ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүй долоон худагт болж буй Даншиг наадмын зураглалыг "Google street view"-д оруулна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ), Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” Хүй долоо худагт эхэллээ.

Энэ жил наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг урин оролцуулж буйгаараа онцлог юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Өндөр гэгээн Занабазарын номын Өргөө нэрээр анх байгуулагдсан Улаанбаатар хот  эдүгээ хөгжиж, өргөжин тэлсээр байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн хотуудын иргэдийн нэгэн адил нийслэлчүүд бидэнд амрах улирал байдаггүй. Аливаа ажлыг дараа гэж хойшлуулалгүй, цаг нартай уралдан хийдэг. 

Гэхдээ бидэнд мартаж болохгүй нэг үүрэг бий. Энэ нь өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх нэн тэргүүний үүрэг билээ. Учир нь бид нүүдэлчдийн нийслэлийн иргэд. Иймээс Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хотоо олон улсад сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдыг татах, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран өргөн хүрээнд зохион байгуулж байна.

Үндэсний өв соёл, хосгүй уламжлалаа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж буй нийт нийслэлчүүд, энэхүү наадамд морилон ирсэн хүндэт зочид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье гэсэн" юм.

Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг урлаг, соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах юм.

Түүнчлэн энэ жилийн хувьд онцлог нэг зүйл нь Даншиг наадмын зураглалыг “Google street view”-д оруулах гэж байна. Тодруулбал Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх зураг авч буй.

“Google street view"-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулахаас гадна хотын эргэн тойронд өрнөж буй соёлын арга хэмжээний зураглалыг авах юм. Энэ хүрээнд Монголын үүх түүх, өв соёл, шашны зан үйл, уламжлал, өвөрмөц онцлогийг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмын зураглалыг авч байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
75
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ган [66.181.189.58] 2023/8/6
яасан ч дуусч дундардаггүй найр наадам юмб дээ. Яасан ч ажилгүй, завтай, хийцгүйрсэн, ххана л олон хүн байна тэнд үнэгүй хоол унд, архи айраг горьдсон оркууд байдаг юмб дээ. Дөнгөж сая л улсынхаа наадмыг хийчихээд бас юуууун олон даншиг наадам, аймгуудын ой, тахилга хийгээд байгаамб дээ. Залхдаггүймуу.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.73] 2023/8/5
Энэ феодал нь олон зууны турш орк монголчуудын биенээс арилашгүй толбо болон үлдсэн байна. Орк монголчуудын үзэн яддаг коммунизм 70 жилийн настай, ардчилал 30 жилийн настай. Харин феодал бол 500 жилийн настай. Тиймээс орк монголчууд феодалын сэтгэхүйгээсээ салаагүй байна.
1 | 2 Хариулах
иргэн [202.179.27.59] 2023/8/5
Гандан хийдээ хэл амгүй олигтойхон аваад явж чадахгүй байж юун наадамсаг юм бэ. Хүний бяцхан хүүхдүүдийг подвальд амьдруулж байсан арилсан дотортой шар хувалз.
3 | 2 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.198.32.70] 2023/8/5
Даншиг наадам готын даргад ер нь ямар хамаа байна аа….
1 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.188.208] 2023/8/5
7 САРААС 9 САР ХҮРТЭЛ НААДСААР. ФЕОДАЛЫН УЛС ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ЮМ БАЙНА. АРД ИРГЭД НЬ ТАТВАРААР ДАРАМТЛУУЛААД ӨНӨӨХ ТАТВАРААР НЬ НОЁДУУД НЬ НАЙР НААДАМ ХИЙГЭЭД ЗАЛУУЧУУД НЬ ХҮНИЙ НУТАГТ АЖИЛ ХИЙХЭЭР ЯВЖ БАЙНА. МОНГОЛ БОЛ ХАГАС АРДЧИЛСАН ХАГАС КОММУНИСТ ХАГАС ФЕОДАЛЫН НИЙГЭМТЭЙ УЛС ЮМ БАЙНА.
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.188.208] 2023/8/5
ХАМАГ ДУЛААНЫ УЛИРАЛДАА БАЯРЛАЖ НААДСААР ӨВӨЛТЭЙ ЗОЛГОХ ЮМ ДА. ОДОО УТАА ТҮГЖРЭЛ ЭЭ УЛИГ БОЛТОЛ ЯРЬДАГ ҮЕ НЬ ИРЖ БАЙНА. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД НЬ АЗТАЙ БАЙГААСАЙ ГЭЭД ЗАЛЬБИРААД СУУХ БАЙХ ДА. ХАЛААЛТ ДУЛААН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМ ГЭМТЭЛ ГАРАХАД ОЙРХОН БАЙГАА УЛС.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.73] 2023/8/5
Хэрэв коммунист байсан бол энэ олон баяр наадмыг хязгаарлаж нийтээр нь ажил хөдөлмөр хийлгэх байсан. Монголын 90% нь феодалын нийгэмээрээ байна.
1 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.198.32.70] 2023/8/5
Хөрөнгөтний нийгэмд бол энэ олон баяр наадмыг нэг төрлийн шоу бизнес болгоод зөв голдирол руу нь залаад аваад явчихна….экс коммунистуудын байгуулж буй феодализм гэж энэ
1 | 3 Хариулах
Зочин [202.9.46.73] 2023/8/5
Коммунизм аль хэдийн байхгүй болсон. Чиний эзэн МАН АН хоёр коммунизм ардчилал хоёрыг уландаа гишгэж феодализмийг бий болгосон мэдэв үү тэнэгээ.
0 | 1