Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг баталгаажуулсан.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын түүхэн 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагад уриаллаа.
Сургалтад ашиглагдах гарын авлага, материалыг хавсаргав.
Эх сурвалж: Хүний Эрхийн Үндэсний Комисс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|