Нийслэлчүүд жилийн 365 хоногийн ихэнхийг төв зам дээрээ түгжирч зарцуулдаг гэхэд болно.
Харин өнөөдөр хотын төвөөр иргэд гэр бүлээрээ алхаж, дугуй унаж, амралтаа амар тайван өнгөрүүллээ. Мөн "Улаанбаатар марафон"-д оролцож, өөрсдийгөө сорьцгоов. Марафонд оролцогчдын ихэнх нь өөртөө тавьсан зорилгоо биелүүлж, өөрийн тэвчээр, чадварыг сорих эрмэлзэлтэйгээр гүйсэн, ирэх жил илүү хол зайд өөрийгөө сорино гэдгээ илэрхийлж байлаа.
Уг марафонд 30 орны 20,000 гаруй тамирчин оролцсон юм.
Нийслэлчүүдийн автомашингүй нэг өдөр гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг хүргэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!