ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

СУРВАЛЖИЛГА: Ааруулаар таваг засахад багадаа 300 мянга, ууцны үнэ 250-450 мянган төгрөг байна

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн нь хоёрдугаарын сарын 21-нд тохионо

Сар шинийн баяр болоход 20 гаруй хоногийн хугацаа үлдсэн энэ үед мах, ууц, өвчүү, гурил, цагаан идээ болон хэвийн боов ямар үнэтэй байгааг сурвалжлахаар Хүчит шонхор захыг зорилоо. 

Хэвийн боов нэг ширхгийг 3,000-5,000 төгрөгөөр борлуулж байна

Монголчууд бидний уламжлалт баярын гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь 3,000-5,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Ширхэг тутмын үнийг тодруулбал,

  • Гандангийн хэвийн боов 3,800 төгрөг
  • Өгөөмж-Ар хад 4,200 төгрөг 
  • Тариан түрүү 3,000 төгрөг
  • Өег 4,200 төгрөг 
  • Очирваань идээ 3,500 төгрөг 
  • Товгор хэв үйлдвэрийн хэвийн боов 5,000 төгрөгийн үнэтэй байв. 

Худалдагч "Сүүлийн үед залуус ихэвчлэн гүрмэл худалдаж авдаг болсон. Амт, чанараас шалтгаалж гүрмэл ширхэг нь 3,800-4,800 төгрөгийн үнэтэй байгаа. Дараа нь идэхэд амттай гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ уламжлалаа бодвол хэвийн боов нь зүгээр" хэмээн ярилаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ууцны үнэ 250,000-450,000 төгрөг

Буузны гол орц хонины мах жижиглэнгээр 7,600 төгрөгийн үнэтэй байгаа бол ямааны мах бөөний үнэ 6,000, адууны мах 10,000, үхрийн мах 11,500-14,500 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн махны үнэ ханш:

  • Үхрийн цул гуя 14,500 төгрөг
  • Үхрийн сээр 12,500 төгрөг
  • Үхрийн хавирга 10,000 төгрөг
  • Үхрийн гуя ястай 11,500 төгрөг

Түүнчлэн бага адууны ястай махыг 10,000 төгрөгөөр борлуулж байна. Өглөө эрт 11,000 төгрөгөөр зарж байсан, үдээс хойш дуусаад ирэхээрээ үнийг нь буулгадаг гэдгийг махны худалдаачин хэлсэн юм.

Цааш явж захын гадаа зарж буй ууц, өвчүүний үнийг асуусан юм. Махны худалдагч Г "Ууц килограмм нь 8,500 төгрөгийн үнэтэй. Харин өвчүүний килограммын үнэ 12,000 төгрөгт хүрч байгаа.

Бүтэн ууцыг 250,000-450,000 төгрөгийн хооронд борлуулж байна. Өдөрт 3-4 ууц, өвчүү л зардаг. Сар шинийн баяр удахгүй боллоо. Энэ жил худалдан авалт гойд муу, "Үнэтэй байна" гэсэн хүмүүс их болсон. Иргэдийн худалдан авах чадвар муудаад байна" гэв. 

Ааруулаар тавгийн идээ засвал хамгийн доод тал нь 300,000 төгрөг болно

Ойролцоох худалдааны төв рүү орж, хорхой ааруул, өрөм, бяслаг, шар тос, хайлмаг зэрэг олон төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүний үнийг сонирхсон юм. Цагаан идээг ууталж бэлтгээд дээр нь үнийг нь бичиж, наасан байв.

Килограмм тутмын үнийг танилцуулж байна. 

