ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхтуул: НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно

А.Намуун, iKon.mn
2022 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зургаан сар завсарласан НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 12-нд явагдсан. Сугалааны тохирлоор 36,499 баримтад хонжвор таараад байгаа. Эдгээр азтан болсон иргэдийн урамшууллыг ямар хугацаанд олгох талаар Татварын Ерөнхий Газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас тодрууллаа.

- НӨАТ-ын сугалаанд азтан болсон иргэдийн урамшууллыг хэзээ олгох вэ?

- Азтан болсон иргэд Ebarimt аппликэйшны СУГАЛАА цэс рүү орж, хонжвор шалгах товчлуур дээр дарж урамшууллаа баталгаажуулна. Баталгаажуулалт хийснээр  Татварын Ерөнхий Газар хүсэлтийг хүлээн авсан гэсэн үг. Хүсэлтийг татварын байгууллага шалгаж баталгаажуулаад ажлын 15 хоногт урамшууллыг системд бүртгэлтэй данс руу нь шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно. 

Урамшууллаа сугалааны тохирол явагдсанаас хойш 90 хоногийн дотор баталгаажуулах эрхтэй байдаг. Баталгаажуулахгүй 90 хоногоос хэтэрвэл цуцлагдах журамтай.

- Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ болон өсөлтийн хувийн нэмэгдлийн тухайд?

- Сугалааны тохирлоор хамгийн багадаа төлбөрийн 1-10 баримт бүртгүүлээд гурван орон таарсан бол 30,000 төгрөг хожно. Тухайн хонжвор таарсан төлбөрийн баримт нь аль аймаг, дүүргийн нутаг дэвсгэр дээрээс хэвлэгдсэнээс хамаараад өсөлтийн хувиар нэмэгдэх зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл 30,000 төгрөг хожсон бол үүн дээр өсөлтийн хувь нэмэгдээд 30,000 төгрөгөөс дээш болно.

зураг
 

Супер азтан мөн адил нэг, хоёр, гуравдугаар зэргийн ангиллаас хамаараад өсөлтийн хувиар нэмэгдэнэ. Нэгдүгээр ангиллын супер азтаны урамшууллын дээд хэмжээ 30 сая төгрөг бөгөөд үүн дээр өсөлтийн хувиар нэмэгдэнэ.

Тодруулбал гуравдугаар ангиллын буюу 1-10 баримт бүртгүүлээд 8 орон таарвал супер азтан таван сая, хоёрдугаар ангиллын буюу 11-50 баримт бүртгүүлээд 8 орон таарвал 10 сая, нэгдүгээр ангиллын буюу 51-ээс дээш баримт бүртгүүлээд 8 орон таарвал 30 сая төгрөг хожих хязгаартай.

