ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дэлгэрсайхан: Хүүхдүүдээ өмнөх хаягаасаа шилжүүлээгүй бол өөр өрхийн тооцоололд орсон тохиолдол бий

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэг хаяг дээр зөвхөн нэг өрхийн мэдээлэл бүртгэгдэх учир тусдаа гараагүй гэр бүл хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжгүй гэх мэдээлэл өчигдөр гарсан. 

Энэ талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Д.Дэлгэрсайхан "Хүүхдийн мөнгө олгохыг Өрхийн мэдээллийн санд үндэслэж байгаа.

Өрх гэдэг нь заавал гэр бүл, хамаатан садан, ах дүү байх албагүй, хөндлөнгийн хүн ч байж болдог. Тухайлбал, энэ хүн орон нутгаас ирж, манайд өрх үүсгэн амьдарч байгаа гээд баг, хорооныхоо Засаг даргад очиж бүртгүүлбэл энэ нь өрхийн бүртгэл болно.

Энэ нь тухайн хаягтайгаа нягт холбоотой боловч иргэн хүсвэл хэнийг ч өөрийнхөө өрх дээрээ авч болно.

Энгийнээр тайлбарлахад, нэг хашаанд гурван гэр, нэг байшин байдаг гэж үзвэл нэг хаяг, дөрвөн өрх гэдгээр хороондоо бүртгүүлдэг. Харин нэг хаягтай учир нэг өрхөөр бодолт хийж болохгүй болоод байгаа

Иргэн 2-3 өмчтэй байлаа гэж үзвэл, нөхөр нь А байрандаа бүртгүүлээд, эхнэр нь Б байрандаа бүртгүүлсэн бол өнөөдрийн энэ асуудал үүснэ. Салаад гарчихдаг. Магадгүй хүүхдүүдээ өмнөх хаягаасаа шилжүүлээгүй бол өөр өрх дээрх тооцоололд орсон ийм асуудал бий" гэлээ. 

Мөн burtgel.gov.mn дээрх болон E-Mongolia дахь мэдээлэл яагаад өөр харагдаж байгаа талаар "E-Mongolia системээс хүүхдээ мөнгө авах эсэхийг шалгахад гарч ирж байгаа мэдээлэл нь Өрхийн мэдээллийн сангийнх. Өрхийн мэдээллийн сан буюу баг, хорооны Засаг дарга дээр байгаа мэдээллийг улсын бүртгэлийн суурь мэдээлэлтэйгээ уялдуулах ажлыг хурдан шуурхай зохион байгуулахын тулд ажилласаар байгаа.

Дахин хэлэхэд, E-Mongolia дээр харагдаж буй Өрхийн мэдээллийн санг баг, хорооны Засаг дарга нар бий болгож байгаа" хэмээн тайлбарлав.

Түүнчлэн улсын бүртгэлийн мэдээллийн санг хэн нэгэн этгээд шууд өөрчлөх боломжгүй бөгөөд нотлох баримтыг шалган, сонсох ажиллагааг заавал хийдгийг тэрбээр хэллээ.

ВИДЕО:
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
фк [66.181.168.8] 2023/1/20
ХУЦАЛГҮЙ МӨНГӨ ӨГ, та нарын хэн нь юугаа буруу тооцоод ажлаа хийж чаддаггүй чинь пад алга
0 | 2 Хариулах
zochin [202.70.33.115] 2023/1/20
arai eruul yum yrimaar baina ul hodlohteigo huuhdude orhiod l nuuged baiv gejde shuud holbood shiljuulj boldoggui yumuu mongo idhees oor yumand tolgoi ajilahgui yumaa
0 | 1 Хариулах
Huuhdiin mungiig huuhed burt ug [192.82.78.86] 2023/1/20
Neg ul hudluh dr ger buliin 3 gishuunii ner bhd 3 uur ul hudluhtei bolgood l oruulsan bh umdaa!
0 | 0 Хариулах
Програмист [45.117.35.6] 2023/1/19
Үнэн инээдтэй тэнэг юм яриад байх юм олигтой IT програмист мэргэжилтнүүд байдаггүй юм уу энэ төрд. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ регистрийн дугаарыг бааз дээр нэг нэг багананд аваад явж байх хэрэгтэй шүү дээ тэгээд л болоо юун хаяг, шилжилт хөдөлгөөн бэ оюуны хомсдолууд вэ Хэрэв тийм дата, баазын бүтэц байхгүй бол байдаг болгох ёстой аргална гэж юм байж болохгүй эхлээд тэрийгээ хий ийм л байдаг
5 | 0 Хариулах
Програмист [45.117.35.6] 2023/1/19
Чадахгүй бол би үнэгүй хийгээд өгчеөөөөөө зүгээр
0 | 1 Хариулах
Зочин [64.119.17.174] 2023/1/19
Яг үнэн. Бүүр солиороод хаягын бүртгэл, өрхийн бүртгэл гэж бантагнуулаад. Өөрсдөө ч бантангаа ойлгохгүй будилж хэн ч ойлгохгүй юм бурна. Яая даа байз энэ хэдийг
2 | 0 Хариулах
Зочин [64.119.31.77] 2023/1/19
Программчлалын асуудал шдээ. нэг хаяг дээр хэдэн ч айл бай өөр хүний хүүхдийг хамаатуулаад байхдаа яахавдээ.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.6.94] 2023/1/19
Хуцалгүй бүх хүүхдүүдэд алагчлалгүй мөнгийг нь өг.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.213] 2023/1/19
Цахим сайдад мөань яагаад 7н хүүхэд гараад ирэв гэр бүлээс гадуур хүүхдүүд юмуу эсвэл илүү мөнгө авч байсануу гялс хариу ....
0 | 0 Хариулах
Зочин зочин [202.126.90.159] 2023/1/19
МАН 2016 2020 онуудад сонгууль авахын тулд айлуудын хаяган дээр царцаа байрлуулж байсныхаа гор онд одоо олон мянган айлын хаяг будлиулчихаад өөрсдөө ч учраа олохоо байсан төрийг самарч бна даа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.20] 2023/1/19
Хүүхдүүдийг алаг үзэхээ болиорой. Халамж биш хүүхлдүүдэд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлго. Эрхэм гишүүдээ. АН гэж үзэж байсан шүү.
0 | 0 Хариулах