  • Хорхой ааруул 18,000 төгрөг
  • Сарлагийн өрөм 22,000 төгрөг
  • Сингапур шар тос 10,000 төгрөг
  • Монгол шар тос 28,000-30,000 төгрөг
  • Өрөм 22,000 төгрөг
  • Шүүсэн аарц 6,000 төгрөг
  • Хайлмаг 8,000-10,000 төгрөг
  • Цөцгий 15,000 төгрөг
  • Ээзгийтэй тос 12,000 төгрөг
  • Сарлагийн өрөм 25,000 төгрөг
  • Орос масло 10,000
  • Зулын шар тос 7,000 төгрөг
  • Ямааны ааруул 30,000 төгрөг
  • Бяслаг 17,000 төгрөг
  • Дөрвөлжин чихэртэй ааруул 25,000 төгрөг

Цагаан идээ борлуулж буй худалдагч “Цагаан сарын баяраар ааруулаар тавгийн идээ засвал хамгийн доод тал нь 300,000 төгрөг болно. Үзэсгэлэн худалдаа гарснаас хойш цагаан идээний үнийг хөөрөгдсөн. 

Манай захад хорхой ааруул 18,000 төгрөг байхад үзэсгэлэн худалдаанд доод тал нь 25,000 төгрөг болгож зардаг. Яг үнэндээ үзэсгэлэн худалдаа гэдэг чинь бүх юмны үнийн хөөрөгдлийг бий болгож байгаа юм" хэмээв. 

Иргэд ихэвчлэн "Улаанбаатар", "Алтан тариа", "Хурх"-ын дээд гурилыг худалдаж авдаг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гурил, будааны бөөний худалдааны төвөөс иргэд ихэвчлэн "Улаанбаатар", "Алтан тариа", "Хурх"-ын дээд гурилыг авдаг гэдгийг худалдагч хэлж байв.

"Улаанбаатар" нэгдүгээр гурил 25 килограмм нь 52,000 төгрөгийн үнэтэй байгаа бол 10 килограммыг 22,000 төгрөгөөр борлуулж байна. 

"Алтан тариа" гурил 25 килограмм нь 58,000 төгрөгийн үнэтэй бол 10 килограмм нь 23,000 төгрөг болж байна.

