Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг нэгдүгээр сарын 24-нд товложээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо.

Урьдчилсан хэлэлцүүлгээр түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 24-ний 11:00 цагт хийхээр товлосон байна. 

Хэргийн талаар сануулбал, 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан.

Өнөөдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Ч.Маралмаа нь охины гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг хохирогчийн өмгөөлөгч хэлсэн юм.