ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ цэргийн дайчилгаа зарласнаас хойш сар орчмын хугацаанд 22,540 орос иргэн Монголд орж ирснээс 85% нь гарч явжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОХУ цэргийн дайчилгаа зарласан өдрөөс хойш нэг сар орчмын хугацаанд хилийн боомтуудаар тус улсын нийт 22,540 иргэн манай улсад орж иржээ.

Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-нд цэргийн дайчилгаа зарласны дараа Монгол руу нэвтрэх гэсэн орос иргэд хилийн боомт дээр урт дараалал үүсгэсэн төдийгүй хилээр орж ирсэн ОХУ-ын иргэдийн тоо хоногийн дотор гурав дахин нэмэгдэж байсан юм.

Цэргийн дайчилгаа зарласан өдөр буюу есдүгээр сарын 21-ний 08:00 цагаас аравдугаар сарын 19-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд манай улсад ОХУ-ын 22,540 иргэн орж ирсэн бол 19,075 иргэн гарсан талаар Хил хамгаалах ерөнхий газрын эх сурвалж мэдээллээ. Үүнд бусад улсаас Монголд ирсэн болон дайчилгаа зарлахаас өмнө Монголд байж байгаад буцаж гарсан эсвэл өөр улс руу ниссэн Оросын бүх иргэний тоо багтаж байгаа юм. 

Тухайлбал, зөвхөн Алтанбулаг боомтоор Оросын 10,990 иргэн орж ирснээс 60 хувь нь тухайн боомтоор эргэн гарчээ. Харин Боршоо боомтоор 5,914 иргэн орж ирсэн бол 6,039 иргэн эргэн гарсан байна.

Мөн дээрх графикаас харахад, сар орчмын хугацаанд "Чингис хаан" олон улсын нисэх буудлаар буюу агаарын замаар ОХУ-ын 1,297 иргэн аль нэг улсаас Монголд ирсэн бол 3,473 иргэн Монголоос нисжээ. Гэхдээ тухайн иргэдийн хаашаа ниссэн талаарх мэдээлэл тодорхойгүй байна.

Түүнээс гадна нийт хилээр орж ирсэн ОХУ-ын иргэдийн 55.4 хувь нь эрэгтэй бол 44.5 хувь нь эмэгтэй байна. Харин хилээр гарч явсан иргэдийн 49.5 хувь нь эрэгтэй бол үлдсэн 50.4 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

Мөн манай улсад орж ирсэн ОХУ-ын цэргийн насны буюу 18-35 насны нийт 8,316 иргэний 2,070 нь Алтанбулаг боомтоор эргэн гарсан бол 1,382 нь буюу 16.6 хувь нь агаарын замаар дамжин Монголоос нисжээ. Өөрөөр хэлбэл, манай улсад орж ирсэн 18-35 насны орос иргэд Монголоос гарч явахдаа ихэвчлэн Алтанбулаг боомтоор эсвэл агаарын замаар дамжжээ.

Сүүлийн өдрүүдэд манай улсыг зорин ирэх ОХУ-ын иргэдийн байдлын талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад "Есдүгээр сарын 22-ноос хойш долоо хоногийн хугацаанд хилийн боомтуудад хөдөлгөөн огцом эрчимжээд эргээд буурсан. Тодруулбал, тухайн үед манай улсад өдөрт орж ирэх ОХУ-ын иргэдийн тоо 600-1,000-ыг давж байсан бол одоо өдөрт Оросын 150-180 орчим иргэн хилээр орж ирж, гарч байгаа" гэсэн тайлбарыг өглөө.

Мөн "Монгол Улс болон ОХУ-ын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог тул хилийн боомтуудаар орж ирж буй ОХУ-ын иргэд албан ёсны бичиг баримттайгаа, хуулийн дагуу хил нэвтэрч байгаа. Тиймээс тэднийг дайнаас дүрвэсэн гэж нэрлэх боломжгүй" гэдгийг онцоллоо.