"Хурх"-ын дээд гурил 10 килограмм нь 32,000 төгрөгийн үнэтэй бол 5 килограмм нь 16,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
39
Зураг
ТЭНЭГЛЭЛ
15
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАХА
4
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
61 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.180.232] 2023/1/30
Hamiad tomuu covid elbeg baihad temdeglehguiee manaih. Bitgii muu helj hel amnii bai bolgooroi
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.12] 2023/1/30
ovchuu 9-10.000 gej baisan. huchit shonhor t
0 | 0 Хариулах
Zochin [192.82.90.35] 2023/1/30
Heden nastanguud ni zeel or tavij baigaad l avnadaa… Eedee nuli stress-nii bayr, zugeer baij bolku yos gene. Tegeed baahan or zeel gej baij temdeglene. Yerdiin amidralaa yaay gej baij. Negniigee chirehgui, hunees tutahgui deer garna gesen shig bish daruuhan temdegleereedee
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.18] 2023/1/30
Uuts 180-320 hoorond bna lee shuu. onoodor hansh sudalj yavlaa
0 | 0 Хариулах
z [202.9.46.149] 2023/1/30
malchidiin bayaraa malchid ni l temdegleesee
1 | 0 Хариулах
Зочин [64.119.20.212] 2023/1/29
Тийм өргөн дэлгэр тэмдэглэх гээд байх хэрэггүй шдээ. Бүгдээрээ боломжиндоо тааруулж цагаан сараа тэмдэглэцгээе!
3 | 0 Хариулах
horror celebration [103.57.95.175] 2023/1/29
aimshig
1 | 0 Хариулах
[103.229.122.73] 2023/1/29
Yaduu manaihand taarsan bayar yum shig. Ulun uchraas ter ail yamarshuu amidarch bgaag harah undsen sonirholtoi, tegeed medeej hool idej arhi uuchna. Gertee avchirch bayarlaj bgaa ailiin huvid gaigui bolson bol bayarhaj sairhana, mia bsan ch miagaa haruulahgui ur tavina, er ni hetsuu.
1 | 0 Хариулах
[103.229.122.73] 2023/1/29
Bi uuruu 2 talaasaa 1,1 aild ochij zolgono. Uursduu l daruuhan temdegledeg bolchih heregtei. Bayariig amarch unguruuh sanaatai bna.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.123] 2023/1/29
Дор бүрнээ л сайхан баярлах хэрэгтэй. Их тансаглахгүйч, бүр хоосон суухгүй, 60-с дээш насны ахмад настнууд нь ууцаа тавиад бусад нь цомхон хийнэ дээ. Билэггүй үг битгий ярь даа энэ доор. Сэтгүүлчид ч гэсэн хэрүүл тарих ийм мэдээ тавих хэрэг байна уу? Шинэ жилийн арга хэмжээнд хэр их мөнгө орж байгааг сурвалжлахгүй мөртөө цагаан сараар л ядуу зүдүүгээ гайхах хэрэггүй байх шүү.
0 | 1 Хариулах
zochin [59.153.87.47] 2023/1/29
honoson hool idej blgui gdg mortloo 4.5 honoson ter uutsniimahg yah yum bljnaa tegd holdoogchindoo hgd hadgalchih daraa bas ideed bgaa hvmvvsg yah be mundaguudaa
1 | 0 Хариулах
Bujin [94.239.109.128] 2023/1/29
Mungunduu taaruulaad arai hymd yumnaas ni l tuune dee, uuts tavihgyu e , jijigduu tavag zasnaa,gol ni tseverhen, saihan amttai buuz , bagsh hiine,
