Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Гэгээн Муза" олон улсын театрын наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдэд гэрчилгээ гардууллаа

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Гэгээн Муза 17" олон улсын театрын наадам есдүгээр сарын 7-нд эхлэх билээ. 

Иймд тус наадам хэрхэн зохион байгуулагдах талаар "Гэгээн Муза" академи болон нийслэлийн Соёл урлагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр наадмын төрлүүдэд нэр дэвшсэн уран бүтээлчдэд гэрчилгээг нь гардуулж өгсөн юм.

"Гэгээн Муза" академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа “Гэгээ Муза"-гийн 10 дахь наадмаасаа эхлээд нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж, олон улсын наадам болсон. Энэ цагаас хойш наадамд гаднаас оролцох уран бүтээлчдийн тоо ихсэж байгаа. Энэ удаагийн наадам ихээхэн онцлогтой.

Монголын Үндэсний театрын эх үүсвэр тавьсан ноён хутагт Д.Данзанравжаагийн 220 жилийн ой тохиож буй тул уран бүтээлчид хүндэтгэл үзүүлж оролцоно. Тэр утгаараа энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран зохион байгуулахаар болсон. 

Наадмын хүрээнд “Нүүдэлчний соёл сэтгэлгээ мэргэжлийн театрын суурь болох нь” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Шилдэг уран бүтээлчдийг хоёр үе шаттайгаар шалгаруулдаг. Энэ жил 60 гаруй уран бүтээл ирсэн бөгөөд нэгдүгээр шат тавдугаар сарын 22-н хүртэл явагдаж дууссан. Энэ жил дөрвөн төрөлд уран бүтээлчид өрсөлдөнө. 

  1. Драмын жүжгийн төрөл ("Сычуаны сайн хүн", "Тамгагүй төр", "Опаль", "Шөнө буусан аадар", Инээмтгий хүн, Ууган хүү жүжиг өрсөлдөнө)
  2. Хүүхдийн жүжгийн төрөл (Миний аав супер баатар, Асаж буй толгод, Шидэт модны үр, Хамгийн том олз, Модон зам бүтээл өрсөлдөнө)
  3. Нэг хүний жүжгийн төрөл ("Хэмхэрхий дүрснүүд", "Би ирлээ" гэх мэт уран бүтээлүүд өрсөлдөнө)
  4. Хоёр хүний жүжгийн төрөл ("Хунгийн дуу", "100 еэний тус", "Мянга нэгэн шөнийн үлгэр, "Задлан", "Рео" гэх мэт бүтээл өрсөлдөнө)

Харин уламжлал болсон хөгжимт жүжгийн төрөл шаардлага хангаагүй тул энэ удаагийн наадмаас хасагдсан" гэв.

Энэ жил тус наадамд гаднын 22 орны 33 бүтээл ирсэн бөгөөд нэгдүгээр шатанд найман орны уран бүтээлчдийн бүтээл шалгарчээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд гаднын улсын дөрвөн шүүгч ажиллах аж.

Наадамд нэр дэвшсэн уран бүтээлийг гаднын шүүгчид шүүж байгаа тул уран бүтээлчид жүжгээ англи хэл дээр орчуулан илгээхийг сануулж байв.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг