Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр "Турк улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэнд Монгол Улсын засгийн газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.
Эмч сувилагч нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээх болсон. Мөн хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд бараа бүтээгдэхүүний туслалцааг Турк болон Сири улсад давхар үзүүлэхээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэлээ.
Тухайлбал, майхан сав, хөнжил гудас, хувцас, хоол хүнс, лаа, чүдэнз гэх мэт бүх бараа бүтээгдэхүүн хэрэгтэй гэдгийг холбогдох албаныхан бидэнд мэдээлж байгаа. Тэр дундаа махан нөөц, лаа, чүдэнз, хөнжил зэрэг бусад бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ" гэв.
Тусламжийн бараа бүтээгдэхүүнээ аваад, 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг энэ өдөртөө багтаж тусгай үүргийн нислэгээр явахаар онгоцны зөвшөөрлөө хүлээж байна.
Турк улсын холбогдох байгууллагуудаас ГХЯ мэдээлэл авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хоёр иргэнтэй холбогдсон ба эрсдэл байхгүй мэдээлсэн. Иргэд аж ахуйн нэгж дэмжлэг туслалцаа үзүүлэх бол тодорхой зохион байгуулалт хийж, хамтарч ажиллах боломжтой. Сири улсад ачаа бараа хүргэх ажлыг Гадаад харилцааны яам зохион байгуулахаар ажиллаж байна" гэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Турк улсад 6,000 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа. Хоёр иргэнтэй холбогдсон. Газар хөдлөлт болсон бүс нутагт монгол иргэн оршин суудаггүй. Нэг иргэний зардлыг төлөөд, Истанбул хот руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар өөртэй нь тохирсон" гэв.
БИЧЛЭГ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!