• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд шинээр 10 байршилд нийтийн бие засах газар байгуулна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлд бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа тул нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцоллоо.

Тэрбээр өнөөдөр зохион байгуулагдсан хэвлэлийн хурлын үеэр "Одоогоор нийслэлд нийтийн бие засах 24 газар байгаагаас 19 нь тогтмол үйл ажиллагаатай. 

Энэ жил шинээр 10 газарт нийтийн бие засах газар байгуулна. Төр, хувийн хэвшлийн хүрээнд хийгдэх энэхүү ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг урьж байна. Аж ахуйн нэгжүүд тухайн байгууламж дээрээ сурталчилгааны самбар байрлуулах, худалдаа үйлчилгээ явуулах боломжийг нээж байгаа" гэлээ.

Тогтмол үйлчилгээтэй нийтийн бие засах 19 газрын цагийн хуваарь:

  • Хотын төвийн хэсэг болох МУБИС, Баруун дөрвөн зам гэх мэт байршлын долоон бие засах газар 09:00-20:00 цаг хүртэл,
  • Сүхбаатарын талбай дээрх хоёр бие засах газар 09:00-22:00 цаг хүртэл хуваарьтай. Жагсаал цуглааны энэ үед 24 цагаар ажиллана,
  • Хотын захаар байрлах бие засах газрууд 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Бодол [64.119.21.98] 2023/3/11
Хотын захад бие засах газар байдаг гэжүү
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.10] 2023/3/11
Tgeel niitiin ghr ygd ch um zawaan huj uguulchina bur ng tsaanaasaa zawaan
0 | 0 Хариулах
Zochin [64.119.20.163] 2023/3/11
Mash baga bna. Malnuud harsan zugte baaj sheej UB g bohirduulj bna
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.142] 2023/3/11
Сиюү жиэс25 бхд илүүдээ гарсан мөнгө бгада
0 | 0 Хариулах
Зочин [124.158.120.114] 2023/3/10
ажилладаг биш нээх хэрэг байгаа юм уу. баахан цоожтой, гадуур нь шээс баас болсон бохир заваан газрууд л болох биз
0 | 1 Хариулах
Зочин [64.119.23.129] 2023/3/10
00 зөв бие засахыг зааж өгөх хэрэгтэй. Гадуур нь бааж шээдэг хэвээрээ л байнлээшдээ.
1 | 0 Хариулах
Зочин [121.134.248.148] 2023/3/10
Монгол орноор явж байхад одоо байгаа жорлонгийн чанар маш муу байдаг. Ихэнхдээ эрэгтэй, эмэгтэй бие засах газруудын хооронд ялгаа байдаггүй. Гэхдээ ариун цэврийн хамгийн чухал зүйл бол ариун цэврийн өрөө нь цэвэрхэн, хангалттай хэмжээний ариун цэврийн цаастай байх ёстой.
0 | 0 Хариулах
Яхир залуу [98.47.186.65] 2023/3/11
Эрэгтэй жорлонд гадуур нь шээснээс болж нэл шивтэр байдаг. Эмэгтэй жорлон гэхдээ илүү бохир гэсэн судалгаа уншиж байсан. Учир нь сарын тэмдэг; бас эмэгтэйчүүд жорлонд үс гэзэг, будаг шунхаа янзалдгаас илүш их нян, бактери тардаг гэж уншиж байсан. Миний нэг дургүй хүрдэг зүйл бол эмэгтэй хүн эрэгтэй жорлонлуу ичмж айхгуй ордог явдал. Хэрэв эрэгтэй хүн эмэгтэй 0-д орвол бөөн юм болно биздээ. Хүйсийн тэгш эрх гэж ярьдаг байж өөрсдөө даварна. 2013 онд нэг пабад сууж байгаад 0 орох хэрэг гарсан. Ганц ганц кабинеттэй. Эрэгтэй 0-д хүнтэй байхаар нь хүлээтэл учиргүй ганган 2 охин гарч байна. Зөрөөд ортол пүү бүү үзэгд мал нядалгааны газар ийм болвуу гэмээр сэжгийн илжирсэн өмхий цусны үнэр. Тэгсэн цус болсон ариун цэврийн хэрэгсэлээ нялайтал нь хогийн савны хажуугаар хаясан байдгийн. Эгээтэй бөөлжчихөөгүй бушуу гарсан. Тэр хоёрын гаднах будаг, хувцас дэгжин байдал болон эрчүүдийн жорлонд орсон ичгүүргүй байдал дотор нь заваарсаныг бодхоор гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэгүг санагдсан.
0 | 0 Хариулах
Яхир залуу [98.47.186.65] 2023/3/11
Ер нь одоо сошиал хөгжсөнтэй холбоотой монголчууд учиргүй шуурдаг болсон. Сайн тал энэнд бий, буруу явдалыг нийтээр жигшиж, зөв зүйтэй суртал болдог. Одоо энэ заваан өөр хүйсийн жорлонд ордог явдалыг сэвээсэй. Байгууллага, олон нийтийн 00-н гаднах корридорт камерууд бий. Тэдгээр камеруудаар нөгөө хүйсийнхээ жорлонд орж байгаа тохиолдолуудыг баримтжуулаад сошиалд тарааж, бүр цаашлаад тэднийг нэр устай нь зарлаж зөрчлийн хуулиар торгоосой билээ. Ихэнх нь эмэгтэй гарна. Монголд байхад ч манай ажлын хүүхнүүд эрэгтэй жорлонлуу орох явдал зөндөө байсан. Нэг удаа бүр үүдэнд нэгнээ зогсоогоод оруулхагуй наана чинь эмэгтэй хүн байгаа гэж давардаг юм. Байгууллагын хурал дээр нэр устай нь, тохиолдол бүрийг нь шүдээ зууж байгаад эмэгтэй даргынх нь өмнө дэлбэ загнаснаас хойш намжсан. Тэгш эрх гээл ярина тэгсэн байж энэ мэтээр илүү эрх эдлээд байгаа нь шударга уу?
0 | 0 Хариулах
Зочин [121.134.248.148] 2023/3/10
Ариун цэврийн өрөө 24 цагийн турш нээлттэй байх ёстой. Ихэнх хүмүүс ашиглахгүй байхад 9-18 хүртэл онгойлгоод яах юм бэ? Хамгийн их хэрэгтэй цаг бол өөр газар байхгүй шөнийн цаг юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.145] 2023/3/10
Ийм боловсон цэвэрхэн төлбөртэй харуул хамгаалалттай 00 хөдөө орон нутагт маш олон байдаг бол сайхан байхгүй юу?
0 | 0 Хариулах
tt [66.181.168.8] 2023/3/10
хэрэгтэй үед ажилладаггүй тэр өмхийдөө нэг хүн бас суулгана, ямар ч хэрэггүй юм хийж мөнгө үрэхээ боль, та нарыг хийх гэж янцагласаар байтал 00-н асуудлыг чинь CU, GS25 аль хэдийн шийдсэн.
0 | 1 Хариулах
Алтан [202.21.107.2] 2023/3/10
Илүү зардал. Бага шиг мөнгө cu, gs25д өгчих.
3 | 0 Хариулах
[66.181.161.5] 2023/3/10
Heregguiee CU g l demjchih!!!!
3 | 0 Хариулах