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.54] 2023/1/28
haraal idsen tsagaan sariig chutgur awag nowsh [хориотой үг] lalar
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.35] 2023/1/28
Er ni mungu barij zolgodog zaawal awilga um ugch baij hun boldog zawaan aj baidliig bolimoor um da. Ah duu hamatan eldew beleg mungugui zugeer saihan zolgoj munguur hemjdeegui zan zanshil togtoomoor um da. Ert deer ued mungu beleg barij zolgodoggui baisan gedeg. Zuw yos samagdaj bgaa
4 | 1 Хариулах
Зочин [202.126.90.35] 2023/1/28
tsagaan sar bayar malchdiin bsan. Ardchilald bugd malchin bolj huwiran uuts nertei uuh, ul boow nertei guril, tsagaa idee gej laa horgo tsawuu chiher orluulagch. Harj shuls uur amisgal shingesen uuts ul boow nertei suwenir hereg bn uu. Tawgiin idee, suutei tsai, buuz idlee bolloo. Beleg nertei durgui hurgesen taalamjgui hucheer ugnu zuiliig shahna. Belgiin morinii shud uzdeggui uchir awah yostoi hereg uu. Um uguh geed bgaa bol tugrug mungu ugsun ni buh hun hamaagui deer heregtei sanagdaad bgaa. Shine dewsgert bhad bolno. Ard tumen mungu tugrug gadagsh ursgasnaas dotroo hereglej zanshil bolgowol. Er ni malchdiin bayariig niislelchuud malchin met uuts tawij temdegleed bgaa ni zuw ch umuu daa.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.114.174] 2023/1/27
За эх орондоо байна сайхан таваг идээ ууц тавиад ах дүүсээ цайлж гарыг нь дээш хандуулж чадхаараа шинэлнэ дээ
1 | 7 Хариулах
[103.229.122.73] 2023/1/29
Ter bodol chin l chamaig yaduu bailgaj bna. Chadahaaraa ajil hiine hicheelee hiine gehgui tultal bayarlana gesen humuus l bh yum. Kk
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.200] 2023/1/27
Уламжлалт баяраа тэмдэглэх улам л хэцүү болоод байх юм. Баяр битгий хэл өдөр тутмын хүнсээ ч хангалттай бэлдэж чадахгүй үнэхээр иргэд ядарч байна шүү дээ. Энэ зохиомол үнийн хөөрөгдөл инфляцыг зохиомлоор үүсгээд байна. Яах ч ёстой юм байгаан😓😓😓
3 | 0 Хариулах
Зочин [64.119.16.141] 2023/1/27
Ууц тавихгүй ааруулаар хамгийн үнэтэй таваг засаад, хонь, үхрийн тарган мах чанаад тавина
4 | 1 Хариулах
[103.26.193.52] 2023/1/27
Tavag zasahaa bolivol taarna. Er ni hun orj irlee. Buuz jigneed tsai ayagalaad uguhud boloh yum shig.
11 | 0 Хариулах
Зочин [202.179.21.233] 2023/1/27
Аймаар ганган хүмүүс орж ирдэг. Коронагаар цагаан сар хийхгүй гээд зарлахаар нь хийхгүй сууж байтал …
2 | 0 Хариулах
Зочин [45.117.35.9] 2023/1/27
Хүн идэж болохгүй боов мах өрж тавиад ирсэн хүмүүс нь тал бүрээс нь шүлсээ үсчүүлж байснаас энэнгүй байсан дээр
7 | 0 Хариулах
fiji [66.181.168.8] 2023/1/27
БООВ МАХААР ТАВАГ ЗАСЧ ХАТААХАА БОЛЬЦГООЁ, ЦОМХОН АЯТАЙХАН ТЭМДЭГЛЭДЭГ БОЛЪЁ Л ДОО
9 | 0 Хариулах
