Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: "Эрдэнэс Тавантолгой" болон "Багануур" ХК ТУЗ-ийн хамгийн олон гишүүнтэй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шил ажиллагааны хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ 221 гишүүний нэрийг өнөөдөр зарлалаа.

shilen.gov.mn цахим хуудсан дахь нээлттэй мэдээллээс харвал төрийн өмчит компаниудын ТУЗ-д Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Уул, уурхай, байгаль орчин, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуйн яамны албан тушаалтнууд байна.

Тухайлбал, "Төрийн банк" ХХК Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн тэргүүтэй есөн гишүүнтэй бол "МИАТ" ХХК Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБДарга С.Батболд нарын есөн гишүүнтэй.

"Монголын төмөр зам" ТӨХК Зам, тээврийн хөгжлийн яамны ТЗУГ-ын дарга Ц.Одхүү нарын есөн гишүүнтэй байна.

Харин "Мэдээлэл, холбооны сүлжээ "ХХК-ийн ТУЗ-д Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Тамир нар багтжээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Ч.Мөнхтуяа, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын хэлтсийн дарга Н.Ганболд нар "Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-ийн ТУЗ-д байна.

"Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал О.Баатарцогт, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа нарын зургаан ТУЗ-ын гишүүнтэй.

Төрийн өмчит томоохон компаниудын ТУЗ-ийн гишүүд:

Д/д Компани Гишүүн Төрөл
1 Төрийн банк ХХК Б.Тэлмүүн СЯ-ны Татварын бодлогын газрын дарга
2 Төрийн банк ХХК Б.Ганбат ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга
3 Төрийн банк ХХК Д.Цолмон ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга
4 Төрийн банк ХХК Б.Сүх-Очир СЯ-ны Санхүүгийн бодлогын газрын дарга
5 Төрийн банк ХХК Г.Золбоо СЯ-ны СТСГ-ын дарга
6 Төрийн банк ХХК Л.Сонор СЯ-ны Санхүүгийн бодлогын газрын СЗЗД-ын хэлтсийн дарга
7 Төрийн банк ХХК М.Батжаргал Хараат бус
8 Төрийн банк ХХК С.Цэнд-Аюуш Хараат бус
9 Төрийн банк ХХК Д.Энхжаргал Хараат бус
1 МИАТ ТӨХК С.Батболд ЗТХЯ-ны ТНБДарга
2 МИАТ ТӨХК Б.Ганбат ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга
3 МИАТ ТӨХК Э.Баттулга БОАЖЯ-ны ТНБДарга
4 МИАТ ТӨХК Б.Болор-Эрдэнэ ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга
5 МИАТ ТӨХК Ч.Мөнхтуяа ЗТХЯ-ны газрын дарга
6 МИАТ ТӨХК В.Дарханбаатар ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн
7 МИАТ ТӨХК О.Гэрэлмаа Хараат бус
8 МИАТ ТӨХК П.Баатарсүрэн Хараат бус
9 МИАТ ТӨХК Т.Болдоо Хараат бус
1 Монголын төмөр зам ТӨХК Ц.Одхүү ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга
2 Монголын төмөр зам ТӨХК Л.Булганхүү ЗТХЯ-ны ахлах шинжээч
3 Монголын төмөр зам ТӨХК С.Мяндасмаа ЗТХЯ-ны хэлтсийн ҮТОГ-гч
4 Монголын төмөр зам ТӨХК Д.Балжинням ЗГХЭГ-ын референт
5 Монголын төмөр зам ТӨХК Н.Ганболд ТӨБЗГ-ын ЗУХ-ийн дарга
6 Монголын төмөр зам ТӨХК Б.Амарбаясгалан ТӨБЗГ-ын мэргэжилтэн
7 Монголын төмөр зам ТӨХК М.Гантөгс Хараат бус
8 Монголын төмөр зам ТӨХК Д.Энхжаргал Хараат бус
9 Монголын төмөр зам ТӨХК Д.Нар-Од Хараат бус
1 Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК Ц.Эрдэнэбаяр АМГТГазрын дэд дарга
2 Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК Гантогоо ЦХХХЯамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга
3 Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК С.Энхбаатар Архивын ерөнхий газрын дарга
4 Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК Ж.Гантулга Нийслэлийн боловсролын газрын дарга
5 Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК Н.Ганболд ТӨБЗГ-ын хэлтсийн дарга
6 Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК Ж.Тамир ЗГХЭГ-ын мэдээллийн технологийн хэлтсийн дарга
7 Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК Д.Дариймаа ТӨБЗГ-ын мэргэжилтэн
1 Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК Ц.Болорчулуун ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга
2 Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК Ж.Цолмонжаргал ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга
3 Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК Б.Одонхүү ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч
4 Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК Ц.Баяр-Эрдэнэ ТӨБЗГ-ын ТӨУЗ хэлтсийн дарга
5 Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК Баатарцогт Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал
6 Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК Г.Сарантуяа Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал
1 Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК Окамото Кейжи Мицүбиши корпораци ерөнхий менежер
2 Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК Ч.Мөнхтуяа ЗТХЯ-ны газрын дарга
3 Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК Баасандагва ЗТХЯ
4 Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК Н.Ганболд ТӨБЗГ-ын хэлтсийн дарга
5 Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК Андо Айсүкэ Мицүбиши корпораци, Дэд менежер
6 Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК Китанака Такэфуми Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-ийн гүйцэтгэх захирал
7 Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК Ясуши Амада Жалукс ХХК-ийн ерөнхий менежер

