Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Монголын эдийн засгийн чуулган 2023" арга хэмжээнд ирсэн зочид төлөөлөгчид

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монголын эдийн засгийн чуулган-2023” өнөөдөр эхэллээ.

ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж байна.

Эдийн засгийн чуулганыг 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын нийт 2,200 орчим төлөөлөгч оролцож байна. Үүнээс гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид Улаанбаатарт хүрэлцэн иржээ.

Манай улс эдийн засгийн чуулган зохион байгуулж эхэлснээс хойших хамгийн олон зочин уригдсан чуулган гэдгээрээ онцлог болж байна. Чуулганы үеэр хоёр өдрийн турш нэгдсэн болон салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд өрнөх юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг нээж үг хэлэхдээ "Цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь, 2023 оны 1-р улиралд 7.9 хувь болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн.

2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам долларын өрийг бүрэн төлж, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж, манай Засгийн газар хариуцлагатай байгаагаа олон улсын түвшинд илэрхийлж чадсан.

Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг илүү төрөлжүүлж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үүний дотор махны экспорт, ноолуурын бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбаруудаа хөрөнгө оруулагчидтай хамтран хөгжүүлэх сонирхолтой байна" гэж ярив.

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг