ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг маргаашаас сэргээхээр болсныг Монгол, Хятадын сайд нар онцлов

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гадаад Харилцааны Яам

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ганд өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь дахин баяр хүргэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт–Ганцмод, Ханги-Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Талууд хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа, зорчигч тээврийн хөдөлгөөн шат дараатайгаар сэргэж буйг сайшааж, нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээхээр болсныг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан  Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэлд тусгасан “Үндэсний урлагийн их театр”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв”, “Цөлжилттэй тэмцэх судалгааны төв” зэрэг ажлуудыг эрчимтэй урагшлуулж, бодит ажил хэрэг болгох асуудлаар цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Чинь Ган болон Хятадын Гадаад хэргийн яамны нийт хамт олонд удахгүй болох Хятадын “Хаврын баяр”-ын мэндчилгээ дэвшүүллээ.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.195] 2023/1/18
Казиночин авгай
1 | 0 Хариулах
Зочин [202.21.99.51] 2023/1/18
Замын үүдээс улаанбаатар орох засмал замыг 4 эгнээтэй болгож, тэмдэглэгээнүүдийг нэмбэл яг болчих гээл ...
1 | 0 Хариулах
Зочин [64.119.26.219] 2023/1/18
юун олон юм нуршдаг юм, иргэд зорчих юм уу зөвхөн ачаа юм уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.110.106] 2023/1/18
Гашуунсухайт–Ганцмод, Ханги-Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Eniig hurdluulmaar baina.
2 | 0 Хариулах
УХНА ХҮРЭЛСҮХИЙГ ОГЦРУУЛНА [37.120.208.202] 2023/1/18
НҮҮРСНИЙ ГОЛ ХУЛГАЙЧ У.ХҮРЭЛСҮХ Нүүрсний хулгайгаас У.ХҮРЭЛСҮХ хувиа авдаг Түүний 2017-2020 оны ЗГазар хэлэлцэж нүүрсний бүх гэрээнүүдийг нууцад оруулсан. У.ХҮРЭЛСҮХ хүнийг ашиглаж сурсан учир баахан хулгайчыг тавантолгойн удирдлага, хил хамгаалах ерөнхий газар, гааль, татвар, цагдаа цэрэгт томилуулаа биздээ сүрхий айхтар баг нтр гээд. тэр хулгайчууд нь хулгай хийж ноогдол ашгаа томилсон хүрэлсүгт өгч байхад гар цэвэр байхуу? энэ новштой хамаарал бүхий бүгдийг нь У. ХҮРЭЛСҮХ тэй нь хамт хариуцлага тооцох ёстой. Ийм л цайрсан, худал инээсэн, жүжигчин этгээд ордны 3 давхарт луйвраар сууж ИРГЭДИЙН ногдол ашгийг сурсан зангаараа халааслаж түр сууна даа энэ У.ХҮРЭЛСҮХ
2 | 2 Хариулах
Зочин [51.15.126.215] 2023/1/18
Женкогийн орос буриадууд одоо Монголоос нутаг руугаа зайлцгаа.
0 | 2 Хариулах
Зочин [27.123.214.2] 2023/1/18
Яагаад би Женкод хамаатай болчив.
0 | 0 Хариулах