрүүлсэн түүхийн олдворууд Хархорум музейд бий. Түүнчлэн хосгүй үнэт үзмэрүүд манайд хадгалагдаж байна" гэлээ. 

"Хархорум музей"-д хосгүй үнэт 66 үзмэр байгааг тус музейн захирал Т.Баяраа нэмж хэллээ. Эдгээрээс дурдвал

Чингис хаан болон түүнээс хойших Монголын хаадын хосгүй үнэт 60 ширхэг алт, мөнгө, зэс зоос.

1220 онд Чингис хаан Хархорумыг байгуулах зарлиг буулгасан талаар бичсэн монгол, хятад бичээст хөшөөний хэсэг. 2003 оны малтлага, судалгаагаар Эрдэнэ зуу хийд доторх цогчин дуганы тууриас бичээст хөшөө хэд хэд хугарсан байдалтай олджээ. Энэ бол дэлхийд хаа ч байхгүй, цорын ганц баримт бөгөөд хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад бүртгэгдсэн гэдгийг музейн тайлбарлагч онцлов. 

Бичээст хөшөөн дээр бичигдсэн үгсийн утгыг тусгай технологи ашиглаж, дэлгэцээс харах боломжийг Японы "Нара" их сургуулийн эрдэмтэд бүрдүүлсэн байна.

Хархорум хотын тууриас олдсон тамга, бугуйвч зэргээс эхлээд сор бүтээл энд олон бий.

Тухайлбал 2000 онд Хархорум хотын тууриас буюу Эрдэнэ зуу хийдийн хойд талаас таван ханатай гэрийн буйрын чинээ тоосго шатаадаг дөрвөн зуух илрүүлсэн байна. Энэ зуухны хуулбарыг Хархорум музейд ирж үзэх боломжтой. 

Анх удаа 2014 онд Монгол нутгаас тэр дундаа Орхоны хөндийгөөс Жужаны булш олдсон. Өгий нуурын ойролцоох булшнаас олдсон эд өлгийн зүйлээс хамгийн сонирхолтой нь эмэгтэй хүний гоо заслын зүйлс буюу хөмсөг зулгаагч, чих ухагч, хэлний өнгөр хусагч, хумс цэвэрлэгч гэх мэт хүрэл эдлэлүүд олдож байжээ.

Музейн үйл ажиллагааны талаар "Хархорум музей нь захиргаа үйлчилгээ, сан хөмрөг, судалгаа үзүүлэлтийн гурван албатай. 

Сан хөмрөг болон судалгааны албанд мэргэжлийн түүх археологич, музей судлалаар мэргэшсэн хүмүүс шаардагддаг. Манай судалгаа, үзүүлэлт зохион байгуулалтын алба нь эрдэм шинжилгээний дөрвөн ажилтан, нэг боловсролын ажилтан, нэг тайлбарлагчтай. Мөн бусад албаныхан өдөр тутам ажиллаж байгаа.

Оргил үедээ буюу их ачаалалтай өдөрт 300 гаруй хүн үйлчлүүлдэг. Жирийн өдрүүдэд 100-200 гаруй хүн музейд зочилж байна. Харин өвлийн улиралд энэ тоо харьцангуй буурдаг. Жилдээ гадаад, дотоодын 23,000 гаруй жуулчинд үйлчилгээ үзүүлж байна" гэдгийг музейн эрдэм шинжилгээний ажилтан С.Энхмэнд хэлэв. 

"Хархорум музей"-н захирал Т.Баяраа "Музей байгуулагдсан цагаас хойш гадаадын 90,000, дотоодын 60,000 жуулчин үйлчлүүлсэн бүртгэл бий. Франц, Япон, Солонгос, Хятад, Тайванийн жуулчид хамгийн их үзэж байна.

Япон улсын томоохон хөрөнгө оруулалтаар түүхийн соёл, дурсгалаа хадгалах, ард түмэндээ танилцуулах боломжтой болсон. Хөдөө орон нутагт ая тухтай орчинд түүх соёлын дурсгалыг үзэх орчныг бүрдүүлсэн таатай музей. 

