ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг нарын хэргийг тусгаарлуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзав

П.Зоригт, IKON.MN
2023 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:55 2023/04/18

Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал 13:50 цаг хүртэл түр завсарлав.

11:46 2023/04/18

Хэргийн оролцогч талуудын байр суурийг шүүх бүрэлдэхүүн сонсож, тэдний санал хүсэлттэй холбогдуулан зөвлөлдөхөөр хуралдаан түр завсарласан юм. 

Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, хэргийн оролцогчдын саналын талаарх шийдвэрээ танилцуулснаар Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал үргэлжиллээ.  

Шүүх хуралдааныг өмнөх хурлаас гаргасан шийдвэрийн дагуу зарим хэсгийг хаалттай явуулна. Түүнчлэн

  • Шүүгдэгч Ч.Отгочулууны өмгөөлөгч Н.Ариунболд
  • Шүүгдэгч Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ч.Болдбаатар
  • Шүүгдэгч Я.Батцэцэгийн өмгөөлөгч Д.Түвшинбаяр нараас холбогдох хэргээ тусгаарлуулъя гэсэн хүсэлт гаргаж байгаа. 

Энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд нэгтгэсэн. Улмаар нэгтгэсэн хэрэг дээр Нийслэлийн прокуророос хянаж, яллах дүгнэлтээр энэ хэрэг шүүхэд шилжсэн. Эдгээр хүнд холбогдох хэргийг одоо тусгаарлах боломжгүй гэж шийдсэнийг даргалагч шүүгч хэлэв. 

Улсын яллагч хэргийн яллах дүгнэлтийг уншиж байна. 

ВИДЕО:

11:15 2023/04/18

Хөгжлийн Банкны гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн өмгөөлөгч нар шинжлэн судлах материалаа өнөөдрийн шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байна. 

Тухайлбал, Г.Амартүвшингийн өмгөөлөгч Д.Отгонбат "Г.Амартүвшингийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өнөөдрийн шүүх хуралдаанд орж байна.

Шүүх хуралдаанд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах байр сууринаас оролцоно. Шинжлэн судлах нотлох баримтынхаа дарааллыг хэлье" гэлээ. 

Х.Ганхуягийн өмгөөлөгч Д.Нямдорж "Хоёр зүйл дээр санал илэрхийлье. Гэмт хэрэгт ямар нэгэн холбогдолгүй, яллаад байгаа нотлох баримтуудын эх сурвалж нь тогтоогдоогүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2 болон Эрүүгийн гэмт хэрэг үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байгаа.

Прокурорууд түрүүн санал гаргаж байсан. Уг саналд асуудал илэрхийлье. Шүүх бүрэлдэхүүн зөв талаас нь ойлгоосой гэж хүсэж байна. Энэ хэрэгт УИХ-ын хоёр гишүүн хоёулаа оролцсон байгаа. 

Өнөөдөр бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын хоёр гишүүнээс эхэлье гэж тавиад байгаа нь прокуроруудын арга тактик юм уу. Прокурорууд хууль ёсны дагуу ажиллаад байна уу, эсвэл улс төржүүлэх гээд байна уу? 

Он цагийн хуваариар нь багцалж асуудлыг шийдэх саналтай байна" хэмээн хэллээ. 

10:10 2023/04/18

Хөгжлийн Банкны гэх хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө Улаанбаатар чуулгын байранд үргэлжилж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.90.199] 2023/4/18
Шар сэмжилсэн сэжгийн шар өвгөн. Бас болоогүй Со явсан нөхрийн эхнэрийг хулгайн мөнгөөр авч суусан зальхай амьтан
2 | 1 Хариулах
Эрдэнэ [103.212.118.63] 2023/4/18
Зсссссс
1 | 0 Хариулах
Яг [122.201.24.72] 2023/4/18
Үр дүн хүлээж бна хулгайчууд ард түмнийг Үл итгэх эмгэгтэй болгосон шүү
1 | 2 Хариулах
Зочин [150.129.143.14] 2023/4/18
Хамгийн гол нь Манан бүлгийн гэмт хэрэг яасан бэ.Хүзүүгүй хүний хэрэг .М.Энхсайхны хэрэг.Сахал Эрдэнэбилгийн хэрэг.Батүүлийнх гээд хаачиваа.
2 | 5 Хариулах
Зочин [64.119.29.236] 2023/4/18
Altanhuyg muu nohoi hurgenteigee hamt jinhene turiin mungiiig hulgailsan har huur shd muu novsh shorondoo hatah tsag irjee
2 | 2 Хариулах
Зочин [202.179.24.170] 2023/4/18
383500 төгрөгийн гоймон, чипс хулгайлсан хүнд 1,1 жил хорих ял өгчээ.
3 | 0 Хариулах
💩💩💩💩💩💩💩💩 [66.181.183.87] 2023/4/18
💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.185] 2023/4/18
1937 онд иймэрхүү үзүүлэн тоглолт шүүхүүд их болдогтой адилхан юм болж бна даа. Аятайхан байхгүй цор цор гээд байвал алчихна шүү, шоронд насаар чинь хатаана шүү гэж айлгаж үзүүлэн тоглолт хийж бгаа ухаантай юмаадаа. Тийм л их шудрага шүүхтэй юм бол ундармаа хаянхярваа нямдорж энэ тэр зууны тонуулчдыг насаар нь шоронд хатаагаач. Нямдорж бишда эрдэнэтэд хүүхдээрээ дамжуулж шахаа хийснээ улайм цайм ам алдаж ярьсан даа. Энийг шалгаж шоронд нь явуулаачээ. Одоо бүр байтлаа хэдэн үеэрээ төрд лай болж сандайлж суух нь. Нямдоржид ман нам насаараа төлөх өртэй юм шиг л байх юм.
8 | 2 Хариулах
Зочин [23.106.248.250] 2023/4/18
Ардчилал эхлэхээс өмнө Хүний эрх дуугарсан нөхдүүдийг Нямдорж хөөрхөн яллаад цааг харуулчихдаг байсан. Коммунист нохой шүү дээ.
2 | 0 Хариулах
зайлаа псдаа [66.181.160.95] 2023/4/18
МАНингууд нь нэг ч шалгуулдаггүй шаасан гэтэл ихэнх чанаргүй зээл нь 2017 оноос хойш МАНингуудын авсан зээл, тэр зээл нь бүр эргэж төлөгдөхгүй болсон, ирээдүйн ашгаас эсвэл ашиггүй бол жирийн иргэдээр төлүүлэхээр байгаа.
8 | 0 Хариулах
Зочин [146.70.109.38] 2023/4/18
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7, 53, 56 дугаар зүйлийг зөрчдөг, эрх зүйн чадамжгүй “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар үйлдлүүд, нялуурхман худлаа хөөргөсөн яриагaa зогсоо хөгшин !!!! шагналын тасгийн дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (9968-8588) (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, өрөөний хэлхэлдсэн түлхүүр, тамгаа аваад гавтай нохой шиг дуудахаа болиж үз пиздец ЯЛТАН, уулзалтын туслахаар ажиллуулах өөр ЭМЭГТЭЙ олж ав амьсгаа ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ . С.Гандөл ба ЯЛТАНЫ ЗӨВЛӨХүүд Нарт ИЛ ЗАХИДАЛ
0 | 1 Хариулах
Amidrah uhaan ym [66.181.188.25] 2023/4/18
Ulsiin hugjil bas ihenhdee НҮДЭНД ХАРАГДДАГ baival ih sain bn.
2 | 0 Хариулах