ЯАДАГ ЮМ, ХАРЖ Л БАЙ. [202.21.109.65] 2023/1/27
ЗОЛГОХГҮЙГЭЭР УТСААР АМАР МЭНДИЙГ НЬ МЭДЧИХЭД Л БОЛДОГ БАЯР БАЙНА ЛЭЭ ШТ. ГЭР БҮЛЭЭРЭЭ ЦОМХОН ТЭМДЭГЛЭЛЭЭ ГЭЭД ӨНГӨРСӨН 2 ЖИЛ МУУДААГҮЙ Л ЮМ ДАГ. 2-4 ӨДРИЙН ДОТОР БҮТЭН ЦАЛИНГААРАА БАЯРЛАХГҮЙ ЭЭ ХӨ.
7 | 0 Хариулах
Уншигч [196.240.57.198] 2023/1/27
Үнэхээрийн монголчуудийн билэг дэмбэрэлтэй уламжлалтбаяр бол цагаан идээгээр тавагаа засаад, чихэр жимсний юм хэрэггүй дээ. Хүүхдүүдээ битгий л Эрээн-Хятадын билэг өгөөрэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.249] 2023/1/27
Хамгийн анх монголд хятадууд еэвэн сараа тэмдэглэдэг байсан. Тэр еэвэн сарын баярыг нь монголчууд дагаж хийсээр одоо цагаан сар болчихсон юм. Цагаан сар хятадын баяр.
7 | 2 Хариулах
Зочин [64.119.16.141] 2023/1/27
Бүх дэлхийн орнууд бие биенээсээ олон зүйл авсан байдаг. Шинэ жил, мартын 8 г.м. олон баяр манайд бий шүү дээ. Бидний өвөг дээдэс тэмдэглэж ирсэн тул тэмдэглэх л болно.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.233] 2023/1/27
Биш хятадаар хаврын баяр. Тэмдэглэх эсэх угтаа тухайн айл болон зочид гийчдээс шадтгаална.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.16] 2023/1/27
Цомхон хөнгхөн сайхан өр зээлгүй өвчин зовлонгүй тэмдэглээд мэнд усаа мэдхэд болно ш дэ
6 | 0 Хариулах
Зочин [202.9.40.16] 2023/1/27
орчин үед сар шинэ гэж дээ хөрөнгө мөнгө өмссөн зүүсэн барьсанаараа нэгнийхээ дээр гарах гэж баярхах хийхэх өвчтөй хүмүүсийн л баяр болж дээ. Сар жилээр нь өр зээл тавиал хамаг бдгаа бараад л өөрсөддөө бөөн хүндрэл дарамт болгоод л том том ууц бууз таваг өрж хэдэн өдөр блгаж бгаад л ямарч ашиггүй гаргаад шидчихнэ.
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.233] 2023/1/27
Хүмүүс өөрсдөдөө хүндрэл учруулдаг залуу хүиүүс нь хэсэх дуртайг нь гайхдаг
1 | 0 Хариулах
[64.119.23.240] 2023/1/27
ardin huvisgal yalj mongolchuud ulsgulunguus garch,ajilchin tariachin malchin boltsgooj gedes hooson honohgui tsagaan sarig turiin zaavaraar undestnii batalgaa bolgoj urgun delger temdeglej irsen yum,harin hyatadin ur sad 90 oni ardchilal geh uurchlun shinechlelteer semeerhen ulsin tolgoid garsanaar buhniig suitgej hyatadin bayar bolgon huvirgasan yumda,
0 | 1 Хариулах
Зочин [146.70.42.62] 2023/1/27
ӨӨРИЙНХӨӨ СҮРГИЙН ХОНИОР УУЦ ТАВИХ ЁСТОЙ ШҮҮ. ХҮНИЙ ХОНИОР УУЦ ТАВИБАЛ БУЯН ХИШИГ НЬ ТЭР ХОНИНЫ ЭЗЭН АЙЛ РУУ УРСЧИХДАГ ЮМ. БАЯН ТАРГАН ЯВАА ХҮМҮҮСИЙГ ХАРААРАЙ, ХЭЗЭЭ Ч ЗАХ ДЭЭРЭЭС УУЦ АВДАГГҮЙ БАЙГАА ШҮҮ. ХОТЫН БИЗНЕСМЭН БАЙСАН Ч ГЭСЭН ХӨДӨӨ ХОНЬ МАЛТАЙ, ТЭНДЭЭСЭЭ УУЦАА АВДАГ
4 | 1 Хариулах
Зочин [202.9.40.114] 2023/1/27