Манай музей 32 ажилтантай гурван алба ажиллаж байна. Үйлчлүүлэх дотоодын жуулчдын тоо ч нэмэгдэх хандлагатай байгаа. КОВИД-оос өмнө дотоодын аялагчид 20 хувь, гадаадын жуулчид 80 хувийг эзэлж байсан. Харин одоо дотоодын аялагчид харьцангуй өсөж, 40 орчим хувьтай болж байна" гэлээ. 

График: Музей үзэгчдийн тоо   

Музейн барилга олон улсын стандартад нийцсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй үйлчлүүлэх орчныг бий болгожээ. 

Японы инженерүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй байхыг бодолцож бүх өрөөг босгогүй барьсан. Тэргэнцэртэй хүн саадгүй үйлчлүүлэх боломжоор хангаж, налуу замыг шийдсэнийг музейн ажилчид хэлж байв. 

Түүнчлэн гурван жилийн өмнө харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан музейн үзмэрүүдийн тайлбар, танилцуулгыг брайл үсгээр унших нөхцөлийг бүрдүүлсэн байна. 

"Зөвхөн музейн барилга төдийгүй доторх тоног төхөөрөмжүүдийг ч буцалтгүй тусламжийн хүрээнд шийдсэн"

зураг
 

ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Кавабата Рэико "Соёлын өвсний үндэс буцалтгүй тусламжийн хүрээнд 2010 онд Хархорум музейг барьж, тохижуулсан байдаг.

Та бүхний мэдэж байгаачлан Хархорум нь эртний нийслэлийн туурь байсан гэдэг утгаараа ЮНЕСКО-ийн соёлын өвд 2004 онд бүртгэгдсэн. Монгол, Япон, Германы эрдэмтэн, судлаачид хамтран малтлага, судалгаа хийсний үндсэнд түүхийн маш их олдвор олсон. Гэсэн хэдий ч олдворуудыг хадгалж хамгаалах, нийтэд дэлгэж үзүүлэх үзмэрийн байгууламж байгаагүй. Иймд олдворуудыг судлах, хадгалах, нийтэд дэлгэж үзүүлэх зориулалтаар бүтээн байгуулсан. 

Зөвхөн музейн барилга төдийгүй доторх тоног төхөөрөмжүүдийг ч буцалтгүй тусламжийн хүрээнд шийдсэн байгаа. Мөн ЖАЙКА-аас хоёр сайн дурын гишүүн томилж ажиллуулсан. Тодруулбал

  • Музейг барьж байгуулсны дараа ямар асуудал үүсэж болох вэ?
  • Ирж буй зочид, төлөөлөгчдөд үзмэр, олдворуудыг хэрхэн зөв ойлгуулах вэ?
  • Тайлбар ямар байх хэрэгтэй вэ? зэргээр гадаад, дотоодын жуулчдад хүртээмжтэй заавар зөвлөгөө өгөх зорилготой 2013-2015 онд хоёр сайн дурын ажилтан томилж байсан. 

Нэг нь музейн сан хөмрөгийн мэргэжилтэн, нөгөөх нь орон нутгийн хөгжлийн ажилтан байсан.

Музейн үзмэрүүдийн тайлбар төдийгүй бэлэг дурсгалын дэлгүүр орлогын тодорхой хэсгийг бүрдүүлэх учраас гаднын жуулчид юу сонирхдог, ямар бэлэг дурсгалын зүйл авахыг хүсэх вэ, өрөлтөд юуг анхаарах зэрэг менежментийн тал дээр тэдгээр мэргэжилтэн заавар зөвлөгөө өгч ажилласан байдаг.

Өөрөөр хэлбэл музейн үзмэрийг англи, монгол, зарим тохиолдолд япон хэлээр тайлбарлах, Монгол Улсын түүхийн олдворуудыг ойлгомжтой таниулах зорилготой ажлуудыг хийсэн.

Одоо аялал жуулчлалын зөвлөх ажиллуулж байгаа. Хархорумын түүх гэдэг бол Монголын эзэнт гүрний түүх учраас үүнийг гадаадын жуулчдад таниулах, тэднийг татахад тухайн зөвлөх маань хамтарч ажиллаж буй" хэмээн ярилаа. 

"Хархорум музей"-н бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон япон мэргэжилтний дайж явуулсан сэтгэгдлийн хэсгээс... 