Азтан болсон иргэнд өсөлтийн хувийг 2022 оны есдүгээр сарын төлбөрийн баримтын хэвлэлтийн мэдээг 2021 оны есдүгээр сарынхтай харьцуулаад нэмж өгч байгаа. Өсөлтийн хувийн нэмэгдэл дээд тал нь 100% хүртэл байх зохицуулалттай.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.191.19] 2025/2/7
Баталгаажуулсан байгаа тэгснээ одоо хүртэл таг болчих юм аа би яг зааврын дагуу бүгдийг нь зөв Баталгаажуулсан хариу нь баталгаажлагдлаа гэсэн дээ.
0 | 0 Хариулах
zochin [202.72.245.206] 2022/12/14
naad ariin chaalga bololiiochee
0 | 0 Хариулах
zochin [202.72.245.206] 2022/12/14
nileen ched chonogiin omno 51 deesch barimt burtguulj 5 oron taarsan bna gej message irsen tegeed onoodor charaadal bailaa tegeed tag chig ymar uchirtai um be!!!! , chojloo avmaar bna !!!!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.157] 2022/10/16
Хар лай зүгээр өгөөч ээ. Лаларууд
0 | 0 Хариулах
Zochin [59.153.114.23] 2022/10/14
Anx udaa sugalaand xojij vzsen umnu naiz nuxdiin xvreend 30aas 200 500 xvrtel xojij baixiig xarj bailaa bi neg gants udaa ch bolson 20k ch xamaagvi xojij vzex ymsan gj boddog blaa tegsen 3n oron taarj yondoorj vzlee boldog l ym bilee ydaj toxirol ywagdaj bxad ni shuud live g ni vzej yu bolj bgaag ni xarax xeregteishd tgl anx udaa sugalaa taarj vzsen mani meteesee exleel xudlaa ym blee luiwar ym blee ntr gsn ym unshixaar noatiixontei niilj 20.30k luiwardsan ym shig sanagdaad bxiin 😒
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.104] 2022/10/13
Ийм луйварт хууртааd эвлэрээд сууж байдаг тэмцэж зогсоож чаддаггуй хүлцэнгүй ард түмэн үүрд луйвардyyлаад шулуулаад амьдар даа!
3 | 1 Хариулах
Зочин [192.82.90.139] 2022/10/13
minii avsan yumnii tatvariig uur hun avaad baigaa gej bodhoos... neg ch hojin baisangui, unen yumuudaa. zugeer l butsaaltaa avay tehu
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.27] 2022/10/13
Ядаж бага ч гэсэн НӨАТ буцаан олголтоо нэмчихээч дээ.Цөөн хэдэн хүний ашиг хөндөгдөад бгаа юм уу гэж хардахаар бна шүү.
1 | 0 Хариулах
Бямба [202.126.89.27] 2022/10/13
Хувийн ТВ-ээр дүүрэн хонжвор Төр засаг нь Татварын ЕГ-тайгаа нийлээд хонжвор сугалаа хийгээд болимоор юм.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.248] 2022/10/13
Сугалаа чинь бараг л муруйтай тоглоом шүү дэ.
2 | 1 Хариулах
Зочин [49.0.178.116] 2022/10/13
шал худлаа л бна лээ
2 | 2 Хариулах
Зочин [103.10.23.219] 2022/10/13
буцаан олголтын хувиа нэмж байж л хувь хүн баримтаа нэхэж авдаг болно ш дээ яаж ч бодсон
1 | 1 Хариулах
Зочин [202.179.25.45] 2022/10/13
МАНай татварын албаныхан ёндоорсоон баяр хүргэедээ.
3 | 0 Хариулах
Зочин [203.23.49.151] 2022/10/13
наад мөнгөндөө хахаж цацаарай муу новшнууд
2 | 0 Хариулах
Зочин [203.23.49.151] 2022/10/13
төр гээд сонгосон новшнууд бүгд луйварчин цаг дор энэ хэзээ ч арилахгүй.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.9] 2022/10/13
Манай орон шиг НӨАТ-ын баримтыг сугалаа болгон зохион явуулдаг тэнэг улс хаана ч байхгүй. ШӨХТ гэж нэг газар НӨАТ-ын баримтын эсрэг тэмцэж дуугарч чадахгүй арчаагүй юм.
6 | 0 Хариулах
Зочин [169.197.143.232] 2022/10/13
НӨГӨӨ МААФИ ИЛРҮҮЛСЭН ГЭЭД БАЙСАН. ХУДЛАА ЮМ БИШҮҮ. ОДОО БОЛТОЛ ХЭВЭЭРЭЭ ШААСАН.
2 | 0 Хариулах
Зоч [192.82.69.132] 2022/10/13
НӨТ-н баримтыг заавал өгдөг болгох буцаан олголтоо нэмэгдүүлсэн нь дээр байх сугалаа ч дээ худлаа талдаа байх оо
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2022/10/13
Zugeer luivar bn lee sh de gantshan dugaar yawuulaas aztan todruulchdag ymu unen utaggui ene balai sugalaagaa boli
3 | 1 Хариулах