Маш их бодууштай зүйл байна. Ууцыг 500 мянгаар худалдаж авахад л урсаад эхэлж байна шүү дээ. 500 мянгаар хүнээс 5кг өөхтэй мах худалдаж авч байгаа хүнд буян тогтохгүй нь ойлгомжтой. Зүгээр л санхүү талаас нь бодоход л ийм байна. Билэгдэл нь бас их учиртай биз. Хүндэтгэлийн ширээн дээрээ өөрийн сүргийн манлайгаа залах уу, эсвэл айлын хонины ууц тавих уу? Цагаан сараар өөрөө гэрийнхээ хойморт налайгаад суух уу, өөр хүн гэрийнхээ хойморт суулгаад өөрөө алга болох уу?
3 | 0 Хариулах
Зочин [146.70.16.54] 2023/1/27
Ноднин захаас баахан ааруул авсан. Цагаан сарын дараа ааруулаа яах вэ гэж бодож байтал фб дээр нэг хүн ааруул чанаад элсэн чихэр, жимс холихоор хүүхдүүд дуртай иддэг гэж байсан. Тэгээд ааруулаа чанасан чинь нэл шохой байсан. Даан ч идэхээр гэдэс өвдөөд байсан юм. Зах дээрээс ааруул, цагаан идээ авалтгүй шүү. Түүний оронд сүү компаний ууттай ааруул үнэтэй ч гэсэн хамаагүй дээр.
6 | 2 Хариулах
Зочин [202.179.21.228] 2023/1/27
tsagaan idee,mah ,nogoo zarj bgaa humuus er emgui hugshin zaluugui luivarchid dandaa hun huurna mehelne yaj ch ajil uils ni uuduldug yum bgaa buu med.
6 | 0 Хариулах
Зочин [202.179.21.228] 2023/1/27
aaruul iim hyamdhan yumuu chiher ovoolohoo bolii
0 | 1 Хариулах
fiji [66.181.168.8] 2023/1/27
ааруулны А копи
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.128] 2023/1/27
Ууц, өвчүү тавихгүй, сайхан мах чанаад, ойр дотныхонтойгоо бууз, баншаа болгож идээд сонин сайхнаа ярьж хөөрөөд баярлачихмаар юм. Ул боов гэж уул шиг овоолж, баяр өнгөртөл идэж болохгүй идээ тавьснаас амсаад идчихдэг бялуу, амттан нь дээр.
6 | 0 Хариулах
Зочин [192.82.80.61] 2023/1/27
Mongolchuudiin yaduurliin neg shaltgaan bol ene tsagaan sar shuu
8 | 1 Хариулах
Зочин [192.82.80.61] 2023/1/27
Цагаан сар бол морь, малтай хүмүүсийн л баяр. Ганц ямаагүй байж "бяруу булчинтай, даага далантай тарган сайхан өвөлжлөө" энэ тэр гэж худал шааж, баяр тэмдэглэхээ болих хэрэгтэй. Хоньтой айл өөрийнхөө сүргийн хониноос ууц шүүс тавих ёстой. Хоньгүй байж ууц тавиад л, худлаа шаагаад л, огт дээл өмсдөггүй хэрнээ урт дээл унжралдуулж, бүсийг нь чирээд, нэг нэгнээ хуурч хөөрөглөөд л ... Худал хуурмаг бүхэн цагаан сараар хуурмаг жүжиг тавихаас эхтэй. Байдгаараа л бай, цагаан сараа гэр бүл, үр хүүхдийн хүрээнд л тэмдэглэ. Холын хамаатан хөгшчүүл чамайг цагаан сараар ирлээ гэж ер баярлахгүй, ирсэнгүй гэж гомдохгүй.
13 | 2 Хариулах
Зочин [192.82.80.61] 2023/1/27
Цагаан сарыг зөвхөн гэр бүл аав ээж хүүхдийн хэмжээнд тэмдэглэдэг болмоор байна! Тэр хонины ууц махаа хөдөө малтай хүмүүс нь тавиад өөрийн мэдлийн малгүй хүмүүс нь тавьдагаа болимоор байна! Цагаан идээ ч ялгаагүй! Цагаан сар гэж энэ дарамттай солиорлоо зогсооё монгол залуусаа! Цагаан сарыг хөдөө орон нутгын малчидын баяраар нь байлгацгаая! Хотод тэмдэглэхээ больцгооё!
11 | 1 Хариулах
Зочин [192.82.88.180, 147.161.192.110] 2023/1/27
