Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

"ТОСК-ын авсан барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын зээлийг төсөвт дарамт учруулахгүй барагдуулна"

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Сонсголын үеэр "ТОСК" ТӨҮГ-ын UBM Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборт олгосон Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой асуудлыг хөндөв.

ТОСК ТӨҮГ-ын UBM Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор төсөлд 7,055,255 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 14.23 тэрбум төгрөгийн зээл олгож байжээ. Одоогийн байдлаар нийт 25.65 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.   

зураг
 

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын батлан хамгаалахын зориулалттай юу эсвэл энгийн тоног төхөөрөмж үү гэх асуултад гэрчээр дуудагдсан БХЯ-ны Бодлогын хэрэгжилт зохицуулалтын газрын дарга н.Мөнхбаяр хариулав.

зураг
 

Тэрбээр “Барилгын хийц үйлд.эрлэх хөдөлгөөнт цогцолбор нь цэргийн зориулалттай барилга байшин бариулах зориулалтгүй. Энгийн зориулалтай. Зөвхөн барилга хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт тоног төхөөрөмж, хэрэгслүүд юм байна лээ. 2015 од Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн үйлдвэрийг авах санал гаргасан гэж байна. Тухайн үед Батлан хамгаалах салбар болон зэвсэгт хүчинд өгөх боломжгүй гэх хариуг тухайн үед АНУ-ын “MIC industries” компаниас өгч, үүний дагуу ТОСК ТӨҮГ-т дараагийн тогтоол гарсан байдаг.

Засгийн газрын 2015 оны 462 дугаар тогтоолоор БХЯ-д гэж гарсан боловч 2016 оны нэгдүгээр сарын 25-ны 60 дугаар тогтоолоор өмнөх тогтоолыг хүчингүй болгож, ТОСК ТӨҮГ-д шилжүүлсэн” гэв.

зураг
 

Хөгжлийн Банкны захиргаа удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч С.Мөрөн “Есөн тоног төхөөрөмж ирэхээс бидэнд байгаа мэдээллээр долоо нь байна. Энэ зээл өөрөө хөрөнгө нь ашиглагдахгүй хадгалагдчихсан байгаа. Хөгжлийн Банк 2022 онд чанаргүй зээлийг барагдуулах арга хэмжээний хүрээнд Хөгжлийн банканд байгаа төрийн өмчит ААН-үүдийн зээлийг барагдуулах хэмжээний саналыг Засгийн газарт танилцуулсан.

Хэрхэн барагдуулах вэ гэхээр төсөвт дарамт учруулахгүй барагдуулна. Зоорь хэлбэрээр нь ашиглахаар явж байна" гэв.

Засгийн газрын 2016 оны 60 дугаар тогтоолоор Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”-ыг АНУ-ын “MIC industries” компаниас худалдан авсан байдаг.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/873323687251130