Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Монгол хүн төв талбай дээрээ яагаад морьтой ирж болохгүй юм бэ"

П.Зоригт, IKON.MN
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал төв талбайд тав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэхүү жагсаалд нэгдэхээр "Монгол морь, нохой чарга"-ын залуус морьтойгоо ирсэн ч, цагдаа нар тэднийг төв талбай руу оруулаагүй гэдгийг хэлэв. 

Тэдний зарим нь үзэл бодлоо илэрхийлэхээр гэр бүлийнхэнтэйгээ иржээ. 

Морьтой жагсагчид "Бид үзэл бодлоо илэрхийлэхээр Богдхан уулын замаар морьтойгоо хүрч ирсэн. Төв талбайгаа гурав тойроод л гаръя гэсэн зорилготой байсан болохоос үймээн самуун дэгдээж, бусдыг өдөөн турхирах санаа байхгүй. Малчдынхаа төлөөлөл болоод морьтойгоо төв талбайг зорьж ирсэн. Гэвч цагдаа нар бидэнтэй төрийн ялтан шиг харьцаж байна. Биднийг төв замаар явж байхад гэнэт л хааж зогсоод, биед халдсан. Нэгийг маань цагдаа нар бариад аваад явчихлаа. Ямар асуудал үүсгэснээ ойлгохгүй байна. Цагдаа нар өөрсдөө үймээн самуун үүсгэдэг юм байна гэдгийг эндээс мэдлээ. 

Монгол хүн төв талбай дээрээ яагаад морьтой ирж болохгүй гэж. Морин дэл дээрээ суугаад л ирснээс биш үймээн самуунд уриалж, турхирсангүй.

Бид өмнө нь ганц ч жагсаалд оролцож байгаагүй. Гэхдээ өнөөдөр үнэхээр эцсийн цэгтээ тулчихсан байна. Дээдчүүл үр хүүхдүүдээс маань ирээдүйг нь хулгайлж, хумсалсаар. Тэд үнэхээр ёроолгүй сав шиг амьдарч байна. Гэтэл залуучууд нь ажлын мал болтлоо хөдөлмөрлөөд ч болохгүй байгаа.

Хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг яаж илэрхийлмээр байна чөлөөтэй гэж бодож байна. Магадгүй үхэр тэрэгтэй ирсэн ч чөлөөтэй. Тэвчээр алдарч байгаа учраас луйварчин төрд үзэл бодлоо хэлэхээр зорьж ирлээ" гэлээ. 

ФОТО:

/Гэрэл зургийг MPA.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг