• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Оюутолгойн нийт баялгийн 80 хувийг эзэлдэг гүний уурхай

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оюутолгойн гүний уурхайн олборлолт албан ёсоор өнөөдөр эхлэв.

Монгол Улсын эдийн засагт ихээхэн эерэг үр дүн авчрах хүлээлт үүсгээд буй энэхүү үйл явдлын нээлт газрын гадаргаас 1.3 километрийн гүнд боллоо. Арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Сатусхолм болон албаны бусад хүн оролцов.

2022 онд "Оюу Толгой" компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл" хэмээн онцолсон юм.

Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэгдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээр 21 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Энэ эрчээрээ 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэс үйлдвэрлэгч болоод зогсохгүй олборлолтын зардал хамгийн бага уурхайнуудын тоонд багтах юм. Одоогоор хүдрийг Хойд Хюго ордын ашиглалтын нэгдүгээр давхрын "Панел 0" талбайгаас олборлож байгаа бөгөөд ирэх жилүүдэд үйлдвэрлэлийн хэмжээг шат дараатай нэмэгдүүлэх аж.

Уурхайн 20,000 орчим ажиллах хүчний 97 хувийг Монголчууд бүрдүүлж байна. Оюу Толгой нь үндэсний 500 гаруй ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилладгаас гадна 2010 оноос хойш дотоодод нийт 15 тэрбум ам.доллар зарцуулснаас татвар, хураамж болон бусад төлбөрөөр дамжуулан 4 тэрбум ам.долларыг улсын төсөвт төлсөн байна.

Ордын хамгийн агуулга сайтай хүдрийг олборлох үүдийг нээн бүх оролцогч талуудад өгөөжөө хүртээх гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Оюу Толгойн ил болон гүний уурхайгаас 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс олборлоно гэж тооцсон нь 6 сая цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэх хэмжээ бөгөөд дараагийн 30 орчим жилд дунджаар 290,000 тонн зэс үйлдвэрлэх юм.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид Рио Тинтогийн түншүүдтэйгээ Монгол Улсыг дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгчдийн нэг болоход чухал түүхэн мөчийг тэмдэглэж байгаадаа сэтгэл дүүрэн байна. Оюу толгойн гүний уурхайн олборлолт ийнхүү эхэлж байгаа нь бид хөрөнгө оруулагчидтай тууштай хамтран ажиллаж чаддаг итгэлтэй түнш гэдгийн тод жишээ юм. Монгол Улс цаашдаа ч олон улсын хөрөнгө оруулагч, түншүүдтэйгээ идэвхтэй, харилцан ашигтайгаар хамтран ажиллахад бэлэн байна" гэв.

Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Энэхүү чухал зорилтод хүрэхэд түншийн хувиар хичээн зүтгэсэн Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Говь нутагт газрын гадаргаас доош 1.3 километрийн гүнд байгаа хүдрийн биеэс олборлолт эхлүүлж буй нь олон улсын зэсийн үйлдвэрлэл болон Монгол Улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой. Энэхүү дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологи бүхий уурхай нь нүүрстөрөгчийн хийн ялгарлалт шингээлтийг тэнцвэржүүлэхэд нэн чухал эрчим хүчний шилжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж, Рио Тинтогийн зэсийн бизнест өсөлт авчрах юм” гэдгийг онцлов.

