ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЖУРАМ: НӨАТ-ын сугалааны азтан болсон хүнд урамшууллыг олгохдоо төлбөрийн баримтыг цаасаар шаардахгүй

А.Намуун, iKon.mn
2022 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын сугалааны шууд тохирол 2022 оны аравдугаар сарын 12-ны 13:00 цагт Улсын Их Дэлгүүрийн/УИД/ танхимд явагдаж Боловсрол суваг ТВ-ээр дамжуулахаар болсныг Сангийн сайд мэдээлсэн. Энэ удаагийн тохирлыг есдүгээр 1-30-ны хоорондох төлбөрийн баримтаар явуулах юм. Тиймээс системд баримтаа бүртгүүлэхийг зөвлөөд буй.

Зургаан сар завсарласны дараа шинэчлэгдсэн хувилбараар явагдах шууд тохирлыг хэрхэн зохион байгуулах журам батлагджээ.

Журамд зааснаар тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулах юм байна.

Сугалааны дугаарын найман цифр нь бөмбөлөг үлээлгэн тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшуулал буюу супер шагналыг олгоно хэмээн журамд заажээ.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авах юм байна.

Татварын Ерөнхий Газраас тодруулснаар азтан болсон хүнд урамшууллыг олгохдоо төлбөрийн баримтыг цаасаар шаардахгүй гэв. Өөрөөр хэлбэл QR кодтой баримтаа Ebarimt системд бүртгүүлсэн бол хадгалах хэрэггүй нь. 

Сугалааны сүүлийн 3-7 орон тохирч азтан болсон бол Ebarimt апплэйкшны хэрэглэгчийн хэсэгт хандаж сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулна.

Харин супер шагналын эзэн мөн хэрэглэгчийн хэсэгт хандаж хүсэлтээ баталгаажуулан, харьяа татварын албанд биечлэн очиж, урамшуулал авах хүсэлтээ иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбарын хамт бүрдүүлж өгч байж авах журамтай байна.

Өнөөдрийн байдлаар есдүгээр сард худалдан авалт хийгдсэн 35,662,568 төлбөрийн баримт ebarimt системд бүртгэгджээ.

Баасан гарагт Татварын Ерөнхий Газраас сугалааг хэрхэн зохион байгуулах талаар олон нийтэд мэдээлэл өгнө гэв.

СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ЯВУУЛАХ ЖУРАМ
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Hmm [66.181.190.183] 2022/10/8
Shudragal baitsgayda
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.52] 2022/10/8
Ингэж тархидуулсаар байгаад сурчихсан ирээдүйгээ худалдаж амьдардаг өрөвдөлтэй орк монголчууд та нар хүчтэй шүү. Илүү их гүрийж, бүсээ сайн чангалаарай хаха.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.33] 2022/10/7
ebarimt gedeg chine tsaas heregguie gesen sanaa. ergeed ter tsaasiig ni nehene gedeg bol teneglel.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.73.222] 2022/10/6
1,1eer n unshuulhiimuu yahiin. 7 honogtoo 1 udaa buunduud yumaa avchdag. niit uniin dun n ih ch 4hun barimttai baih n de. shirheglej ehelhees laitaimaa
0 | 0 Хариулах
ман ХУЛГАЙЧ АВИЛГАЧД [202.179.26.9] 2022/10/6
ХАСАЖ БОЛИОД Л ДАХИАД ДОРДУУЛААД
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.249] 2022/10/6
Автоматаар бүртгүүллээ гэсэн баримт бүртгэлд ороогүй байна. Учрыг нь олоод өгөөрэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.40] 2022/10/6
Наад сугалаа гэх луйвраа болиод буцаалтаа ядаж 5% болгочих. Улны улсууд л ингэж сугалаа мугалаа гэж луйвар хийхиймаа
9 | 0 Хариулах
Зочин [202.55.188.88] 2022/10/6
Би ч бас уншуулаад шууд хаядаг.
2 | 0 Хариулах
zochin [202.21.117.2] 2022/10/6
за тиймшүү тэр цаас хог болоод хадгалж суух хэрэг алга уншууллаа хаядаг бгаа шүү. битгий дан хүн зовоох юм сэдэж байгаарай
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.144] 2022/10/6
Ашгүй дээ. Юмыг яаж мэдэхэв гээд хадгалаад байдаг байсан юм. Одоо хэрэггүй болж. Уншуулаад шууд хогийн сав.
3 | 0 Хариулах
Иргэн [192.82.83.171] 2022/10/6
Манайхаан бүх газар баримт олгодог болчихвол 50аас дээш баримт бол ядах юмгүй болохоор юм байна лээ шүү. Ойрхон хүнсний дэлгүүрээс өдөрт авдаг талх, сүүний баримт маань бараг 30ш болсон байсан. Зах, худалдааны төвүүдийг л шахсаар байна. Бухимдаад яахав ээ.Улс болгонд НӨАТ бол эцсийн хэрэглэгч заавал төлдөг л татвар.манай улс хурааж чадахгүй , байгууллага төлдөг мэт ойлголт байсаар сугалаа гаргаж хяналттай болж сая төлөлт нэмэгдсэн. Энийг болиулвал компаниуд л хожино. Тэд нар төлөхгүй аргалаад байсан юм шүү дээ. Харин бид сугалаа ч гүй, буцаалт ч гүй төлсөөр л үлдэнэ.
7 | 0 Хариулах
Зочин [122.201.22.37] 2022/10/6
Зүгээр 5% авчий сугалаа энэ тэрээ больчих
3 | 0 Хариулах
irgen [64.119.17.207] 2022/10/6
zgr Sangiin said Javkhlan mash muu ajillaj bgaa shuu olon asuudlaas multarch garsan ediin zasag hund ene huniig ee solioch e
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.83] 2022/10/6
8 машин байгаа цагт бөмбөлөгийг яаж бол яаж л өөртөө болон танил талдаа тааруулах бүрэн боломжтой
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.65] 2022/10/6
МАНингийн төрд ажилладаг хэдэн балиар авгай нар ээлжилж хождог сугалаа нэртэй псдаагаар яадаг юм. энэ нөат нэртэй дээрэм бол үнэхээр утгаа алдлаа
7 | 1 Хариулах
Зочин [64.119.17.85] 2022/10/6
бас тэгмээрдээ, бүтэн жил юмыг яаж мэдэхэв гээд торонд хийж хадгалдаг байвшд, тэхдээ уулаасаа нэг ч хожиж байгаагүй л дээ хаха
6 | 0 Хариулах
Зочин [43.242.242.138] 2022/10/6
Алий тэр Могойн чуулган нтр ын зураг гялс шейрлий.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.124] 2022/10/6
🐍🐍🐍😂😂😂
0 | 0 Хариулах