Худалдагч нар гэж бүүүүр 1 албатайм шиг гарууд байхымаа. Юу ч зарагдахгүй байна, худалдан авалт гойд муу байна ч гэх шиг. Одоо энэ эрүүл ахуйн шаардлага хангаагүй, дураараа үнээ нэмдэг, хууль дүрэм үйлчилдэггүй, татвар төлдөггүй, баачихаад гараа угаадаггүй худалдагч, ченжээс салах юмсан. Эд нар гарч татвар төлж, үүдний хөлдүү цас мөсөө цэвэрлээсэй.
9 | 0 Хариулах
Зочин [192.82.80.61] 2023/1/27
Хараал идсэн цагаан сар , Мөнгөндөө хахаж цацсан баячуудын баяр .
6 | 0 Хариулах
Зочин [192.82.71.197] 2023/1/27
hog hog
3 | 0 Хариулах
Зочин [66.181.190.66] 2023/1/27
Hiih berh hiihgui bh tiim bayar hamag yum duusgaj awd hawar ulmen zelmen amidardag bayar bolj bh shig bna shu urd ni shan tsagt elbeg delbeg bayar bdag bsan sanaj
3 | 0 Хариулах
Зочин [66.181.190.66] 2023/1/27
Awahgui yadag yum gesen shig mah uuts aaruul gd mongol do bdag hamag yuma nemdeg sonin setgehguitei humuus shu unee nemeed bna malaas garch bga yuma jhan baga uneer ard tumen de ugch boldogguin bh da
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.183] 2023/1/27
Монголчууд ийм хурган шуналтай болохоороо өөд гардаггүй байгаа. Ааруул ууц нь бүгд Монголд бэлтгэгдэж байгаа. Тэгээд ямар бензиний үнэ, долларын ханшаас болоод ийм өндөр үнэтэй болчихож байгаа юм бэ.
8 | 0 Хариулах
Зочин [192.82.83.142] 2023/1/27
Заавал тэгэж идээ засах шаардлагагүй шд.
12 | 1 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/1/27
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжий гэхээр нэг иймэрхүү л дүр зураг байдымдаа.
12 | 0 Хариулах
Хахаха [66.181.165.54] 2023/1/27
Мөнгөгүй юучгүй хэвтэцгээж байж одоо энэ баяр наадмаа болимоор юм дөө. Бүгд сайхан ажил төрөлтэй амгалан тайван амьдарч байсан бол хамаа алга. Маргаашийнхаа хоолыг яаая гэж байж
19 | 0 Хариулах
Зочин [103.57.94.59] 2023/1/27
Цагаан сар гэж баахан хөөрцөглөж 500,0 мянган төгрөгний тэтгэвэртэй хөгшчүүл нь туйлдаж зээл аваад цагаан сарын дараа хатсан ул боов ууцны махаа идээд хаврын хахир улирлыг дуусгах уу хэцүү ч юмдаа. Багаар бодоход цагаан сарын лав л сая таван зуун мянгаар хийнэ шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлийн бараа үнэтэй, мөнгө өгье гэхээр АТМ-с хэдэн халтайсан юм гарч ирнэ шинэ мөнгө банкинд солиулна гэхээр байхгүй гээд солихгүй байх жишээтэй. Банкинд байхгүй шинэ төгрөгийг хүмүүс гадуур барьчихсан сольж өгөөд ашиг хийдэг өмнөх гашуун туршлагыг эргэж харж үзээрэй төр засаг болон банкны удирдлагууд минь. Уг нь мөнгөөр гар цайлгавал хэн хэндээ хэрэгтэй л юм. АТМ ээ шинэ мөнгөөр цэнэглэвэл зүгээр л байна. Монголын цагаан сараа гэж баярт дуртай монголчууд минь.
13 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.44] 2023/1/27