Японы “Коноикэ” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ивата "Хархорум музейг анх барих үед шороон замтай байсан. Тиймээс музейг барихад шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг авчирч зөөхөд нэлээд цаг хугацаа зарцуулсан. Хотоос ийшээ нэг удаад есөн цаг зөөнө. Музейг барихад хүн хүч дутагдаж байсан учраас Тайландаас ажиллах хүч авчирч туслуулсан.

Эндээ суурьшиж, гэр бүлээсээ хол байх учраас ажиллая гэж хэлэх хүмүүс цөөн байлаа. Иймэрхүү бэрхшээл тулгарсан ч Хархорум музей байгуулагдаж олон хүний зочилдог газар болсон. Мөн Хархорум музейг илүү сайхан болгохын тулд ЖАЙКА-аас дотоод засал чимэглэл дээр нь ажиллаж байсан.

Цаашид Хархорум музейд илүү олон хүн ирвэл их сайхан байна" гэжээ. 

"Ромын Папын гардуулсан Гүюг хааны захидлын хуулбар манай музейд хадгалагддаг"

зураг
 

"Хархорум музей"-н захирал Т.Баяраа "Манай музейд Ромын Папын гардуулсан Гүюг хааны захидлын хуулбар, захидлын хариутайгаа хадгалагддаг. Саяхан Ромын Пап яг энэ хувилбарыг Ерөнхийлөгчид гардуулж байсан. 

Ватиканаас авсан эх хувилбарын хуулбар нь Хархорум музейд хадгалагддаг гэсэн үг. 

Мөн 2000 онд Эрдэнэ зуу хийдэд засвар хийх үеэр ургийн тамгатай, төрөл бүрийн чимэглэлтэй тоосго олдсон.

Эртний Хархорум бол гар урчуудын хот гэж үзээд байгаа. Ойр орчимд нь төмөрлөгийн үйлдвэр, тоосго шатаах зуух маш ихээр илэрсэн. Ийм учраас манай музей олдворуудыг цаашдаа олон нийтэд үзүүлж, сурталчлах үүрэг хүлээсэн.

Японы ард түмний том хөрөнгө оруулалтыг бид хойшдоо ард түмэндээ танилцуулаад явж байна.

Музейг нэг үзсэн хүн бусдыгаа дагуулж ирээд зорьж ирнэ. Монголын эзэнт гүрний түүхтэй танилцаж, археологиос гарсан олдворын үнэ цэнийг үзэхээр ирдэг. 

Үзмэр, олдворуудын хадгалалт хамгаалалт дээр ч Японы "Нара" их сургууль төгссөн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Хадгалалт хамгаалалтын чиглэлээр монгол мэргэжилтнүүд ч дадлага сургалтад хамрагддаг" гэв.

Музейн гадна Орхоны хөндийд хэрэглээ нь ховордож байгаа үндэсний уламжлалт тоглоомуудыг зааж сургах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Монгол тоглоомын гэр" үзэсгэлэн гаргадаг аж. 

Монгол тоглоомыг үзсэн үзэгчдийн сэтгэгдлийг бичдэг дэвтэрт музей үзэхээр ирсэн бүх л орны жуулчид сэтгэгдлээ бичжээ. Тэд "Утасны хэрэглээний оронд энэ тоглоомыг хүүхдэдээ зааж өгмөөр байна", "Монгол тоглоом энгийн мөртлөө ухаан шаардаж байна" гэх мэт сэтгэгдэл бичсэн байна. 

Мөн цагаан идээ дэлгэрэх цагт сар орчим нутгийн иргэдтэй хамтран “Хархорумын өв соёл”-ыг сурталчилсан үзэсгэлэн дэлгэдэг. Үүнд цагаан идээнээс гадна арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас тоглоом наадгайн хэсгүүдтэй үзэсгэлэн багтдаг байна. 

