Улс төрчдийн хулгайг эсэргүүцэж, УИХ, МАН-ыг тарахыг шаардсан иргэд Д.Сүхбаатарын талбай дээр өнөөдөр жагсаж байна.
Жагсагчдын төлөөлөл "Ард түмнийхээ боломжийг хулгайлсан улс төрчид оршин тогтнох ёсгүй. Улс төрчид сангууд болон газрын баялгийг үгүй хийж байна. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг гэж Үндсэн хуульд заасан байдаг. Үнэхээр ард түмэнд Засгийн эрх байдаг бол сайд нарын 50%-ийг иргэд сонгох нь яасан юм. Засгийн газрын гишүүдийг өөрсдөө л сонгодог.
Боловсролын зээлийн сан гэж байгаад араар нь УИХ-ын гишүүдийн тоог 126 руу зүтгүүлэх гэж байна.
Дэлхий дээр хулгай хийсэн парламентын гишүүн хөрөнгөө хураалгаад торны цаана сууж байгаа. Монголын ард түмэн УИХ-ыг тараах ёстой.
Бид өнөөдөр ард түмнийхээ дунд амьдарч явдаг АИХ-ын депатут сонгодог шиг сонголтыг хүсэж байна.
Мөнгөөр сонгууль хийх шаардлага байхгүй" гэв.
Жагсагчдын төлөөлөл "Хууль батлаад л хулгай хийгээд байна. УИХ-ын гишүүдэд мөнгө харагдаад үхэлдээд байна. Мөнгөөр цохиод сонгуульд гараад ирнэ. Төрийн авлига, хулгай хоёр дэндчихээр төр нь хүчгүй болчхож байна. Хүчгүй төр юутай ч тэмцээд нэмэр алга. Тогтолцоогоо өөрчлөх арга хэмжээ авах хэрэгтэй".
Жагсагчдын төлөөлөл "Хулгай, дээрэм одоо хол явахгүй. УИХ-ын одоогийн гишүүдийг дахиад сонгоно гэж байхгүй. Улс орныг аваад явах хүн зөндөө байгаа. Сонгууль болохоор хорооны хэдэн авгай нар мөнгө бариад хаалга тогшоод МАН-ыг гаргавал 200 мянган төгрөг өгнө гэдэг. Хулгай үе дамжаад явчихлаа, хүүхдүүд нь хүртэл зээлээр сураад төлсөн, төлөөгүй гэж худал хэлж байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
|