ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цөмийн зэвсгийн аюулыг тод харуулсан Хирошима хотын дурсгалын музей

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

-Япон улсын Хирошима хотоос мэдээлж байна-

Шиничи Тэцүтани дуулга өмсөөд дугуйгаа унаж байх үед нь атомын бөмбөг дэлбэрчээ.

Түүний гэр дэлбэрэлтийн төвөөс 1.5 километрийн зайтай байв. Дөрвөн нас ч хүрээгүй байсан бяцхан хүү дэлбэрэлтийн улмаас хүнд бэртэж, биеийнх нь ихэнх хэсэг түлэгдсэн тул "Ус, ус..." гэсээр тэр оройдоо нас барсан тухай харамсалтай түүхийг Хирошима хотын Энх тайван, дурсгалын музейн орлогч захирал Тояа Тошихиро бидэнд ярьж өгсөн юм. 

"Их долоо"-гийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчид өчигдөр тус музейд зочилж, Хирошимагийн ард иргэд ямар их зовлон туулж, тэдэнд хэр их хор хөнөөл учирсныг гэрчлэх баримтуудыг нүдээр үзэцгээв.

(Атомын бөмбөг дэлбэрэхээс өмнө ба дараа)

1945 оны наймдугаар сарын 6-нд Япон улсын Хирошима хотод атомын бөмбөг хаяснаас хойш тухайн жилийн эцэс гэхэд ойролцоогоор 140,000 хүн амиа алдсан тоо бий.

Дэлбэрэлтийн төвөөс 600 метрийн зай доторх барилгууд "газартай тэгшлэгдэж", хүмүүс түлэгдэж, хүнд бэртсэн юм. Хохирогчдын дийлэнх нь сурагчид болон багш нар байв. Хүнд шархадсан, түлэгдсэн зарим хүүхдүүдийг таних боломжгүй байсан тухай тайлбарт дурдсан байлаа. 

Уг музейд тайлбарлагч байдаггүй бөгөөд үзэгчид бүгд орчуулгын төхөөрөмж зүүж, сонсох хэлээ сонгон, үзмэрүүдийн дэргэдэх дугаарыг оруулснаар тайлбарууд сонсогдох болно. Мөн зураг авах, бичлэг хийхэд ямар ч хязгаарлалтгүй байдаг ажээ.

"Бүгд намайг хүйтэн сэтгэлтэй гэж бодсон байх..."

Гэрэл зураг түүхийг гэрчлэх баримт болдог. Гэхдээ байгалийн гамшиг, аюултай нөхцөл байдлыг зурагт мөнхжүүлэх амаргүй. Тэр тусмаа хүмүүс үй олноороо амь тэмцэж байхад зураг авах хүнд байсан нь мэдээж.

Энэ талаар гэрэл зурагчин Ёшихито Мацүшигэ "Өглөөний цайгаа ууж дуусаад ажилдаа явах гэж байлаа. Гэнэт гэрэл гялсхийж, хүчтэй доргилт мэдрэгдсэн. Юу ч сонсогдохгүй, ертөнц тэр чигтээ хурц гэрэлтэй болох шиг санагдаж байв.

Эргэн тойрны зүйлс бүдэг бадаг харагдаж эхлэхэд би аппаратаа аваад гарсан юм. Дэлбэрэлтээс бараг 40 минутын дараа болов уу.

Тухайн үеийн байдал тун хүнд байв. Дэндүү өр өвтгөм байсан учраас би зураг авах эсэхдээ их эргэлзсэн. 20 минут орчим эргэлзсэний эцэст би зураг дарж эхэлсэн юм. Бүгд намайг хүйтэн сэтгэлтэй гэж бодсон байх..." хэмээн дурсан ярьжээ. Тэрбээр Хирошимагийн дэлбэрэлтийн дараах нөхцөл байдлыг гэрэл зурагт мөнхөлсөн зурагчин юм. 

"Ааваа, ээжээ бүх зүйлд баярлалаа"

Садако Сасаки охин 1943 онд төржээ. Бөмбөг дэлбэрэх үед тэр хоёрхон настай байсан бөгөөд нүдэнд ил харагдах гэмтэл бэртэлгүй, эрүүл чийрэг өсөж торниж байсан аж. Ангидаа тэр л зөвхөн хөвгүүдийг гүйцэхээр хурдан гүйдэг байжээ. 

Гэвч зургаадугаар ангид байхдаа цусны хорт хавдартай болсноо мэджээ. Садако найман сарын турш өвчинтэйгөө тэмцсэний эцэст 12 настайдаа хорвоог орхижээ.