Ташрамд дурдахад, ОХУ-ын батлан хамгаалах яам дээрх цэргийн дайчилгаагаар 300,000 бэлтгэл хүчийг Украины фронтод дайчлах зорилготой байсан бөгөөд яг долоо хоногийн өмнө, Баасан гарагт тус улсын ерөнхийлөгч Владимир Путин хоёр долоо хоногийн дараа дайчилгааг зогсоох төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн.

Түүнээс хойш дөрөв хоногийн дараа Москва хот цэргийн дайчилгааг зогсоосныг зарласан билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
58 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.131.243.186] 2022/11/30
монголд ажил олдохгүй үнэлгээ байхгүй
0 | 0 Хариулах
kkkkkk [43.228.130.75] 2022/11/23
Хэдэн Монгол хүүхнүүд бавуулж жоол жуул идэх юмаар дайлуулсан болдоо.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.81] 2022/11/22
Aisbisdaa end ingej ularch baihaar Ukraine-d ochood buuj ugsun ni hamaagui deer geed yvsandaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.146, 165.225.116.137] 2022/11/15
Bugdiig ni hooj yavuul. Udahgui Mongol manai gazar nutag ged shaaj yavah vii!
0 | 0 Хариулах
Зочин [63.141.48.254] 2022/11/11
ямар балиар сэжгийн үнэтэй газар вэ гээд бүгд тайланд вьетнам явцан л блээшдээ
0 | 0 Хариулах
УЛНААС ДООШ 3 МЕТР [49.0.136.6] 2022/11/4
Монголд ороод ирсэн чинь УЛ болоод шаачихаар нь буцаад яваад шаассс
0 | 0 Хариулах
setgegdel [64.119.16.153] 2022/11/1
Mongoloo muulahdaa bishee. Zarim orosuud Mongol bodsonoos hugjil saitai bayn hun ihtei bn gej bsan. gol ni end ajil haij olno gej hudlaa. arai tom zah zeelruu l yvj bgaashdee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.55] 2022/10/27
Kkk ene oros zaluusaas iluu Putiniig aavaasaa iluu shutdeg esvel aidag mongol zaluus baigaa shuu ed nariig daind yavuulah heregtei baina Putin guia
0 | 0 Хариулах
ккк [64.119.25.173] 2022/10/23
Элдэв гоё англи нэртэй ус байхгүй ямарч цэцэрлэг сургуульгүй зам эргэх талбайгүй хэдэн шавар амбаар барьчихаад түүнийгээ Smart Ok Hill Suntown Mandala гм нэр өгчихсөн хотхон гэж хуцах!
5 | 1 Хариулах
Зочин [66.181.183.56] 2022/10/23
Улс нь З хан сая . нийслэл нь 1.5хан сая хүнтэй ийм улсад ингэж ч амьдрах гэж дэээ. Гадаадынхан битгий хэл өөрсдөө орхиод гарчихмаар л бна дааа.
3 | 1 Хариулах
kkkk [64.119.25.173] 2022/10/23
ёстой тм онигоо 1800000 кв км газар нутаг байхад хааш хаашаа 13 км буюу 169 кв км уулын хооронд гөцчихсан 1,6 сая мангуу өдөхжин түгжирж өдөржин нервтэж хийж гавьсан ч юм байхгүй архи бэлэн хоол хог новшинд живсэн шиг зүдэрч байх гэж!!!! Ёстой хэлэх ч муу үг алга! 10 км яваад шувуу ч үзэгдэхгүй хязгааргүй тал байгаад байдаг!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.56] 2022/10/23
