ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

О.Цэрэнпунцаг: Шүүх хуралд прокурор солигдсон шалтгааныг тодорхой мэдэхгүй. Шүүгдэгч Ч.Маралмаа өөрөө ирсэн

П.Зоригт, IKON.MN
2023 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал хоёрдугаар сарын 10-н хүртэл хойшиллоо.

Шүүх хуралд ослын улмаас гэмтсэн охины өмгөөлөгч оролцохоор ирсэн бөгөөд хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгөв. 

Энэ талаар хохирогч охины өмгөөлөгч О.Цэрэнпунцаг "Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас шүүх хурал хойшилсон. Саяны шүүх хуралд хохирогчийн хоёр өмгөөлөгч, улсын яллагч нар оролцсон. Мөн прокурор солигдсон байна. Үүний шалтгааныг тодорхой мэдэхгүй. Мөн шүүгдэгч өөрөө ирсэн.

Нэгэнт шүүх хурал хэлэлцэгдээд шийдвэр гараагүй байхад хэргийн зүйлчлэлийг урьдчилсан байдлаар зөв, буруу гэж ярих нь зохимжгүй. Энэ талаар ямар нэгэн тайлбар хэлмээргүй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хүний амьд явах эрхийг заасан. Гэтэл иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах энэ эрх зөрчигдөж байна. Хичээлээ тараад гэр лүүгээ харьж явахдаа л зам тээврийн осолд ордог. Хүүхдүүд гадуур явахад хүртэл эрсдэлтэй байна" хэмээн хэллээ. 

Хоёр охины биеийн байдлын талаар "Одоогоор хохирогч Э-ийн биеийн байдал хэвийн байна. Харин нөгөө хохирогч С-ийн шүүх шинжилгээний дүгнэлт хүндэвтэр гарсан" гэлээ. 

Өмнө нь хохирогч С-ийн аав "Шүүхийн шинжилгээний дүгнэлт эцсийн байдлаар "Хүндэвтэр" гэж гарсан. Охины шарх нь эдгэрсэн. Гоо сайхан талаасаа сорвитой, хонхойгоод муухай болсон" хэмээн хэлж байсан.

Хэргийн талаар сануулбал, 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.114] 2023/1/25
Хойшлуулаад бн гдг НО той гсн үг!
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.177] 2023/1/24
Энэ яагаад байн байн хойшлуулаад байна? эдлэх ялыг нь өгөөд хорьж болдоггүй юм уу? Монголын хууль, тогтоол ингэтлээ ялзарсан юм уу?
0 | 0 Хариулах
Улнаас Доош 3 Метр [49.0.136.6] 2023/1/24
Гадаад байгаа Ган-Очир гэдэг залуу эхнэртээ гар хүрээд 7 ч хонолгүй 1.5жил хоригдсон. Гэтэл Монголд зүв зүгээр явж байгаа хүүхдийг дайрчихаад байхад л шүүх хурал нь назгай, гэмт хэрэгтэн нь сул чөлөөтэй ууж идээд л сууж байх юм. Үнэхээр хууль муутай орон юмдаа. Сунжирч сунжирч нэг шүүх хурал болбол үсрээд л 2 жил жолооны эрхээ хасуулаад хэдэн төгрөгөөр торгуулаад л өнгөрнө, харжил байгаарай...
5 | 0 Хариулах