Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаалд нэгдэхээр "Монгол морь, нохой чарга"-ын залуус өнөөдөр морьтой ирсэн.
Гэвч тэднийг цагдаагийн алба хаагчид төв талбайд оруулаагүй учраас тэд ийнхүү буцаж байна. Морьтой жагсагчид Цэцэрлэгт хүрээлэн рүү явж байгаа бөгөөд бусадтайгаа нэгдэж хүрч ирнэ гэдгийг хэллээ.
Тэд "Цагдаа нар бидэнтэй төрийн ялтан шиг харьцаж байна. Биднийг төв замаар явж байхад гэнэт л хааж зогсоод, биед халдсан. Нэгийг маань цагдаа нар бариад аваад явчихлаа. Хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг яаж илэрхийлмээр байна чөлөөтэй гэж бодож байна. Магадгүй үхэр тэрэгтэй ирсэн ч чөлөөтэй" хэмээн хэлэв.
/Гэрэл зургийг MPA.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!