Ийм улсад хэн дүрвэж амьдрах вэ дэээ. Ойлгомжтой ш дээ
2 | 1 Хариулах
kkkk [64.119.25.173] 2022/10/23
ш нь цахилгаан мах гурил сонгино давс цалин ороод 130 орчим төгрөгөөр гарч байгаа буузыг 1500 төгрөгөөр буюу 50 цениээрзардаг улс монголоос өөр байхгүй! Бүх бараа хүнс үндсэндээ 10 дахин худлаа хөөрөгдсөн байдаг! Түшнийгээ буулгадгүй өөрсдөө түлэгдэн үхэж байгаа шуналтай бас тннэг үндэстэн шүү дэ! Гаднынхан манайд тэсэхгүй ээ?!
2 | 0 Хариулах
Зочин [213.74.219.22] 2022/10/23
Оросууд үхэрийн саравчинд юугаа ч хийхэв дээ
2 | 1 Хариулах
kkkk [64.119.25.173] 2022/10/22
Өөрсдибшөө гоё дэр нь тавьчихсан монголчууд сайхан амьдарч бн гэж хуцацгаана үнэндээ ямарч з/б байхгүй урсгалаараа хөвж байгаа зэрлэгүүдийн жунгли шү дэ монгол
4 | 1 Хариулах
kkkk [64.119.25.173] 2022/10/22
Яагаад өдий хүртэл Монгол хэвээрээ байгаан ?!Бид л дассанаас биш нэл бөглөө хог архи хэзээ ч юунд ч холбогдож магадгүй бүрхэг амьдрал утаа зэрлэгүүдийн оронд хэн ч тэсэхгүй бушуухан тонилно. кккк
2 | 1 Хариулах
Тайландад visa сунгуулахд замаар явсан цагдаад хэл [202.126.89.114] 2022/10/22
IMM-хэн шоронд дүүрэн европын дундчууд тэнд амийг чинь 100%хамгаалана. Зөрчил гарахгүй бол тайван амьдарна ...тийм л газар ;
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.239] 2022/10/22
durvej ireed aisandaa butsaad yavlaa daa
0 | 1 Хариулах
зочин [103.57.92.202] 2022/10/23
ДҮРВЭГЧИД БИШ ЦЭРГИЙН ДАЙЧИЛГААНААС ЗУГТСАН ХҮМҮҮС
0 | 0 Хариулах
Схд иргэн [103.10.21.252] 2022/10/22
Амьдархад таагүй улс гэж мэдэрсэг бна бүх юм нь үнэтэй агаар нь хортой зам нь түгжирсэн монгол хүнд хэцүү байдаг юм чинь дүрвэгсдэд мэдээж амаргүй
6 | 0 Хариулах
Зочин [66.181.177.173] 2022/10/22
Цэрэгээр бол 2 дивиз 3 баталион цэрэг оржээ
4 | 0 Хариулах
Зочин [51.158.236.20] 2022/10/22
Орос Буриадууд социализм шигээ Монголчуудыг дээрэлхэнэ гэж санасан нь будаа.
7 | 4 Хариулах
Latin49 [192.82.70.8] 2022/10/22
mongold ed nar ideeshij chadahgui ee huns baraanii une orost baidagaas 1 dahin unetei barag yaj ami zuudag yum be l gej bodoj baigaa jims nogoo ih iddeg orosuud bol bur tesehgui orosoos darui 2-3 dahin unetei mahnii une n yag moskvatai adil tegeheer ene orosuud yagaad ch mongold amidarch diilehgui.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.30] 2022/10/22
ЭНЭ ЯМАР АЙМШГИЙН ХӨГИЙН ЯДУУ УЛС ВЭ, ЦЭРЭГТ ДАЧЛАГДСАН НЬ ДЭЭР ЮМ БНА ГЭЖ БОДОО БИЗ ХӨӨРХИЙ.
8 | 6 Хариулах
Зочин [45.117.35.2] 2022/11/10
Орос манайхаас ядуу ш дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.83] 2022/10/22
Визний хугацаа дууссан, уул нь сунгаж болох байсан. Та нар адаглаад эрхүү очоод үздээ. Ямар сөнөцөн газар болохыг мэдэхгүй л байна даа
6 | 2 Хариулах
Зочин [202.9.40.212] 2022/10/22
Манайх угаасаа аймар өртөг өндөртэй байгаа. Сар хүрэхгүй буцна. Гэтэл нөгөө римакс, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайтууд байрны үнэ мүнийг нийлж цуураад өсгөө ш..сан. Хэдхэн хоногт ирээд буцсан оросуудыг Монголд бүр үлдэх нь гээд. Юм үзээгүй иймэрхүү ллруудаас болж ер нь утгагүй үнэ өсөлт, инфляц бий болж байгаа юм шд. Тэр нэг орос Тайланд руу явж бизнес хийнэ гэж яриад байсан. Тэр нь бараг зөв л дөө. Ядаж л манайхаас хямд байр олдоно.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.221] 2022/10/22
хэдхэн ллар үнийг өсгөөд, инфляцийг хөөрөгдүүлэхгүй. Улс төрчдийн буруу шийдвэрээс болж л ийм юм болж бга.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.191.110] 2022/10/22
Butsval taarna
2 | 3 Хариулах
Иргэн [202.21.107.98] 2022/10/22
Цэрэг татлага нь дуусч бгаа ш дээ
2 | 1 Хариулах
Путингүй Монгол улс [64.119.24.50] 2022/10/21
ашгүй дээ Монголын хурдацтай хөгжлийг гацаасан оросууд өөрсдөө голоод гараад явчихсан Гэвч удахгүй оросууд хоорондоо байлдаж эхэлнэ орост олон иргэд зэвсэг авч гэртээ нөөцөлж байна
4 | 5 Хариулах
Зочин [202.21.108.22] 2022/10/21
Хаха, Монгол улс дайн байлдайнтай улсаас долоон дор муу амжиргааны түвшинтэй, хогийн гуйлгачин улс болж таарлаа.
10 | 2 Хариулах
Иргэн [202.21.107.98] 2022/10/23
Мөнгөгүй хүмүүс буцахаас өөр яалтай буцах нь дээр биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.216] 2022/10/21
Энэ дайнд буруутай нь Путин муу хүн гэхдээ Путинийг харанхуй дагаж хөөрч нар Путинээс муу адгийн адгийн амьтнаас дор хүн сүгүүд юм.
5 | 3 Хариулах
Зочин [38.68.135.18] 2022/10/23
ЭНЭ ДАЙНД БУРУУТАЙ НЬ БАРУУНЫ БӨӨСНҮҮД ЮМ. ЧИ. АНУУСНЫ ҮС ШҮҮ.
0 | 4 Хариулах
Зочин [192.82.88.126] 2022/10/21
Буриад, тувагаас ч гэсэн бөөнөөрөө гараад яваарай, угаасаа эзлэх гэж хүчээр суулгасан биз дээ. эхлээд гэмт хэрэгтнүүдээ цөлдөг байсан.
3 | 2 Хариулах
Зочин [51.158.236.20] 2022/10/22
Тувад Оросууд байхгүй Буриадад хүн амынх нь 70%.
5 | 0 Хариулах
zochin [64.119.21.239] 2022/10/21
Ugaasaa iim unetei, tsalin bagatai gazar hen amidardiin. zailaad ugnuu
1 | 1 Хариулах
hahaha [216.165.95.164] 2022/10/21
chinii eej. Eejiin chin buur saihan une hurnede
0 | 3 Хариулах
zochin [64.119.21.239] 2022/10/21
yumnii une unetei, ajillah bolomj bhgui geed yavsan
0 | 0 Хариулах
hahaha [216.165.95.164] 2022/10/21
eejiin chin buur goy haragdaj bn
0 | 5 Хариулах
Зочин [192.82.88.126] 2022/10/21
Монголд зуун жилийн өмнө зөндөө харласан бодлогоор. Дараа нь оросууд нь өөрсдөө авч яваад дайнд дуусгасан ш дээ. авгай нар нь хойшоо явахдаа зарим нь хүүхдүүдээ Монгол хаяад явсан байдаг. Оюуны ээж гэх мэт хэдэн зуун хүүхдүүд.
