"Play time-2023" амьд хөгжмийн наадам өнөөдөр 18:00 цагаас эхлэх бөгөөд энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.
Тус наадмын одоогийн нөхцөл байдлаас бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Тус наадмын зохион байгуулагчдын төлөөллөөс тодруулахад "Наадам хэвийн эхэлж байна" гэлээ.
Нэмж мэдээлэхэд Нийслэлийн Онцгой комииссын шуурхай штабаас "Playtime наадмын арга хэмжээг зохион байгуулагчдад НОК-ын шуурхай штабаас үйл ажиллагааг зогсоох зөвлөмж хүргүүлсэн. Албан ёсоор наадмын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гараагүй байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл НОК-оос шуурхай арга хэмжээ авч, арга хэмжээг албадан тараана" хэмээн хэлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!