ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/26-НД НИЙТЛЭГДСЭН
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн Л.Чинбатыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ
iKon.MN
Эх сурвалж: @Batsugar1 цахим хаягаас ашиглав
"Иргэн "Ч'-ийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байна" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Түүнд холбогдох хэргийг яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн "Ч"-д холбогдох үйлдлийг шалгаад, яллагдагчаар татах саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хэргийн тухайд сануулахад "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат морьтой иргэдийг машинаараа дайрахаар оролдсон гэх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж эхлээд байгаа билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
