ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: ЭТТ ХК-ийн 2018-2022 онд хийсэн нүүрсний борлуулалт

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 12 сарын 14
iKon.MN

Авлигатай Тэмцэх Газраас “Эрдэнэс Тавантолгой” компанитай худалдан авах ажиллагаа, нүүрс тээвэр, борлуулалт хийсэн ААН-үүдийн нэрсийг зарласан. Тус компани хэдэн онд ямар компанитай хэдэн тонн нүүрс борлуулах гэрээ хийснийг дүрсжүүлэн харуулж байна. 

АТГ-аас ил болгосон мэдээлэлд ЭТТ ХК нь 2018/01/01-2022/12/01 хүртэл хугацаанд нийт 131,376,644 тонн нүүрс борлуулсан гэжээ.

Доорх инфографикаас харвал "JASN International Pte Ltd" & "Jiayou International Logistics Co.,LTD"-тай 16,500,000 тонн, "Xianghui Energy (Singapore) PTE.,Ltd" & "E-Commodities Holdings Private Limited"-тэй 16,500,000 тонн нүүрсний гэрээ байгуулсан нь хамгийн их хэмжээ болж байна. Түүнчлэн,

  • 2020 онд "Glory Town Holdings Limited" компанитай 14,999,675 тонн
  • 2020 онд "E-Commodities Holdings Private limited" болон “Бодь интернэшнл” ХХК -тай 6,000,000 тонн
  • 2022 онд "Norinco International Cooperation Ltd болон Glory Town Holdings Limited-тэй 5,920,000 тонн
  • 2022 онд Beifang Mining Service Company Limited & “Бодь интернэшнл” ХХК-тай 3,000,000 тонн нүүрсний гэрээ байгуулжээ. 

Ил болсон гэрээнүүдээс шүүж үзэхэд "Бодь Интернэйшнл" оролцсон нэр бүхий компаниудад нийт 37 гэрээгээр 22,744,000 тонн нүүрс борлуулсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Судлаач [192.82.83.113] 2023/1/2
Монголын нүүрсэн дээр монополь тогтоож дэлхийн тэрбумтан болсон Е-коммодити буюу хуучнаар Венсвей компанийн Ван гэгч этгээд хамгийн их нүүрс авсныг анзаарч хараарай. Энэ этгээдтэй Бодь, Ти ти Жи Ви ко гээд манай олон нөхдүүд хутгалдан оржээ.!!
1 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2022/12/15
Эдгээр Хятад, гадаадад бүртгэлтэй компаниудын эзэмшигчийн мэдээллийг ил болгох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.139] 2022/12/14
Uls oron uuruu zarj borluulaad ard tumen uls orond zartsuulj bolohgui zaawal dund ni zuichlagch bgaad bdag.
0 | 0 Хариулах
[192.82.86.201] 2022/12/14
SHAA
0 | 0 Хариулах
Bodi group [217.23.3.171] 2022/12/14
Нууцад орсон гэрээний дагуу “Эрдэнэс Таван Толгой” “Бодь интернэйшнл”-д 895 сая ам.долларын нүүрс нийлүүлэх үүрэгтэй болжээ. 895,000,000 * 3,450 = 3,087,750,000,000 буюу 3 их наяд төгрөгийн нүүрсийг зөвхөн Бодь групп руу нийлүүлэх үүрэгтэй гэсэн үг. Энэ бол уурхайн аман дээрээс 60 ам.доллараар, маш хямдхан нийлүүлэх гэрээ бөгөөд өнөөдрийн ханш 1 тонн нүүрс 245 ам.доллар байна. Тэгэхээр яг зах зээлийн ханшаар тооцоод үзвэл 3 их наяд биш 12 их наяд төгрөгийн үнэлгээтэй нүүрс юм. Ганц компани ийм аймшигтай гэрээ хийсэн байна.
1 | 0 Хариулах
У.ХҮРЭЛСҮХ [86.107.104.14] 2022/12/14
ТАНИЛЦ: НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧЫН НЭР Нүүрсний хулгайгаас У.ХҮРЭЛСҮХ хувиа авдаг Түүний 2017-2020 оны ЗГазар хэлэлцэж нүүрсний бүх гэрээнүүдийг нууцад оруулсан нь илт. У.ХҮРЭЛСҮХ хүнийг ашиглаж сурсан учир баахан хулгайчыг тавантолгойн удирдлага, хил хамгаалах ерөнхий газар, гааль, татвар, цагдаа цэрэгт томилуулаа биздээ сүрхий айхтар баг нтр гээд. тэр хулгайчууд нь хулгай хийж ноогдол ашгаа томилсон хүрэлсүгт өгч байхад гар цэвэр байхуу? энэ новштой хамаарал бүхий бүгдийг нь У. ХҮРЭЛСҮХ тэй хамт хариуцлага тооцох ёстой. Ийм л цайрсан, худал инээсэн, жүжигчин этгээд ордны 3 давхарт луйвраар сууж иргэдийн ногдол ашгийг сурсан зангаараа халааслаж сууна даа энэ У.ХҮРЭЛСҮХ
0 | 0 Хариулах
Bodi group [89.39.107.192] 2022/12/14
Bodi & Inner Mongolia Xuiteng Enery, Bodi & Inner Mongolia Jin Shengda Import and Export Trading, Bodi & Xianhui Energy (Singapore), Bodi & Jiangxi Mentong Energy, Bodi & Bayanoaer City Minghao, Skomi & Bodi International LLC... Пээ, энэ Голомт банкийг эзэмшдэг Боди групп хичнээн компаниар нүүрс гэрээлж, гаргасан юм бэ? 256км төмөр замыг бас дэлхийн үнээс 3 дахин өндөр үнээр барьсан... Алж өгчээ. Женкогийн хамтрагч Сингапурын компаниуд Монголын нүүрсний зах зээл рүү оржээ. Жирийн компани бодит үнээр худалдаж аваад, борлуулсан бол дэмжинэ, гэтэл Улс төрийн дэмжлэгээр, татвараас зугатан, Монголын баялгийг хэт бага үнээр дээрэмдэж авсан үйлдэлтэй бол хэзээ ч эвлэрэхгүй.
1 | 0 Хариулах