ФОТО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [71.239.25.243] 2023/9/15
odoo ch mongoliin muzeinuudiin chuhal uzmeruudiig duurailgaj hiigeed origiig n shaagaad orond huuramchiig n tavichihdag bolson.Uund hujaa solongos kazahuud zahialj manai gereet hamgaalaltiin ajiltanuud, muzein ajiltanuud hamtarch hulgaildag bolson shdee
0 | 0 Хариулах
Зочин [1.145.121.179] 2023/9/10
Хархориноор дайрах болгондоо ордог. Шоё мүзей шүү.
0 | 0 Хариулах
zochin [61.127.129.136] 2023/9/9
Японууд л нэг хийсэн шиг хийж ёс суртахуунтай хандах юм даа.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.21] 2023/9/9
Doomo arigato gozaimas
2 | 0 Хариулах
ЯПОНЧУУД [103.161.242.119] 2023/9/8
ТУСЛАНГУУД л нэг ац нь захирал нэр зүгээл shop оос орлрго цохчих гээл очихчих юмаа.. манаач нараа захирал ларга гэж өргөмжиле
3 | 1 Хариулах
Зочин [166.199.172.32] 2023/9/8
Japan chuud ulaanbaatariin ihenh surguulig butsaltgvi tuslamjaar urgutguj ugsun. Hamgiin ih mongold hurungu oruulsan gadnii uls japan 1 china 2 t bsn
7 | 0 Хариулах
😅 [66.181.183.44] 2023/9/8
ZUVLULT HOLBOOT-ULS BAIGUULJ USDUNDUU!!!
1 | 5 Хариулах
STALIN MANDTUGAI! [66.181.183.44] 2023/9/8
ZUVLULT HOLBOOT-BUTEN ULS BAIGUULJ UGSUNDUU!!!
0 | 1 Хариулах
Зочин [139.5.219.50] 2023/9/9
olon seheeteniig maani alj. baylagiig chimeegui hulgaalsan ulsad tiim ym bh
1 | 0 Хариулах
bourgeois [66.181.183.158] 2023/9/9
lol,yamar seheeten,20-r zuund baas sheesteigee,tembuutei hujaanuudtai holildsonig uu?,don't talk about always shit,
0 | 2
😅💩 [66.181.183.158] 2023/9/9
manj hytadad ezlegdeed 200 jil bolson gazar seheeten bas bnaa??????what the shit are you talking,
0 | 0
Энгүүн [103.57.92.190] 2023/9/8
Япон бол хөгжинө, Монгол бол гонжийн жоо.
0 | 0 Хариулах
хүннү [103.161.242.101] 2023/9/8
Гадна тал чинь яасан муухай юм! зэрлэгээ зулгаагаач, цэцэрлэгжүүлээч ээ. Залуу хүмүүс байж яасан анхилгүй юм. Музей бол сайхан юм. Япончууд сайхан музей байгуулж өгчээ. Харин бид өөд нь татах ёстой шүү.
5 | 0 Хариулах
Zochin [202.126.90.129] 2023/9/8
Чи нэг очиод үзээрэй зэрлэг байна уу ногоо байна уу гэдгийн
2 | 0 Хариулах
зочин [139.5.216.158] 2023/9/8
Япончууд манай монголд мөн ч их юм хийж өгч байна даа хөөрхий
15 | 0 Хариулах
Зочин [66.181.160.77] 2023/9/8
Өөрсдөө юу ч хийхгүй. Бүх бүтээн байгуулалт нь гадны зээл тусламж. Гэтэл хөшөө, найр наадам, морь бөх, овоо тахих зэрэгт зарцуулах хязгааргүй их төсөвтэй. Сургууль цэцэрлэг барих газаргүй мөртлөө үнэтэй хороолол, оффисын барилга барихад газар асуудалгүй. Гол дээр байсан ч барьчихна.
16 | 0 Хариулах
zochin [202.55.191.130] 2023/9/8
ene odoo zuv ch yumuu buruu ch yumuu hamag orig yumaa huduu hadgalaad hulgai zelgii holio solio garah vii de
5 | 0 Хариулах
Зочин [203.23.49.100] 2023/9/8
Япончуудад үнэгүй үзүүлэх хэрэгтэй юм бишүү
12 | 1 Хариулах
Зочин [103.57.92.51] 2023/9/8
Японууд мөнч их юм хийж өгөх юмдаа
12 | 0 Хариулах
Зочин [71.239.25.243] 2023/9/15
japanuud mongold tusalj buteen baiguulj , hujaanuud hulgailj, solongosuud luivardaj, orosuud deeremdej irsen tuuh bna.
0 | 0 Хариулах