33 дахь удаагийн "Гоёл 2023" наадмын загварын долоо хоног энэ сарын 23-26-нд үргэлжилж байна. Загварын долоо хоногт оролцож байгаа моделиудаас Гала наадамд оролцогсод тодорно.
Гала наадам буюу "Гоёл 2023" арваннэгдүгээр сарын 27-нд болохоор товлогджээ.
Загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлдог уг наадам жил бүр явагддаг ч цар тахлын улмаас 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй юм. "Гоёл 2019" наадмын топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай тодорч байсан бол "Гоёл 2020" наадмын топоор Д.Долгион шалгарч байсан билээ.
Холидэй Инн-д Лхагва гарагт болсон загварын шоуны гэрэл зургуудаас хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|