“Дээлтэй монгол наадам” Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.
17 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй тус наадамд 21 аймаг, есөн дүүргийн төлөөллөөс гадна БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймаг, БНХАУ-ын Шинжьян-Уйгурын Өөртөө Засах орон, ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын төлөөлөл оролцож Монгол дээл, хувцасны гайхамшгийг олон нийтэд толилуулав.
Наадмын орой хүүхэд залуучуудад зориулан зохион байгуулагдах “Дээлтэй диско” үдэшлэгт Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Аравт” хамтлаг, Limitking, Don dior, DJ gezeg, DJ Ganaa нар хүрэлцэн ирэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!