Оюу толгойн гүний уурхайн гэрэл зургийг хүргэе
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.44] 2023/3/14
Монгол Улсын нийт импортын эрчим хүчний мөнгөн дүнгийн талаас илүү нь Хятадаас авдаг ОТ-н хэрэглээ байдаг. Гэтэл үүнийг хэрхэн бууруулах талаар өчигдөр ОТ-н гүний уурхайн нээлтэд ЕС юу ч ярьсангүй. Түүний оронд Оросоос авдаг өрхийн хэрэглээний жижиг, сажиг асуудал руу иргэдийн тархийг угаах ажиллагаа явагдаж байгаа. Өндөр хэрэглээтэй цагуудад эрчим хүчээ хэмнэе ч гэх шиг. Угтаа уул уурхай, үйлдвэрлэл хөгжүүлэхийг хүсэж байгаа бол хурдхан нүүрсээс ажилладаг ДЦС-уудаа бариад явчмаар байгаа юм. Хамгийн түрүүнд Хятадаас маш өндөр өртөгтэй авдаг эрчим хүчнээс хараат бус болох. Харж байгаагаар олны анхаарлыг төөрүүлээд байгаа нь РТ-Хятадын гэрээнд МУ ЗГ-ын мэдэж болохгүй, хийж чадахгүй, нөлөөлж чадахгүй тийм зүйл байгаад байгаа бололтой.
0 | 0 Хариулах
Amar [103.212.118.75] 2023/3/14
Яг хэдэн жил ашиглах талаар хүмүүс юу ч хэлдэггүй юм бэ тэгээд энэ эрчээр хэдэн жил ашиглах хэлээд өгөх хүн байна уу
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.168] 2023/3/14
100 жил
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.89] 2023/3/14
ДАНХ Л ИЛҮҮ ХАРАГДАЖ БАЙНА
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.51] 2023/3/14
Монгол улс энэ луйвраас хэзээ ашиг хүртэж эхлэх вэ. !!!! 2038 оноос 36 хувийн ашиг авна гэж үнэн үү!!!! Баялгаа барууны дээрэмчидэд ингээд үнэгүй алдаад байх уу???
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.44] 2023/3/14
Нөгөө Оросын эрчим хүчний хамаарлаас гармаар байна гэдэг no war, ардчилагч, коммунистууд хаачив. Оросыг шантаачилдаг Хятадын троллууд биш бол ОТ эрчим хүчний хамаарлаас гармаар байна гээд сэвээч.
6 | 1 Хариулах
Зочин [192.82.92.181] 2023/3/14
Одоо бүр оросын эрчим хүчний хамаарлаас гармаар байна гэж хэлж болхоо байцнуу. Монгол хүн тэгээд эх орондоо өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд хэрэглэе гэж хэлвэл шууд хятадын тролл болох уу? агуу логиктой пиз** вэ.
0 | 0 Хариулах
зочин [202.179.25.148] 2023/3/20
хятадаас 80%, оросоос 20 % авдаг юмаа. хятадаас маш өндөр үнэтэй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.152] 2023/3/13
3 сая иргэддээ Оюутолгойн хувьцаа яаралтай өг баялагтаа эзэн болмоор байна.
4 | 1 Хариулах
Зочин [202.179.13.130] 2023/3/14
ямар хэрэгтэй гэж өгөхийн тэнэг царайлчаад гэдсээ илээд суудаг сайн байна гэж өгөх үү. Юу ч хийгээгүй байж амар юм ярина шүү.
2 | 3 Хариулах
Эзэн [66.181.189.109] 2023/3/13
Чойжилсүрэнгийн ажлыг хэдэн хүн хийгээд тавантолгойн цахилгаан станц дээр 3 дахиа тендер зарлана гээд ярьчваа. Универсиал сайд гээд өөрийгөө болчихсон Нянбактер хүртэл тендер яриад явж байна. Сонгуулийн хугацаанд одоо зарлаж амжихаа өнгөрсөн мулгуу данх аа.
0 | 0 Хариулах
Бодит байдал, хувь тавилан [202.21.108.28] 2023/3/13
Крант нээгдлээ. Өнөөдрөөс эхлэн ОТ н орд яг хэдэн өдөрт хоосрон хар нүх үлдэх вэ? Гэдгийг тоолцгооё. Энэ хугацаанд Монгол улсын өр хэд болж нэмэгдэх вэ? гдг нь Рио Монголоос гарах тэр өдөр тодорхой болно. Мэдээж Рио ОТ-г бүрэн хоослохгүй, бяцхан овоолго үлдээж Монголчуудад маш их баялага үлдээлээ шүү, зөв зарцуулаарай гээд л алалцуулж орхичихоод чимээгүйхэн гараад явчихна. Харин мунхаг Монголчууд Риод баярлалаа гээд хоорондоо алалцана.
2 | 6 Хариулах
Зочин [64.119.26.136] 2023/3/13
Odoo ta nariin har pr ulgert itgedeg humuus tsuursun shu
3 | 0 Хариулах
ЗА [122.201.24.232] 2023/3/13
НААД рио тэнто чинь 1 км тунельийн 2 өдөрт ухаж чадаж байгааг харж байна у? 12 хон км сунасан цул баяжмалыг 24 хоногт за удаа гэхэд 240 хоногт өм цөм шаана, тэгээл хоосон нүх үлдэнэ дэ.. юун ноогдол ашиг машиг түй чоорт.!!
3 | 3 Хариулах
Зочин [202.9.46.91] 2023/3/13
Юу ч мэдэхгүй бас тэгээд цэцэрхэнэ. Мангуужин
4 | 0 Хариулах
Bold [202.131.225.197] 2023/3/14
Бэлтгэл малталт, олборлолт түүний технологийн талаар жаахан юм унш судла! Мэддэг юм шиг 100% шаадаг наад заваан монгол зангаа больчих
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.25] 2023/3/13
Энэ газар нутгийн эрдэс баялгийн эзэд МАНАН-ийн хулгайч нар юмуу? Эсвэл гурван сая тэнэг улнууд юмуу?
3 | 2 Хариулах
hahhaa [202.66.60.166] 2023/3/14
chi hen be ho? neeh gegeersen shees. Hutsalgui ulnii shees gedgee medeed baij bai huuhen min
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.25] 2023/3/13
Алтан дээр суусан тэнэг ард түмэн.
5 | 2 Хариулах