Эдгээр 71 байгууллагаас хамгийн олон буюу 11 гишүүнтэй хоёр компани байна. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Багануур" ХК.

ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн аж.

ТУЗ-ийн хамгийн олон гишүүнтэй хоёр компани

Д/д Компани Гишүүн Төрөл
1 Эрдэнэс таван толгой ХК Б.Ганбат ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга
2 Эрдэнэс таван толгой ХК Х.Батжаргал ЭЗХЯ-ны ТНБД
3 Эрдэнэс таван толгой ХК Ж.Ганбат СЯ-ны ТНБД
4 Эрдэнэс таван толгой ХК С.Мөнхчулуун ШӨХТГ-ын дарга
5 Эрдэнэс таван толгой ХК Ч.Энх-Амгалан ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга
6 Эрдэнэс таван толгой ХК Д.Баярбат ”Эрдэнэс монгол” ХХК санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал
7 Эрдэнэс таван толгой ХК Б.Бямбадагва УУХҮЯ-ны ТНБД
8 Эрдэнэс таван толгой ХК Ж.Чимэдцэрэн Хараат бус
9 Эрдэнэс таван толгой ХК Б.Мөнхзаяа Хараат бус
10 Эрдэнэс таван толгой ХК Э.Тэмүүлэн Хараат бус
11 Эрдэнэс таван толгой ХК Х.Болор-Эрдэнэ Хараат бус
       
Д/д Компани Гишүүн Төрөл
1 Багануур ХК Б.Цэвэгжав ”Эрдэнэс монгол” ХХК-ийн дэд захирал асан
2 Багануур ХК Нандинжаргал УУХҮЯ-ны ТНБДарга
3 Багануур ХК Г.Золбоо СЯ-ны хэлтсийн дарга
4 Багануур ХК Д.Балжинням ЗГХЭГ
5 Багануур ХК Д.Даваасүрэн ЭХЯ-ны хэлтсийн дарга
6 Багануур ХК М.Отгонбаяр ”Монголиан нейшнл коал корпорейшн” ХХК-ийн төлөөлөл”
7 Багануур ХК Д.Чинбат “Монголиан нейшнл коал корпорейшн” ХХК-ийн төлөөлөл”
8 Багануур ХК Б.Осоргарав “Улаанбаатар Аудит Корпораци” ХХК-ийн Ерөнхий захирал
9 Багануур ХК С.Энхтайван Хараат бус
10 Багануур ХК Б.Очбадрах Хараат бус
11 Багануур ХК Д.Отгонбат Хараат бус

221 гишүүнийг ЭНД дарж боломжтой.

Хуульд зааснаар хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн ТУЗ нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна. Ногдол ашгийн хэмжээ, түүнийг төлөх журмыг тодорхойлох, компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох зэрэг эрхтэй байдаг байна.