Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хурлаар таван багц асуудлын шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн танилцуулсан юм.
Энэ талаар даргалагч шүүгч Ж.Болдбаатар уншиж, танилцуулав.
- Хэргийн бодит байдлыг тогтоох болон цаг хугацааны шалгуур шинж байдлаар нь хэлэлцсэн. Хөгжлийн Банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийх шийдвэрийг гаргалаа.
- Яллах дүгнэлтэд хоёр талын байр суурь байсан. Яллах дүгнэлтийг улсын яллагчийн санал болгосон хэмжээнд уншиж сонсох, нөгөөх нь яллах дүгнэлтийг бүтнээр нь уншуулах байр суурь бий. Шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах саналыг боломжтой гэж үзсэн.
- Хэргийг тусгаарлах талаар хүсэлт гаргасан. Тодруулбал, шүүгдэгч Ч.Отгочулууны өмгөөлөгч Н.Ариунболд, шүүгдэгч Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Я.Батцэцэгийн өмгөөлөгч Д.Түвшинбаяр нараас холбогдох хэргээ тусгаарлуулъя гэсэн хүсэлт гаргаж байгаа. Холбогдох хэргээ тусгаарлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
- Өмгөөлөгч Ч.Болдбаатар, Б.Наранцэцэг, Д.Түвшинтамир нараас хэрэгт нэр бүхий гэрчүүдийг оролцуулъя гэх агуулгаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
- Бүх оролцогчоос шүүх хуралдаан үргэлжлэн явагдах цаг хугацаанд санал хэлсэн. Санал хүсэлтийг нь хүлээн авч байна. Шүүх хуралдааныг өдөрт найман цаг үргэлжлүүлэх шийдэлд хүрлээ.
Улсын яллагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн яллах дүгнэлтийг уншиж байна.
ВИДЕО:
https://www.facebook.com/shuuhiinmedee/videos/3473490556267216
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!