ЕР НЬ ХҮМҮҮС ХЭЗЭЭ БАЙТЛАА ХЯМДХАН БАЙНА ГЭЖ БАЙЛАА ДАА! НАЙМААЧИД Ч ХЭЗЭЭ БАЙТЛААСАА ҮНЭЭ БУУЛГАЖ БАЙЛАА ДАА! ТА НАР АВАХГҮЙ ХААЧДАГ ЮМ ГЭЭД Л СУУЖ БАЙДАГ ШД!
10 | 0 Хариулах
Зочин [185.114.33.5] 2023/1/27
ӨӨРИЙНХӨӨ СҮРГИЙН ХОНИОР УУЦ ТАВИХ ЁСТОЙ ШҮҮ. ХҮНИЙ ХОНИОР УУЦ ТАВИБАЛ БУЯН ХИШИГ НЬ ТЭР ХОНИНЫ ЭЗЭН АЙЛ РУУ УРСЧИХДАГ ЮМ. БАЯН ТАРГАН ЯВАА ХҮМҮҮСИЙГ ХАРААРАЙ, ХЭЗЭЭ Ч ЗАХ ДЭЭРЭЭС УУЦ АВДАГГҮЙ БАЙГАА ШҮҮ. ХОТЫН БИЗНЕСМЭН БАЙСАН Ч ГЭСЭН ХӨДӨӨ ХОНЬ МАЛТАЙ, ТЭНДЭЭСЭЭ УУЦАА АВДАГ.
4 | 3 Хариулах
Зочин [203.17.23.177] 2023/1/27
УЛ БООВ, УУЦ ШИРЭЭН ДЭЭРЭЭ ТАВЬЖ, ХОГИЙН БЭЛЭГ ТАРААДГАА БОЛЬЁ ОО МОЯА НАР АА. ТЭГЛЭЭ ГЭЭД БОЛЬЧИХГҮЙ Л ДЭЭ.
9 | 0 Хариулах
ЯЛТАН ХҮРЭЛСҮХ [149.7.35.114] 2023/1/27
НҮҮРСНИЙ ГОЛ ХУЛГАЙЧ У.ХҮРЭЛСҮХ Нүүрсний хулгайгаас У.ХҮРЭЛСҮХ хувиа авдаг Түүний 2017-2020 оны ЗГазар хэлэлцэж нүүрсний бүх гэрээнүүдийг нууцад оруулсан. У.ХҮРЭЛСҮХ хүнийг ашиглаж сурсан учир баахан хулгайчыг тавантолгойн удирдлага, хил хамгаалах ерөнхий газар, гааль, татвар, цагдаа цэрэгт томилуулаа биздээ сүрхий айхтар баг нтр гээд. тэр хулгайчууд нь хулгай хийж ноогдол ашгаа томилсон хүрэлсүгт өгч байхад гар цэвэр байхуу? энэ новштой хамаарал бүхий бүгдийг нь У. ХҮРЭЛСҮХ тэй нь хамт хариуцлага тооцох ёстой. Ийм л цайрсан, худал инээсэн, жүжигчин этгээд ордны 3 давхарт луйвраар сууж ИРГЭДИЙН ногдол ашгийг сурсан зангаараа халааслаж түр сууна даа энэ У.ХҮРЭЛСҮХ
6 | 0 Хариулах
Зочин [66.181.181.40] 2023/1/27
76н хулгайч блн түүнии хамаарлын суганы үснүүд ч цагаан сараар торохгүй тэмдэглдэг бхөө улсын түмний мөнгөөр , хрн ард иргэд мөнчигрөөрөө л зүтгэнэ дээ
5 | 0 Хариулах
Mhn [202.126.90.95] 2023/1/27
Suu baival aaruul hiiyda ho
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.114] 2023/1/27
Цагаан сар бол морь, малтай хүмүүсийн л баяр. Ганц ямаагүй байж "бяруу булчинтай, даага далантай тарган сайхан өвөлжлөө" энэ тэр гэж худал шааж, баяр тэмдэглэхээ болих хэрэгтэй. Хоньтой айл өөрийнхөө сүргийн хониноос ууц шүүс тавих ёстой. Хоньгүй байж ууц тавиад л, худлаа шаагаад л, огт дээл өмсдөггүй хэрнээ урт дээл унжралдуулж, бүсийг нь чирээд, нэг нэгнээ хуурч хөөрөглөөд л ... Худал хуурмаг бүхэн цагаан сараар хуурмаг жүжиг тавихаас эхтэй. Байдгаараа л бай, цагаан сараа гэр бүл, үр хүүхдийн хүрээнд л тэмдэглэ. Холын хамаатан хөгшчүүл чамайг цагаан сараар ирлээ гэж ер баярлахгүй, ирсэнгүй гэж гомдохгүй.
14 | 6 Хариулах
Зочин [139.5.216.81] 2023/1/27
Иргэдийн худалдан авах чадвар муу, тэтгэвр нэмэгдээгүй байхад үнийн хөөрөгдөл үүсгэж үзэсгэлэн худалдаа нэр зүүгээд яахав вэ дээ. Бид аль болох хямд үнээр бараа бүтээгдэхүүн авах хүсэлтэй байгаа шүү дээ. Тэгвэл жирийн худалдааныхаа газруудаас авсан ялгаагүй л юм бна
5 | 0 Хариулах
zochin [202.126.88.204] 2023/1/27
Gurilin vne arai heterch bn
4 | 0 Хариулах