ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/20-НД НИЙТЛЭГДСЭН
"Хавирга-Ар хашаат боомтоор цахилгаан бараа, барилгын материал, том оврын тоног төхөөрөмжийг тээвэрлэж байна"
iKon.MN
БНХАУ-тай хиллэдэг Хавирга-Ар хашаат боомт өчигдөр нээгдэж ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх цэг хэвийн горимд шилжжээ.
Тус боомтоор цахилгаан бараа, бусад том оврын тоног төхөөрөмж, барилгын материал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх юм хэмээн Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээлэв.
Хавирга-Ар хашаат боомтын ажиллах цагийн хуваарийн тухайд өнөөдөр/2023.01.20/ ажиллаад БНХАУ-ын цагаан сарын баяртай холбогдуулан 21-24 ний өдрүүдэд амарна. Нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэх ачаа тээврийн зорчих хөдөлгөөн нээгдэх юм байна.
Хилээр зорчих хөдөлгөөн хийж байгаа том оврын автомашины жолооч 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай байх шаардлагатайг сануулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

