Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол Улсын аврах багийнхан мөрч нохдоо дагуулан Турк улсыг зорилоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улсыг зорилоо.

ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчид тус улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн цэгт эрэн хайх, аврах ажиллагаанд оролцоно. Багийн гишүүдийн 11 нь Зэвсэгт хүчний алба хаагчид. 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Цэргийн төв эмнэлгийн эмч нар бөгөөд дэд хурандаа Л.Лувсандоржоор удирдуулсан гэмтэл, мэс засал, яаралтай тусламж чиглэлийн 3 бүлэг үүрэг гүйцэтгэх юм байна. Тэд англи, турк хэлний мэдлэгтэй, энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай алба хаагчид аж.

БНТУ-ыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт мөрч хоёр нохой багтжээ. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 4 настай Марта, 3 настай Балу дуудлагатай ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан байна.

Эрэн хайх, аврах багийнхантай УОК-ын дарга болон Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайд Зафер Атеш нар уулзсан юм.

УОК-ын дарга С.Амарсайхан учирч болзошгүй эрсдэлийг сайтар тооцож, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг захисан бол Элчин сайд Зафер Атеш “Нэг ч гэсэн турк хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө гамшгийн бүс рүү явж байгаа та бүхэнд баярлалаа. Нэг ч хүний амь аврахгүй байсан ч гэсэн хүнд бэрх цагт монголчууд та бүхний гаргасан энэхүү халуун сэтгэлийг Туркийн ард түмэн хэзээд талархан хүндэтгэж, ач санаж явах болно” гэв.

Аврах багийнхан 1,500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг хүргэхээр авч явжээ.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг