Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛ: Гуравхан сая ард түмэн бид сайхан амьдрах ёстой

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Сүхбаатарын талбайд 13 дахь өдрөө жагсаж байна. 

Иргэд нүүрсний хулгайд холбогдсон эрх мэдэлтнүүдийн нэрсийг бүрэн зарлахыг шаардаж, “Гуравхан сая ард түмэн бид сайхан амьдрах ёстой”, “Эх орноо аваръя”, “Хариуцлага тооц, хөрөнгийг нь царцаа”, “Нүүрсний хулгайчдад хилийн хориг тавь”, “Тавантолгойг ард түмэнд өг” хэмээн бичсэн лоозон барьсан байв.

Жагсаж байгаа иргэдэд төв талбайн үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоол дээр хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрлийг өгсөн байдаг. Түүнчлэн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс галын хор, кабелын утас, ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг олгохоос гадна ДДЭШ сувгийн антен холбуулж өгөх шийдвэр гаргасныг НЗДТГ-аас өчигдөр мэдэгдсэн юм.  

Эргэн сануулахад, арванхоёрдугаар сарын 4-нд нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан жагсаал төв талбайд эхэлсэн билээ. Улмаар нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг энэ сарын 13-нд АТГ-аас зарласан. Тэгвэл уг хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдийн нэрсийг бүрэн зарлахыг иргэд шаардаж, эрх тэгш нийгмийн төлөө үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.

Төв талбайн жагсаалаас 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хийсэн фото сурвалжилга

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг