Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр хүүхдэд хийгдсэн эмчилгээтэй уялдуулаад дахин шинжээч томилон ажиллаж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 10 сарын 18
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн цагдаагийн албанаас олон машин болон бага насны хүүхэд гэмтээсэн ноцтой ослын талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга, хурандаа С.Буянжаргал "Хоёр хүүхэд зам дагуу гарч явсан. Тухайн хоёр хүүхдэд хоёуланд нь шүүх эмнэлгийн шинжээч томилсон. Нэг хүүхэд эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийлгэж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт эхний байдлаар гарсан гэж мэдэгдсэн. Бид албан ёсны дүгнэлтийг аваагүй байна.

Одоо хийгдсэн эмчилгээтэй уялдуулаад хоёр хүүхдэд дахин шинжээч томилоод ажиллаж байна. Тэгэхээр одоогийн байдлаар нэг хүүхэд нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж, биеийн байдал тогтвортой байна. Нэг хүүхэд нь эмнэлгээс гадуур биеийн байдал тогтвортой байгаа" гэв.

Мөн "Хааз, тоормосоо андуурсан гэдэг нь иргэдийн дундаас нийгмийн сүлжээнд тарсан яриа. Цагдаагийн байгууллагаас ийм асуудал болсон гэж мэдээлээгүй. Шинжилгээний дүгнэлтүүдийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаанд зүйлчлэлийн асуудал яригдана. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой түвшинд ярьж байна" хэмээв.