Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал хоёрдугаар сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшилсон.
"Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас шүүх хурал хойшилсон. Шүүх хуралд хохирогчийн хоёр өмгөөлөгч, улсын яллагч нар оролцсон. Мөн прокурор солигдсон байна. Үүний шалтгааныг тодорхой мэдэхгүй. Мөн шүүгдэгч өөрөө ирсэн" хэмээн хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг хэлсэн.
Тэгвэл прокурор солигдсон шалтгааны талаар "Иргэн Ч.Маралмаад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь ээлжийн амралттай байгаа тул өнөөдрийн шүүх хуралд өөр прокурор томилолтоор оролцсон байна" хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас тайлбар өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!