Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨСӨВ-2023: Төсвийн ерөнхийлөн захирагчдын ирэх онд зарцуулах зардал

Р.Оюун
2022 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2023 оны төсвийг өнөөдөр УИХ бүхэлд нь баталлаа. 

Төсвийн тухай хуулийг батлахын өмнө зүйл заалт бүрээр уншиж, санал хураасан юм.

Ийнхүү танилцуулж, баталснаар 2023 онд Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 13,910,441.9 сая буюу 13.9 их наяд төгрөг байх бол төсвийн зарлагын хэмжээ 15,480,800.3 сая төгрөг буюу 15.5 их наяд төгрөг байхаар батлав. 

2023 оны төсвийн тухай хуулиар

  • Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,695,015.3 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
  • "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд 279,590.4 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ.
  • Төсвийн тогтворжуулалтын санд 2023 оны төсвийн жилд 132,718.6 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна.
  • Ирээдүйн өв санд 2023 оны төсвийн жилд 540,000 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна.
  • 12 дугаар зүйлд: 2023 оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг доор дурдсанаар баталсугай гээд 
    • 12.1.Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.1, 12.1.3 болон 12.1.6-д заасан зориулалтаар Засгийн газрын хийх гадаад, дотоод зээллэгийн дээд хэмжээг 2,828,685.6 сая төгрөг хүртэл
    • 12.2.Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.5-д заасан зориулалтаар Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээ 1,224,500 сая төгрөг хүртэл байна.
  • Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2023 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 2,760,217.3 сая төгрөг байна.
  • Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2023 оны төсвийн жилд 3,730,335 сая төгрөг байна хэмээн тус тус тусган баталлаа.

Мөн тус хуулийн 6.1-д Монгол Улсын төсвөөс 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардал доор дурдсан хэмжээтэй байна хэмээн заасан. Төсөв батлагдсанаар төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах зардал төслөөс хэрхэн өөрчлөгдсөнийг доор хүснэгтээр харуулав. 

Эндээс төсөв батлахад зардлыг нь хамгийн их хассан болон нэмсэн төсвийн ерөнхийлөн захирагчдынхыг доорх графикаас харна уу. 

Графикт үзүүлснээр 

  • Эрчим хүчний сайдын зарцуулах төсөв хамгийн ихээр буюу 83.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ нь эрчим хүчний шөнийн тарифыг санхүүжүүлэхээр болсонтой холбоотой гэж болно. 
  • "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсонтой холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын зарцуулах төсвийн зардал мөн өссөн байна. 
  • Харин Сангийн сайдын зарцуулах төсөв 115.5 тэрбум төгрөгөөр буурч батлагдлаа. 
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардал 341 сая төгрөгөөр буурч, 26.2 тэрбум төгрөгөөр батлагдсан бол УИХ-ын даргын төсвийн зардал төсөлд тусгасан байснаас 5.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 66.1 тэрбум төгрөгөөр батлагдлаа.

Хүснэгт. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах зардал: Төсөл ба батлагдсан байдал

Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Төсөлд тусгасан дүн (сая төгрөг) Батлагдсан дүн (сая төгрөг) Зөрүү (сая ₮)
1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 26,578.8 26,237.5 -341.3
2 Монгол Улсын Их Хурлын дарга 60,756.2 66,107.0 5,350.8
3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 3,367.5 3,345.1 -22.4
4 Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 11,164.1 11,164.1 0
5 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 90,643.1 90,597.1 -46
6 Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга 4,515.2 4,480.5 -34.7
7 Улсын ерөнхий прокурор 67,938.7 67,938.7 0
8 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 15,104.3 15,085.0 -19.3
9 Монгол Улсын Ерөнхий аудитор 26,625.8 26,579.1 -46.7
10 Авлигатай тэмцэх газрын дарга 33,129.6 33,129.6 0
11 Санхүүгийн зохицуулах хорооны дарга 8,067.6 10,928.0 2,860.4
12 Төрийн албаны зөвлөлийн дарга 3,539.0 3,507.7 -31.3
13 Үндэсний статистикийн хорооны дарга 19,206.9 18,984.2 -222.7
14 Сонгуулийн ерөнхий хорооны дарга 4,296.7 4,234.6 -62.1
15 Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга 15,402.0 15,101.3 -300.7
16 Монгол Улсын Ерөнхий сайд 236,822.2 237,031.7 209.5
17 Монгол Улсын Шадар сайд 182,892.9 182,230.6 -662.3
18 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 297,986.9 337,839.4 39,852.5
19 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 74,833.8 77,897.5 3,063.7
20 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 114,656.5 125,848.1 11,191.6
21 Гадаад харилцааны сайд 154,825.2 154,609.2 -216
22 Сангийн сайд 4,180,548.9 4,065,076.1 -115,472.8
23 Хууль зүй, дотоод хэргийн сайд 777,387.4 779,385.9 1,998.5
24 Зам, тээврийн хөгжлийн сайд 492,261.7 480,244.1 -12,017.6
25 Батлан хамгаалахын сайд 310,511.7 312,267.4 1,755.7
26 Боловсрол, шинжлэх ухааны сайд 2,698,241.4 2,687,402.4 -10,839
27 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 40,151.4 39,606.0 -545.4
28 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 475,089.9 485,601.0 10,511.1
29 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2,757,275.7 2,723,607.6 -33,668.1
30 Эрүүл мэндийн сайд 1,261,205.4 1,279,249.8 18,044.4
31 Эрчим хүчний сайд 171,430.5 255,192.9 83,762.4
32 Барилга, хот байгуулалтын сайд 416,556.5 379,657.7 -36,898.8
33 Соёлын сайд 263,155.9 268,902.7 5,746.8
34 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд 64,117.8 64,645.2 527.4
35 Шүүхийн сахилгын хорооны дарга 3,243.7 3,217.0 -26.7
36 Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга 79,443.5 87,166.1 7,722.6
37 Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга 2,636.4 5,608.6 2,972.2
38 Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга 339,743.2 339,743.2 0