Тэрбээр 1,000 ширхэг цаасан шувуу хийвэл хүсэл нь биелдэг гэдгийг сонсоод, бяцхан шувуунууд хийсээр байв. Жижиг хэмжээтэй, эмийн боодол гээд охин ашиглаж болохуйц бүх цаасаар 644 ширхэг шувуу хийжээ. Харамсалтай нь түүний хүсэл биелээгүй билээ. Садако охины сүүлчийг үг "Ааваа, ээжээ бүх зүйлд баярлалаа" байв.

Түүний дурсгалыг хүндэтгэн 1958 онд хөшөөг нь Хирошимагийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд босгожээ. Хөшөөг босгоход Японы өнцөг булан бүрээс болон гаднын есөн улсаас хандив өргөжээ. 

"Их долоо" бүлгийн удирдагчид өнөөдөр дурсгалын музейд зочилно

Олон улсын харилцаа эргэлтийн цэгтээ байгаа энэ цаг үед энх тайвныг эрхэмлэн, хууль дүрмээр засаглаж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийг "Их долоо"-гийн бүлгийг тэргүүлж буй Япон улс уриалж байна. Тиймдээ ч дээд хэмжээний уулзалтыг хийхээр Хирошима хотыг сонгосон болов уу.

Тэд өнөөдөр уг музейд зочилж, бодит түүхтэй танилцах юм.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.26.193.50] 2023/5/20
Ингэж л Япон улс эргэлт буцалтгүй АНУ-ын нөлөө, бүлэглэлд орсон доо
0 | 1 Хариулах
Зочин [192.82.87.137] 2023/5/20
Нохой хөнгөлсөн хүндээ янаг гэдэг билүү. Атомын бөмбөг дэлбэлсэн америкт бусад нь их янаг юм.
3 | 1 Хариулах
Зочин [103.254.123.86] 2023/5/19
Бүх юм хариутай. Тэнгэр бүхний хариуг жижиг том их бага гэж ялгал үгүй нүгэл үйлдсэн бол гэсгээл үзүүлдэг юм...
2 | 0 Хариулах
Зочин [64.119.19.78] 2023/5/19
ТҮҮХЭНД ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭСЭН ГАНЦ УЛС БОЛ АНУ
6 | 3 Хариулах
🇺🇦🇺🇸🇪🇺🇲🇳 [107.127.39.20] 2023/5/19
Дайны цагт дайсныхаа толгой дээр атомын бөмбөг хаясан юм аа…..харин Мясник Жуков 1954 онд тайван цагт хээрийн сургууль хийж байх үедээ өөрийнхөө цэргүүд дээр атомын бөмбөг туршсан….
2 | 3 Хариулах
Зочин [92.77.93.205] 2023/5/19
sunaktai 90 min yarij. medeej ukr-d uranii shaartai bumbug ugsuniig yarisan bgaa daa. teriig ni orosuud delbelchihlee gesen.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.189.29] 2023/5/19
Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гж
5 | 4 Хариулах
🇺🇦🇺🇸🇪🇺🇲🇳 [107.127.39.20] 2023/5/19
Япончуудын Нанжин хотод үйлдсэн хүний үнэргүй харгис хэрцгий зэрлэг балмад аллагын дэргэд Хирошима юу ч биш….
4 | 7 Хариулах
ИРГЭН [202.21.121.147] 2023/5/19
ТЭД ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭЖ ТӨЛӨӨСӨӨ ХАНГАЛТТАЙ ТӨЛСӨН УЛС
10 | 2 Хариулах
🇺🇦🇺🇸🇪🇺🇲🇳 [107.127.39.20] 2023/5/19
Биеэ тоосон өөрсдийгөө их юманд бодсон сэхүүн япончуудын буруу хандыг Америкчууд л хага дарж намирсан торгомсог зөөлхөн нахис нахис гэсэн,нам дуутай болгосон доо…..
5 | 5 Хариулах
Зочин [202.9.46.84] 2023/5/19
АНУ Нато ууд оросыг цөмийн зэвсэг хэрэглэх аюул руу шахамдуулж б.на..
0 | 6 Хариулах
Бурхан чинь байна [202.21.98.27] 2023/5/19
оросыг хажуу хавиргаруугаа дайраад байвал бүгд зүгээр хараад сууж байна гэж бодсон уу
4 | 0 Хариулах
Зочин [203.21.120.133] 2023/5/19
Өөрсдөө л зарлаагүй дайн эхлүүлж сувдан эргийг бөмбөгдсөн.
6 | 3 Хариулах
Зочин [202.126.90.18] 2023/5/19
Япон цэргийн харгислалын хажууд энэ хохирол юу ч биш. Японы өрөвдүүлэх тактик.
5 | 1 Хариулах