4 | 3 Хариулах
Зочин [192.82.88.126] 2022/10/21
эд нар тэгээд одоо хаана очиж харлаад байгаа юм бол. далайн эрэг, Тайланд рүү нэг хэсэг яваад байсан тэнд хэр удахав дээ.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.88.126] 2022/10/21
Монголд тагнуул л хийх гэж үлдэх байх оросууд. Эсвэл зарим хэсэгт нь суурьшиж яваандаа авах гэж зуун жилийн өмнөх шиг. гэхдээ одоо ингэх цаг биш. хэл ч мэдэхгүй, ийм ороо бусгаа, оросуудад дургүй нийгэмд хэн үлдэхэв дээ. бараг явсан нь дээр
3 | 1 Хариулах
Зочин [192.82.67.216] 2022/10/21
Путинээс зугтааж Монголд ирсэн чинь Путиний бас нэг колон улс байсныг мэдэрсэн гэнэ. Ажил олдохгүй цагдаа нар нь Орос руу явахыг шаардсан. Мөнгө муутай нь буцахаас өөр сонголтгүй.
9 | 3 Хариулах
Зочин [202.9.46.93] 2022/10/21
Нэг их юм бодцийн. Хэн ийм ядуу цалинтай, хүн ард нь өлмөн зэлмэн газар тогтох вэ дээ, тээ. Ардчилсан, эрх чөлөөт Монгол бла, бла,
8 | 4 Хариулах
Latin49 [192.82.70.213] 2022/10/21
iim unetei amidarhad asar hund gazar ed nar amidarch chadahgui ee 7 honood l ugee helne
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.6] 2022/10/21
Монголд тоож үлдэх орос байхгүй. Зүгээр л монголоор дамжин өөр улс руу явахыг хүсэж байгаа.
13 | 1 Хариулах
Зочин [150.129.142.191] 2022/10/21
Ene orosuud orj irjiin vv yabjiin uu vldjiin uu hend yamar hamaa bnaa hend hreggui mdeell
3 | 4 Хариулах
Зочин [192.82.69.80] 2022/10/21
Мэдээлэл ойлгодоггүй оркууд юм уншаад хэрэг байна уу? Явж агуйдаа амьдар
3 | 1 Хариулах
Зочин [202.21.109.51] 2022/10/21
5000 орчим оросоос ирэгсэд байгаа л юм байна
2 | 0 Хариулах
Зочин [150.129.142.179] 2022/10/21
удахгүй эд нар нь ч яваад өгнө... үүнд нэг их эмзэглээд, гоморхоод байх хэрэг ер байхгүй. угаасаа эд нар чинь мань хэдийгээ бодвол аялал жуулчлалаар хангалттай яваад үзчихсэн, дулаахан таатай улс оронд экспат маягаар амьдраад сурчихсан школтой хүмүүс...
2 | 1 Хариулах
zochin [103.229.123.148] 2022/10/22
hun meddeg yumaa yarih saihan, medehgui yumaa bol duugai bval zohiltoi orosuud expataar yavsaniig medehgui l yum bna hahaha
1 | 1 Хариулах
Сибирийн хэсэг бол ёстой сөнөсөн газар. Монгол бол [66.181.181.74] 2022/10/22
ок
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.126] 2022/10/21
Оросын харьяат 3000 эрэгтэй 400 эмэгтэй одоо монголд байгаа юм байна!
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.5] 2022/10/21
Tgd yhgad bgn
1 | 0 Хариулах
Choir [223.219.140.218] 2022/10/21
Sharuud ch manaihiig toohgui garch muu buriad, tuvanuud uldsen dee
2 | 0 Хариулах
бүртгэл мандтугай [202.126.88.192] 2022/10/21
ДҮРВЭГСЭД гээчээ.. барилгын туслах авна
0 | 2 Хариулах