ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорт хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Ерөнхий прокуророос дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай талаарх саналаа УИХ-ын даргад хүргүүлжээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуулийн хугацаандаа буюу энэ долоо хоногт багтааж бид гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой. 

УИХ-д ерөнхий прокурорын санал ирснээс хойш тав хоногийн хугацаанд багтаан шийдвэрлэх учиртай. Тэгэхээр энэ долоо хоногт багтаана. МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Гуравдугаар сарын 29, 30-нд шийдвэрээ гаргана. 

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь дэгтэй. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, хэрэгтэй танилцах бүрэн эрх тухайн байнгын хорооны гишүүдэд хуулиар олгогдсон байдаг. Тиймээс тус байнгын хороо хуралдаж шийдвэрээ гаргасны дараа, бүлэг хуралдана" хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.75.183] 2023/3/27
Занданшатар даргаа их хурлаар хэлэлцэхдээ нээлттэй явуулж өгөөрэй ямар хүмүүс өмөөрөх нь монголчууд харъя гишүүд ч гэсэн гүтгэгдсэн бол буцаад толгой дээгүүр 2024 оны сонгуульд би баттай ялна гээд л ирэлдээ бид 2 гараа өргөөд л дэмжие
1 | 0 Хариулах
балиар өвгөн [192.82.88.66] 2023/3/27
та нар тэр нууц амрагийнхаа охидуудыг сонгоод бас үнсэлцээд, нөгөөдүүл нь цагаан жагсаалтанд оруулаад, нэтээр нэг булхайгаа дэлгэж ширээн дээр секс хийгээд дэлхийгээр нэг онигоо чирэхээ болиоч.
0 | 0 Хариулах
Зочин [203.98.77.114] 2023/3/27
Хэдэн бүтэхгүй гаруудыг гаргаж өгөх хүлээж авах гэсээр ажил төрөл, төсөв чинь алдагдаж гүйцэхнээ нөхөд өө,
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.177] 2023/3/27
Ямар удаан явцтай юм бэ дээ
1 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/3/27
Bugdiig ni tutgelzuul.
3 | 0 Хариулах