Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

О.Сийлэгмаа: Өөртөө хамгаалалт авах болон хууль бус шийдвэр гаргасан БШУ-ны сайд нарыг шалгуулах талаар АТГ-т хандаж байна

П.Зоригт, IKON.MN
2023 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Энэ зөвхөн миний ажил байгаагүй. Надтай хамт маш олон мэргэжилтэн ажлын бус цагаар өдөр шөнөгүй сууж ажилласан байдаг. Ил гарч, илэрхийлж байгаа нь би болохоос биш хоёр жил гаруй хугацаанд миний ард том баг ажилласан. 

Харьяа дээд байгууллага БШУЯ болон бусад субъектээс харилцааны дарамт их ирдэг юм билээ. "Наад зээл чинь чиний халааснаас гарах гэж байгаа юм уу", "Битгий энэ асуудлыг хөндөөч ээ" гэх зэргээр над руу хандсан. 

Хамгаалалт авах хүсэлтээ АТГ-т хүргүүлж байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Хууль бусаар их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй энэ асуудлыг хянан, шалгах хүсэлтийг АТГ-т гаргаж байна. 

БЗС-гийн зээлээр гадаадад суралцуулах шийдвэрийг тухай бүрд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргадаг. Зээлийг тэглэх буюу 2011 оны хуулиас давсан шийдвэр гаргаж байгаа сайдын тушаал хүчин төгөлдөр бус байгаа юм. 

Ийм шийдвэр гаргасан үе үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд нар, одоо Боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж буй Д.Гарди, БШУЯ-нд 20 гаруй жил ажилласан төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон бусад нэр бүхий албан тушаалтныг шалгуулах талаар АТГ-т хандаж байна.

Эдгээр нэр бүхий хүмүүс албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Үүнийг тодруулж хариуцлага тооцох хүсэлтийг АТГ-т гаргаж байгаа" хэмээн хэллээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/133261283096561